Харсан царай

1 сар 14th, 2010 1 Comment »

Зурагтаа харангаа аав бид хуучлан суув

Би: Энэ хүн чини хэн билээ, нэг л харсан царай?

Аав: Монгол Улсын ерөнхий сайд!

Би: Аан, Саарал ордны маани хана ч дүүрч дууслаа даа, хайран юм.

Аав: Нэг хулгайч өрөнхийлөгч асан Очирбат гуайн гэрт хулгай хийгээд баригджээ. Цагдаа асуусан ни: “Чи өрэнхийлөгчөөс өөр хүний гэрт орж болсонгүй юу?” Хулгайч: “Аан тийм байхаа, ханан дээр ни нэг харсан хүний зураг байсан юм”

Шинэ он гарах нээ!

12 сар 15th, 2009 No Comments »

Нэг мэдсэн шинэ он гарах дөхөж байдаг, хийх ажил толгой дээр овоороод…

Ойрд бачадад донтож байх шиг байна, дөнгөж сурч эхэлж байгаа болохоор ч тэрүү, ритмдэнд мансуураад хаана ч явсан толгойнд аялаастай. Монголд бачата тоглодог газар байдаг болов уу? Гэснээс Өвөл очно, харамсалтай ни судалгаа гээд толгой өндийх зав гарахнуу,

Харвасан сум

10 сар 29th, 2009 No Comments »

Цаг хугацаа гэж даанч хурдан юм. Зургаан сарынхаа бичлэгийг оруулж амжаагүй байхад халловин болох гэж байдаг. Энэ жил юу болдог юм билээ гэсэн бодол ойрын хэд хоног толгойнд эргэлдээстэй. Өнгөрсөн жил үнэн политикалли инкоррэкт гар болж хамаг хятдуудын нервийг барсан, энэ жил жаахан күүл карактэр болмоор байнаа гэж… Ингэхэд хүмүүс юу болж байна?

Эмээ

10 сар 19th, 2009 No Comments »


Эмээ зам гарч яваад унтаж орхиж, машин сигналдав, эмээ сэрэв, алхав, машин дахин сигналдав, уурласан эмээ цүнхээрээ машин цохитол машины хамгаалалтын бөмбөлөг ни гарч ирээд тэвчээр муут жолоочийн нүүрэнд ни хусчээ. Эмээ, та нар бол гайхамшиг!

Цаг алдах зуур

10 сар 16th, 2009 No Comments »

Хамгаалагдсан: Зүүдний тайлал IIIa

10 сар 13th, 2009 Сэтгэгдлүүдийг харахын тулд нууц үгээ оруулна уу

Бичлэг нууц үгээр хамгаалагдсан. Харахын тулд нууц үгээ доор оруулна уу:


Зүүдний тайлал III

10 сар 8th, 2009 2 Comments »

За ингээд зүүдээ тайлаад байдаг хэрэг дээ. Өчигдөр шөнө үнэн завхай зүүд зүүдлэв, энд бичихээс ичмээр, хаха. Бүр барин тавин зүүдлэх гэгч л болсон, аймаар аймаар, өглөө бодоод хэсэгтээ бодож хэвтэв. Инээд ч хүрэх шиг, нүүр ч улаах шиг. Жинхэнэ амидрал дээр хэзээ ч болохгүй л гэж найдая даа.

2цаг 30мин

9 сар 26th, 2009 No Comments »

Надад яг одоо ийм л хугацаа байна

Иймэрхүү бодол амидралд мини хичнээн тохиолддог бол?

Эдийн засагч болоод ч тэрүү дандаа цагаа тооцож, олдсон хугацааг үр бүтээлтэй ашиглах гэж оролддог байх

Оройн хоолондоо цадаагүй, жаахан юм ходоодондоо хийчихмээр байна

Өглөө эрт боссон, жаахан дуг хиймээр байна, үүр цайтал шоудаж магад

Блогтоо нэг бичлэг оруулчихмаар байдаг, али зургаан сард тасарсан

Нэг том хүснэгт хийж, мэйлээр явуулах ёстой.

Амжуулаад л гарна даа, гэхдээ чамайг халтуурдая

Өглөөг хүртэл баяртай, блог мини!

Дуунууд

9 сар 19th, 2009 3 Comments »

Энэ зун монголд очоод караокэ нилээн моодонд ороод байгаа гэж ойлгов. Урид ни бол зүгээр л бааранд орох гэдэг ганцхан сонголттой байсан бол одоо түүний өрсөлдөгч ни караокэ болж. Хүмүүс бас сайхан дуулах ч юм, үгийг ни мэдэх ч юм. Хуучны гоё гоё дуунууд ч байх юм. Санаж байгаагаас Цэцэгчний Хүсэл, өөр бас нэг буриад маягийн дуу байсаан, нэрийг мартаж орхиж. Өөр юу юу ч билээ. Ирээдүйд санахын тулд энд санасан дуунуудаа оруулахаар боллоо. Эхлээд чи мини цуврал хэхэ Continue reading »

Дахиад л эдийн засаг

9 сар 11th, 2009 4 Comments »

Эдийн засгийн үзлээр зарим зүйлийг тайлбарлах гэж хэдэн бичлэг оруулсан чини тэрэндээ дарагдаад дахиад нэгийг оруулчихъя. Уул ни зуны тэмдэглэлүүдээ оруулмаар байдаг….

Өнгөрсөн жил монголоос ирээд замын дагуу машин их тавидаг энээ тэрээ гээд зөндөө муулж байсан. Энэ жил арай өөр болжээ. Тухайн үед дүрэм зөрчиж машинаа тависан хүмүүсийг шийтгэх хэрэгтэй гэж хэлж байсан, тэгтэл энэ зун очиход дүрэм зөрчсөн машины дугаарыг хураадаг болсон байна, тэр ни бүр сегвэй-тэй цагдаа шүү. Continue reading »

Онлайн Гишүүд

Онлайн гишүүн байхгүй.

sitemeter

Зар