The World is Unfair Конничи ва!!!

Дотоодын Нийт Аз Жаргал(ДНАЖ)

Єнєєдєр метриксийн улирлын эцсийн шалгалтаа єглєє. Єчирдєр бэлдэж сууж байгаад мянга тvмэн естимэтор, тестvvдийг цээжлэх гэж махаа зулгааж, манай єрєєний дотоодын нийт аз жаргал золтой л хасах болчихсонгvй.

Хvн бvр аз жаргалтай байхын тулд амьдардагтай адил улс бvр ард иргэдээ аз жаргалтай байлгахын тулд бодлого боловсруулдаг. Аз жаргалыг хэмжих хэцvv болохоор ихэнх тохиолдолд мєнгєн дvнгээр буюу (нэг хvнд ногдох)ДНБ-ээ єсгєх бодлого баримталдаг улсууд олонтаа. Баян хvн болгон аз жаргалтай байдаггvйтэй адил ДНБ єндєртэй улс бvр аз жаргалтай байх албагvй. Харин Бутан ДНАЖ-аа бодлогын таргет болгож нилээн шуугуулж байсан бол энэ улс удахгvй ДХБ(дэлхийн худалдааны байгуулга)-д элсэх санаатай байгаагаа илэхийлж.

Хувь хvний хувьд би чєлєєт худалдаа болон валютын нэгдэл зэрэг vзлийг дэмждэг. Гэхдээ Бутаны хувьд ДХБ-д элсэх нь энэ улсад аз жаргал авчрах магадлал одоогоор бага юм шиг. Хятадтай хил залгаа, аж vйлдбэр гэх юмгvй Бутан ДХБ-д элсээд Хятадтай чєлєєт худалдаа хийх хэрэгтэй болно. Харин Хятад гэж улс єєрєєсєє жижиг улсад ДХБ-н нэрийг барин чєлєєт худалдааг шаарддаг боловч єєрєєс хvчирхэг улсад “Бид дорой” гээд аж vйлдбэрээ хамгаалах бодлого баримталдаг. Ийм нєхцєлд vvдээ бvрэн нээх нь тэр бvр сайн зvйлд хvргэхгvй л байх. Харин тэр залуухан хаан нь хvчирхэг байж «Хятадтай бол тусдаа асуудал« гэж “гvрийж” чадвал асуудал єєр тийшээ шийдэгдэж магад.

Дээрээс нь том улсын хажууд байдаг жижиг улс чєлєєт худалдаанаас болж улам ядуурдаг гэдэг онол ч бий(Кругманы модел байсан санагдаж байна, олдвол ХЭЗ дээр бичнээ) Ямартай ч дээрхийг бvгдийг нь нэгтгээд магадлалаар тооцвол “Бутанд чєлєєт худалдаа муу” жинлvvрийг арай эзэгнэж байх шиг.

4 Responses to “Дотоодын Нийт Аз Жаргал(ДНАЖ)”

  1. Zinn Says:

    Krugman-ii model gej unuu New Trade Theory mun uu?

  2. mgloo Says:

    (Krugmanii model)+(Trade bol “muu”) gesen yum bolohoor New Trade Theory gej duudaj boloh biz. Source ni: “Increasing Returns and Economic Geography” Paul Krugman, The Journal of Political Economy, Vol. 99, No. 3 (Jun., 1991), pp. 483-499
    Uul ni bol “Core-periphery model”(Tuviin bolon hyagaariin(zahiin?) model?) gej duudaad l baih shig baidag yum, undergrad iim nereer uzej baisan sanagdaj baina.

  3. Zinn Says:

    Muchas gracias

  4. mgloo Says:

    de nada :)

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид