Хvсэл Нойлын соёл

Сэтгэл шингэсэн орчуулга

Ойрдоо нэг л завгvй хvн гvйгээд л байдаг. Энэ долоо хоногт жаахан гадуур гарав. Баасанд дискодох гэж явлаа. Хар гутлаа ємсєлгvй бvтэн жил болсон байх юм…Гэтэл машин парклэх гэж давхисаар байтал нэг цаг, ороод нэг юм уугаад бvжиглэж эхэлтэл хоёр цаг болж клуб нь хаачихдаг юм байна. Єчигдєр нэхэл хатуу гээд Бямба гаригийг тохиолдуулан орой хоолонд ороод паб орох гэтэл бичиг баримт нэхдэг юм байна. Урьд нь пасспортынхаа копитой байхад л болдог байсан чинь єчигдєр нэг газар “Чи наадхаа хуурамчаар янзалсан ч болно” гээд тэнэгтээд байдаг юм байна. Хамаг цус толгой дээр цуглаад хаалгыг нь саваад л гарлаа. Юм авч орлого оруулах гэсэн биш бичиг баримт хуурамчаар vйлвэрлэсэн луйварчнаараа дуудуулах шиг санагдав. Мишиганы найз намайг аргадаж, Нью Ингландад л ингэдэг юм энээ тэрээ гэв. Гэхдээ миний бодлоор архидалт газар авсан газар л ийм балай дvрэмтэй байдаг байх. Уухаа тохируулж чаддаг ард тvмэнд ийм дvрэм хэрэггvйдээ уул нь. За тэр ч яахав, єнгєрсєн асуудал. Гандан буурахгvй єнєєдєр дахиад гарнаа. Одоо бол пасспортоо авч очоод май хар л гэе, хэхэ.

Энэ долоо хоногт Амьдрах Хvслэнгийн япон хэл дээрх орчуулгыг хийлээ. Гол санааг нь єгєх гэсэн юм. Ямартай ч миний амьдралдаа хийж байсан орчуулгануудаас хамгийн сайн нь болсон байх.Yнэндээ єєрийн зохион бичлэгт цаг зардаг байсан ч хvний орчуулгыг тэгэс хийгээд л болгодог байлаа. Онгод ороод ч гэхvv, сэтгэл шингэсэн болохоор ч тэрvv, хєл толгой нь гайгvй нийллээ. Гэхдээ сvvл хэсэг рvvгээ жаахан нойр хvрээд шууд шууд бичсэн тал бий…Хvссэн нэг нь vзэж сонирхоод япон хэлтэй нэгэндээ танилцуулаарай:

http://saveherlifejap.blogspot.com/

3 Responses to “Сэтгэл шингэсэн орчуулга”

  1. telmen Says:

    ug n japan hel oilgodog baisan bol unshaad setgegdelee bichihsen, daan ch nudend baahan gurvaljin dorvoljin yum l haragdah yum daa, heduulee yaj olo hun ordog bolgoy doo baiz, uchigduriin baidlaar chi bid 3 aas uur hun oroogui baih yum, german luu, :-(, za yahav yamar ch baisan hiigeed baihad boloh bailgui dee, tuunees gadna zaya giin tuhai suuliin ued neg ch surag sonssongui yaj baigaam bol doo te.

  2. misty Says:

    Sain uu Mgloo,

    Japanesedee muu yum hedii ch sain orchuulga gedegt itgej bnaa. Setgel shingesen yum chin. Bas bayarlalaa.

    Zayagiin zahianii orchuulgiin huvid zovshoorol enee teree hereggui shuu dee. Ugaasaa unshaasai gej tavisan yum chin. Gehdee jaahan dutagdaltai taluud bgaa yumaa. Bi ug n revise hiij bgaa yavuulya gej bodson bolovch emnelegt hevteed amjaagui uuchlaarai. Ariunaa bolon Zaygiin zahiag yanzlaad deerees n Moloriin niiteleltei english versioniig n udahgui yavuulahiig hicheenee. Chi bas haraad hyanana gej niadaj bn. Minii english bas tiim sain bish bolohoor sanaa zovood. :)

    Misty

  3. batmanduul Says:

    dan hanzaar bichij boldog bolov uu? tegvel oilgoj magadgui l yum. gehdee japan heltei naizdaa tanulzuulnaa.
    chamd 3 udur daraallan shoudah husel turdug gej bodoj bsangui. chi chini jaahan daruu hun bish biluu. gehdee haya neg ingeh ch goe shuu. odoo chini zunii uliral shdee. (uuruur helbel amralt)

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled

Онлайн Гишүүд

Онлайн гишүүн байхгүй.

sitemeter

Зар