Тайминг II Шинэ байр, Шинэ амьдрал

А vсэгтэй болов

Єнєєдєр хvvхдийн баяр. Боулинг тоглож л єєрийгєє баярлуулах шив дээ. Америкт ирээд анх удаа боулинг.Ихэнх газар олон тоглох тусам хямдардаг ба дандаа цагаар мєнгєє тєлдєг юм байна.

Гэснээс єчигдєр шалгалтаа єгч дуусгав. Кор буюу жилийн эцсийн шалгалт. Бvтэн жил эдийн засгийн суурь ухагдахуунуудыг vзэж мэдлэг хир олж авснаа шалгуулдаг эд. Энэхvv шалгалтанд унасан тохиолдолд эдийн засагч болох эрхгvй болдог нэг бодлын “ядаргаатай” эд. Ялангуяа манай сургууль шиг либерал vзлийг баримталдаг газар бол энэхvv байдлыг тэр бvр таажааж vздэггvй. Америкийн бvх эдийн засгийн факултет энэ системээр докторуудыг сургадаг бєгєєд манайх ч мєн адил. Харин сургуулийн удирдлага оюутнуудыг стрест оруулдаг зvйл гэж vздэг бололтой. Докторант(аспирантур?) оюутнууд дотроос канселинг хамгийн их авдаг нь эдийн засгийн нэгдvгээр курсийнхэн байдаг юм байна.

Миний хувьд гэвэл эхний жилдээ кор шалгалт авахыг ихэд дэмждэг. Эдийн засгийн ямар ч салбарт судалгаа хийх хvн суурь мэдлэгтэй байх ёстой гэдэг vvднээс энэхvv систем нь сайн vйлчилж чадаж байгаа юм шиг. Анх макрогийн багшийг ярихыг сонсоод микрогийн асар их мэдлэгтэйг нь мєн тvvнийгээ vнэхээр сайн ойлгосны vндсэн дээр ярьж байгааг хараад vvнийг мэдэрсэн гэхэд болно.

Нєгєєтэйгvvр хэрэвзээ нэгэн оюутан эдийн засагч болох авъяасгvй аваас vvнийгээ эртхэн олж тодорхойлоход тун хэрэгтэй эд юм шиг. Бvхнийг чаддаг хvн гэж байдаггvйгээс хойш эдийн засаг єєрт тохирохгvй гэдэгээ мэдвээс єєр салбарт орж цаг хэмнэхэд тун хэрэгтэй. Таван жил судалгаа хийчихээд авъяасгvйгээ мэдвэл хайран амьдрал биз дээ. Зарим хvмvvс эдийн засгийг бизнестэй холиж ойлгоод байдаг ч эдийн засагт авъяасгvй хvн бизнесийн салбарт амжилт гаргах магадлал ихтэй юм шиг. Хэрэгтэй хэрэггvй онол хєєж явснаас Волл Стритэд очоод ажиллавал сая саяар нь мєнгє хийж чадах ч хvн байж болох шvv дээ.

Гэхдээ энэхvv сайн талын цаана оюутнуудаа стрест оруулдаг муу тал бас байдаг гэдгийг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй байх. Ялангуяа зарим нэг сургууль шиг оюутнуудынхаа ихэнхнийг нь нэгдvгээр курст нь хєєгєєд явуулчих бас хэтрvvлсэн хэрэг юм шиг. Єрсєлдєєн хvмvvсийг аз жаргалтай болгодог гэдэг эдийн засгийн нэгэн онолыг баримталдаг сургуулиуд байдаг ч хэт єрсєлдєєн нийт ханамжийг бууруулдаг гэдэг бас нэгэн онол бий…

Ямартай ч єнгєрсєн есєн сард vнэхээр их зvйлийг мэдэж сурлаа. Эдийн засгаар талаар А-гийн мэдлэгтэй болсон гэж хэлэхээр л боллоо. Харин энэ шинжлэх ухаанаар юм дугарч чаддаг болохын тулд илvv ихийг сурах, судлах хэрэгтэй болох биз. Ирэх даваа гаригаас судлаачийн амьдрал эхэлнэ. Энэ зунаас нэг багштай хамтарч пэйпэр бичих санаа байна. Хир амжилттай болох юм байгаан… Шалгалтын дараа ч энэ талаар бодох тусам сэтгэл хєдлєнєм.

3 Responses to “А vсэгтэй болов”

  1. Bold Says:

    Sain uu Mongoloo. Ph.D-iin ehnii jilee amjilttai duusgaj examuudaa amjilttai ogsond bayar hurgeye. Bi end Namibia-d Safari Court gej neg buudlaas bichij bna. End hed honog ajlaar irsen yum. Za tegeed econ-iin core shalgaltuudiin huvid sanal neg baina. Uneheer ene shalgaltuudaa davj baij tsaashid 3-4 jil dissertation nuhah bolohoor iim shaardlaga tavidag ni zov yumdaa. Mastert ch gesen ehleed coursework requirements-uudee duusgaad exam-uudaa ogood thesis bichih erhee avdag daa. Gehdee tusgailsan core exams gej baidaggui, hicheel burt exam ogood, ternii unelgee ni B+ ees dooshgui baihad boldog shig sanaj baina. Tur bayartai. 30 minut suljee ashiglahad 25 Namibian dollar bolohoor tomiloltiin heden $-oo hemnehees, hehe.

  2. misty Says:

    Hi Mongoloo,

    Yunii turuund bayar hurgeye. Ehnii jilee amjilltai togsood tsaash surah uram zorigtoi bgaad n bayartai bn shuu. Yamar ch surguuld surahad ehnii jil n hatuu bas shaardlaga ondortei bval tsaash surahad n iheehen tus boldog yum shig sanagddag sh dee.

    Za Huuhdiin bayariin mend ;) And Good luck

  3. mgloo Says:

    Misty: Bayarlalaa. Tun ih uram zorig avlaa :) Chamd ch gesen eh ursiin bayariin mend!
    Bold: WOW!!! Saihan sonsogdoj bna shuu, nad shig teneh durtai deerees ni hugjij baigaa ulsuudad “durtai” gar sonsood l yavmaar sonsogdoj baina :D haluun baigaa baihdaa… Manai end uchigdur unuudur haluun bna, 28 gradus. Nuuran deer ochij seldeg yum uu geed l suuj baina :D

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид