Алдар нэрийн тоглоом
Бичлэг ороогvй шалтгааныг оллоо.
Odoo “rich editor”-n aldaanaas bolood bichleg oruulj bolohgui bgaa. wpmu 1.2.1-t upgrade hiisen buh blogt tohioldoj bgaa asuudal.
Odoohondoo rich editor-g disable hiigheed bichij bolno. Uunii tuld “dashobard => hereglegchid => huviin tohirgoo” gej orood “bichleg
bichihed bayalag zasvarlagchiig ashigla” gedgiig uncheck hiigeed bichij bolno.
Гэнэ.
Гэснээс єнєєдєр Микрогийнхаа явцын шалгалтыг єгч одоо хэд хоног шалгалтгvй байх нь. Шалгалтгvй ч юу байхав, 26-наас дахиад улирлын эцсийнх эхлээд хvvхдийн баяр хvртэл бємбєгдєх байх. Єнєєдрийн шалгалт MWG Ch8,9,11 буюу тоглоомын онол болон externality. Нэг их сонирхдог сэдэв биш болохоор тэгэсхийгээд л єнгєрєєлєє. Гэхдээ нэг гоёо бодлоготой таарав. Reputation game буюу Алдар нэрийн тоглоом гэж орчууллаа. Гадаад vг аль болох хэрэглэхгvйг хичээдэг болохоор дураараа орчуулах дуртай, ихэнхдээ тэс хол буудна, энэ удаад гайгvй дєхсєн байх. Тоглоом дараах байдлаар тавигдаж:
Амараа хvv Болдоо хvv рvv дайрах эсэхээ шийднэ. Харин Болдоо баки юмуу сулдак ба Амараа одоогоор аль нь болохыг мэдэхгvй.Амараа дайрсан тохиолдолд Болдоо хариу зодолдох уу бууж єгєх vv гэдгээ шийднэ. Амараа дайрахад Баки Болдоо зодолдвол ханамж нь (Амараа, Болдоо)=(-1,2), сулдак Болдоо зодолдвол (Амараа, Болдоо)=(-1,-1), Болдоо бууж єгвєл (Амараа, Болдоо)=(1,1). Харин Амараа анхнаасаа дайрахгvй бол (Амараа, Болдоо)=(0,4).
Ердєє ганц удаа Дайрах, Зодолдох эсэхээ шийднэ гэвэл Амараа дайрсан тохиолдолд сулдак Болдоо байнга бууж єгєх нь Болдоод хамгийн зєв тактик болно. Гэдэг маань Амараа “Болдоогийн сулдак байх магадлалыг 1/2-ээс их” гэж бодож байгаа бол Дайрах болно.
Тэгвэл гурван удаа дараалан тоглоё гэе(Єєрєєр хэлбэл гурван удаа дайрах, бууж єгєхєє шийднэ) Амараа дайрсан тохиолдолд сулдак Болдоо байнга бууж єгєх нь Болдоогийн хувьд хамгийн сайн тактик байх уу? Хариулт: Yгvй. Шалтгаан: Амараа дайрсан гэе. Сулдак Болдоо сулдак хэдий ч сулдак байхаа нуухын тулд Амараатай зодолдох болно. Магадгvй Амараа нэг дайрч vзээд єєдєєс нь зодолдохлээр нь Болдоог баки юм байна гэж бодоод дахин дайрахгvй байж мэднэ!!! Єєрєєр хэлбэ л Сулдак Болдоо Алдар нэр олж авахын тулд зодолдно гэсэн vг. Тиймээс энэ тоглоомонд ийм нэр єгсєн аж.
Эргvv математикийн бодлого шиг санагдаж болох ч гарч ирж байгаа хариу нь бодит амьдрал дээр тохиолдох жижигхэн зvйлийг ч энэ онол тун сайхнаар тайлбарлаж чадахыг харуулж байна. Эргvv хvн шиг гэгдэж байсан Наши ч гэсэн энэ гайхамшигтай онолын эхийг тавьж ЭЗ-н ертєнцийг халит орвонгоор эргvvлж чадсан. Харамсалтай нь яагаад ч юм би нэг их сонирхдоггvй юм.
PS:СОнирхсон хvмvvс дээрх тоглоомыг хоёр, гурав дараалж тоглосон vеийн NE олоорой. Aмараагийн “Болдоо сулдак байх” Prior belief эхний шатанд єгєгдсєн гэж vзэж болно. Keywords: Bayes’ Rule, Dynamic Game, Backward Induction
4 сар 13th, 2007 at 3:15
Matematic bish chi erguu ym bna. Chinii naad ashiglaad bgaa computer
geh met chine matematik deer suurilasan bdgiim sh dee. Erguu hun oilgodgui ym doo…
4 сар 13th, 2007 at 13:06
Хэхэ, намайг математиктай харьцуулбал Эргvvгийн куб зэрэг ч ахадсан цол болох биз.
Ямартай ч эргvvг минь сануулж єгсєнд Enkhy-д талархъя. Хvн гэж амьтан хааяа эргvvгээ мартчих гээд байдаг юм хойно. Чингис хаан маань хvртэл ємнє минь Тангад Улс байгаа шvv гэж єглєє бvр надад сануулж бай гэж хэнд нь ч билээ тушааж байсан гэдэг байхаа, би зєв санаж байгаа бол…