Тєрсєн єдрийн тєрх Амьдралын дvрэм Цагаачлалын шvvхэд

Эрэлт нийлvvлэлт бидний амьдралд

Саяхан хэдэн японтой хоол идэж суугаад будааны талаар ярилаа. Америк будаа амт муутай, Америк будаа агшаагч муу агшаадаг гээд л авч єгч байнєє. Сонсоод байхнээ энд байдаг япончууд бvгд гэрээсээ будаа агшаагчаа авчирдаг юм байна. Японоос авбал хамаагvй хямд тэгээд бас сайхан агшаадаг юм байна.

Ганц будаа гэлтгvй бас бусад зvйл дээр адилхан зvйл их тохиолддог. Тухайлбал зонтик. Америк зонтикнууд vнэтэй хирнээ хэд хоноод л эвдэрчихнэ. Харин япон зонтик хямд хирнээ бєх. Яагаад тэгдэг байнаа? Миний бодлоор энэ нь эрэлттэй холбоотой байх. Японд бороо их орж будаа сайн ургаж будаагаа их иддэг. Тиймээс ч борооноос хамгаалах аливаа бvтээгдэхvvний эрэлт их байна. Будаа их иддэг болохоор будаа агшаарчийн эрэлт ч мєн адил. Тэгэхлээр тэр эрэлтэнд тааруулан нийлvvлэлт хийх компаниуд гарч ирнэ. Тэгээд єрсєлдєж эхэлнэ. Эхлээд vнээ буулгана. Улмаар бусдаас хямд бас бєх бvтээгдэхvvн гаргахын тулд технологийн шинэчлэл хийхээр мэрийн тvvний vр дvнд vйлчлvvлэгчид бид сайн бvтээгдэхvvнийг хямдаар худалдан авч чаддаг болно. Yvнийг шударга єрсєлдєєнєєс олж авах vйлчлvvлэгчдийн ханамж гэж хэлж болох ба vvний улмаас бид дандаа “Шударга єрсєлдєєн” гэж яриад байдаг.

Харин эрэлт бага бол яах вэ? Мэдээж хэдхэн компаниуд бага хэмжээгээр vйлвэрлэх ба илvv сайн бvтээгдэхvvн хийхийн тулд технологийн хєгжилд хєрєнгє оруулалт хийх хvсэл тєрєхгvй. Мєнгє хаяж байгаад еинэчлэл хийгээд сайн бvтээгдэхvvн гаргалаа ч авах хvн нь цєєн болохоор хєрєнгє оруулалт хийсэн мєнгєє буцааж авч чадахгvй. Шинэ компаниуд зонтик хийж эхэлье гэтэл vйлдвэр байгуулахаас эхлээд зардал гарах боловч дараа нь одоо байгаа компаниудтай єрсєлдєєд орлого олж чадахгvй болно. Ингээд л vнэтэй хирнээ муу бvтээгдэхvvн зах зээлийг давамгайлж орхино. Аль ч газар ховор бvтээгдэхvvн, хvн их авдаггvй бvтээгдэхvvн vнэтэй байдаг нь энэхvv “Эрэлт Нийлvvлэлт” гэдэг эдийн засгийн суурь онолтой тодорхой хэмжээгээр холбоотой байдаг.

Энэ эрэлт нийлvvлэлт нь орчин vеийн эдийн засгийн суурь болдог тул ихэнх улсууд ахлах сургуульдаа заадаг. Харин би лав баклаврт ортлоо энэ талаар дуулж ч явсангvй. Магадгvй социализмаас капитализм руу шилжээд багш нар нь энэ онолыг мэддэггvй байсан биз. Мэдээж энэ онолыг зуун хувь зєв бєгєєд бvх эдийн засгийн vзэгдлийг тайлбарлаж чадна гэж хэлж болохгvй ч хvн бvр мэдэж байх хэрэгтэй эд юм шиг.

За тэгээд бидний ойр байдаг бас нэг сонин зvйл. Ихэнх улсад тахианы мах vхрийн махнаас хямд байдаг. Харин монголд vхрийн мах хямд байдаг. Яагаад юм бол?

4 Responses to “Эрэлт нийлvvлэлт бидний амьдралд”

  1. TGT Says:

    …hamgiin svvlchin ogulberd, Ихэнх улсад тахианы мах vхрийн махнаас хямд байдаг. Харин монголд VHERiin мах хямд байдаг. vheriig tahia ged bichsen yumshig bna… sonirholtoi bichleg bolj

  2. TEgshe Says:

    Mgl-d hunsnii mahnii chigleleer tahia urjuuldeg gazar bdaggui biz de. minii medehiin undugnii chigleliinh l bdag bh. Hovor, bas tegeed uher, honinii mahiig bodvol haad l neg iddeg tansag hoolnii turuld ordog, medeej tegeed importolj bga geed l. Namaig lav mgl-d bhad hunsnii zahad bgaa tahianii mahnuud Amerikiin tahia geed l guyanuud baidag bsan sanagdana….

  3. byambaa Says:

    jpnii budaa gaigui shuu. bi lav targalaad l bj bna. tegsen jpnchuud ugluu udur oroi budaagaa iddeg hernee yamaanii 3 l yavj bhiin.
    manaihnii ugluunuus avaad mahaa iddegtei adil.

    erelt ch yumnii chanariig saijruuldag bh shuu.

  4. mgloo Says:

    TGT> Bayarlalaa, zaschihlaa
    TEgshee>Tegvel mongold undug yagaad unetei baidag ve?Yapon mongoloos 10 dahin unetei gazar hirnee undug ni mongoltoi adilhan unetei baigaa biz. Mun tahia tansag heregleend oroh bolson shaltgaan? Herev tansag hereglee yum bol TAhianii mah uildverldeg brand kompani garaagui baigaa. Unetei hirnee brand compani garaagui tohioldold busad humuus bas tahia uildverlej ehleh yostoi baisan baihaa, herevezee ediin zasag uilchildeg l yum bol…Geh metchilen olon asuult garch ireed baina. Bi bas yag hariult ugch chadahgui l baina….
    byambaa>manai eej yapond ochood uuriiguu targan gej anh uhaarsan baihaa :D neeree l hugshirsun ch yamaanii 3 shuu, yaponchuud :)

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид