Алдар нэрийн тоглоом Давс мэдэрдэггvй тогооч ба хариуцлагагvй албат

Yхэхдээ vхэр буугаа тавьсан Фридман євєє

dscf0049.JPGShanghai, Pudong Int.

Єнєєдєр макро дээр нэг сонин юм дууллаа. Мєнгєний онол vзэж байсан юм. Манай макрогийн багшийг єнгєрсєн жил нэг хуралд оролцож байхад Фридман илгэлт тавьсан аж. Мэдээж очиж биш, онлайнаар, угаасаа 94тэй євгєн байсан юм чинь. Нэг хvнд ногдох ДНБ(Дотоодын Нийт Бvтээгдэхvvн) болон Yнийн variance(монголоор юу гэдэг юм бол???)-н хооронд tradeoff байдаг уу гэсэн сэдэв байж. John Taylor Phillips-тэй хамтарч “байдаг” гэсэн дvгнэлт гаргасан хэдий ч Фридман онлайнаар vгvйсгэсэн илтгэл тавьжээ. Уул нь бол Phillips анх Фридмантай хамтарч vгvйсгэж байсан боловч одоо Тэйлорийн онол нилээн дэмжлэг аваад байгаа бололтой. Гэсэн ч 20 зууны хамгийн алдартай эдийн засагч маань vхэн vхэтлээ энэ онолд итгэж чадаагvй аж. Илтгэлээ тавьж дуусаад “Жон, чи ойлгоо биз” маягийн юм хэлэхэд нь, Жон: “Тэгэлгvй яахав” гэж хариулсан аж. Мэдээж энэ том эдийн засагийн айконы ємнєєс, мєн удахгvй нєгєє ертєнцєд зочлох гэж байгаа хvнд юу хэлэхэв. Харамсалтай нь энэ илтгэл євгєн Фридманы хамгийн сvvлийнх нь болж. Манай багш тvvнийг донжлохдоо: Алдартай хvн гэж хэд хvрсэн ч цоглог байх юм(Цоглогоор Кэйнзийн онолыг шvvмжилж байсныг нь давхар шоочлох маягаар) гэв.

Фридманы эдийн засагт оруулсан хувь нэмэр(зарим хvн харин хєє тортог гэж хэлж мэдэх юм) vнэхээр их. Гэхдээ боловролын тvвшин доогуур байгаа Монголд маань зєвхєн энэ талыг барьсан ном ихээр гарч байгаа нь жаахан харамсалтай. Ямар нєхцєлд ямар онол нь илvv сайн тайлбар єгч чадах вэ гэдэг гол болохоос Фридман уу Кэйнз vv Дарвин уу Аристотел уу нэг их хамаагvй юм шиг. Yvнээс болж ихэнх монголчууд, да ялангуяа эдийн засаг сурдаг оюутнууд хэтэрхий нэг талыг барьсан болоод байгаа юм шиг санагддаг. Монголоор дvvрэн “нэг гартай” эдийн засагч болчихвол хэцvv л байх.

One Response to “Yхэхдээ vхэр буугаа тавьсан Фридман євєє”

  1. M student in korea Says:

    Эдийн засгийн онолын хүрээнд ч бай, аливаа зүйлд тухайн хүний оюуны итгэлцүүр болоод мэдлэгийн түвшинээс хамаараад үзэл бодлын ялгаа, ялгааг дагасан бүлэглэлийн хуваагдал нийгэмд байдаг байх гэж бодож байна. Тиймээс өөрийн үзэл бодлыг бусдад ойлгуулахын тулд харилцагчийн бодлоос давж сэтгэж байж л давыг давах байхдаа. Маш сайн тэмдэглэлтэй юм, би докторт сурч чадах болов уу, ихэнхийг нь унших гэсэн залхуу хүрээд байна хэхэ GOOD LUCK, be proud of being a source of Mongolian prosperity, still lacking of you we Mongolians

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид