Эрэлт нийлvvлэлт бидний амьдралд Монголын хvн ам ХХ зуунд

Амьдралын дvрэм Цагаачлалын шvvхэд

Єчигдєр хост фамилитайгаа далайн эрэг орж хуучин боомт vзлээ. Ойрд компьютер шагайсаар єдрийг єнгєрvvлдэг байсан тул сайхан амралт боллоо. Орой хоол хамт идэж байгаад нэгэн сонирхолтой яриа сонслоо.

Америк гэдэг улс хvний эрх гэж их орилдогийн хувьд цагаачлалын шvvх гэж байдаг юм байна. Миний ойлгож байгаагаар ихэнх улсад энэ шvvх байдаггvй, эсвэл хvч муутайгаас болоод “хараар” ажилладаг хvмvvс баригдаа л бол юу ч хэлсэн гэр лvvгээ хєєгдєх тохиолдол их. Энэ шvvх нь тухайн хvн америкт vлдэх ёстой эсэхийг шийддэг байна,Yлдэх хамгийн єндєр магадлалтай нь улс тєрийн цагаачлал хvссэн тохиолдол байдаг байна. Жишээ нь Тєвдийн Далай ламыг дурдахад хамгийн ойлгомжтой байх. Буцаж “эх орондоо” очих юм бол шахалтанд єртєх, амь насанд нь аюул учрах тохиолдолд энэхvv шvvхэд хандаж болно. За тэгээд жирийн нэг иргэн ч гэсэн эх орон буцах боломжгvй тохиолдолд хараар ажиллаж байгаад баригдсан ч шvvгчийг “уярааж чадвал” америкт оршин суух эрх олж авч болдог байна.

Энэхvv шvvхэд ийм нэгэн явдал гурван сард болжээ.Нэгэн индонез хараар ажиллаж байгаад баригдаад иржээ. Шvvгчийг уяраахын тулд “Би Кристийн шvтлэгтэй боловч эх орондоо буцаад очвол лалынхан намайг ална, биднийг дандаа гадуурхан дээрэмддэг”гэжээ.

Улсын ємгєєлєгч:

-Таныг Кристийн шашнаар багаас нь єсгєсєн гэж мэдvvлэгт бичсэн байх юм.

-Тийм, тєрєхєєсєє манай гэр намайг тэгэж єсгєсєн.

-За тэгвэл удахгvй танай баяр болох гэж байгаан байна. Юуны баяр юм бол?

Индонез бодож байснаа:

-Ертєнцийн эзэн эргэн ирсэн баяр.

Ємгєєлэгч:

-Тэр баярыг тэгээд юу гэж нэрлэдэг юм бэ?

Индонез нилээд бодсоны эцэст:

-MMM……Thanksgiving?

-За тийм байдаг байж, тэгвэл Ертєнцийн эзний ээжийг хэн гэдэг вэ?

Нилээд бодож байснаа “Эва” гэж хариулжээ.

Ємгєєлєгч:

-Та тэгэхлээр америкуудын ургацын баяраар буцаж ирсэн Эвагийн хvvхдийг шvтдэг, бас тєрєхєєсєє ингэж заалгаж ирсэн байхнээ. Єєр асуултгvй гэжээ.

Yvнийг хост ээжээсээ сонсоод “Шvvхэд ирж байж ядаж Мариягийн нэрийг мэддэг болоод, жаахан ч гэсэн Кристийн шашинг судалж болоогvйн байхдаа?” гэхэд “Тэгэж чадах хvн байсан бол хараар ажиллаад баригдаад ирэхгvй л байсан биз. Амьдрал тийм л дvрэмтэй хойно” гэж билээ…

2 Responses to “Амьдралын дvрэм Цагаачлалын шvvхэд”

  1. batmanduul Says:

    zarim hund nutag ruugaa butsahgui bh shaltgaan bdag l bh. gehdee amidral sanasnaar boldoggui bolohoor deerhi tohioldold nutag butsahaas yahav. dalai lam shig hundetgeh shaltaggui bol shuu de. unasan gazriin daavuu zuulhuun gej. chi hediigeer nutgiin zug joloo zalah gej bna.

  2. mgloo Says:

    unasan gazriin daavuu zuuluun gej….Harih ch saihan shuu, odoo 8n sard harina. Geriinhee zuulun daavuun deer untna gehees setgel hudluud bna :)

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled

Онлайн Гишүүд

Онлайн гишүүн байхгүй.

sitemeter

Зар