Токиодоо эргэн ирсэн нь
Бэйжин Наритагийн нислэг ЖАЛ буюу Japan Airlines байлаа. Эртхэн шиг очиж бvртгvvлээд аятайхан шиг суудал олж авлаа. Хоёр цаг хагас юу байхав, кино vзэж байтал дорхноо єнгєрч буух болдог юм байна. Майко гэж нэг кино vзсэн чинь яг дуусдагийн даваан дээр буух болоод тв-гээ хураа гэдэг юм даа. Хамгийн тєгсгєл дэх гоё хэсгийг нь vзэж чадсангvй. Номер нэг.
Буугаад ачаа хvлээлээ, ЖАЛ ч аргагvй хурдан гаргаж ирж байнаа, хvлээж удаагvй байтал LAST гэдэг бичиг гараад ирдэг байна. Тэгэхлээр миний ачаа яасан болж таарч байна? ЖАЛ-н хvн ирж уулзаад дотогшоо орж ачаа хайв. Олдсонгvй. Бэйжин дээр vлдсэн байж мэднэ гээд ачааны онцлог дугаар, Токиод байрлах хаяг эд нарыг бичиж аваад vлдэв. Номер хоёр.
Ачаагvй хvн ч яахав, гар ачаагаа тvрээд вагонд суулаа. Токио Стейшн дээр очоод Чюу-оо шугаманд суух гэтэл Жиншин-жико гээд вагон хоцорсон байлаа. Жиншин-Жико гэдэг нь вагоны буудал дээрээс хурдтай яваа вагон руу хvн vсэрч vхэхийг хэлдэг юм. Чюу-Оо шугаманд бол байнга. Аргагvй дээ, єдєрт дунджаар зуу шахам хvн амиа хорлодог улс юм чинь. Гэхдээ л нисэх буудлаас ядарч ирсэн монгол хvv надтай ингэж таардаг нь ч юу билээ. Номер гурав.
Хvлээж байгаад суутал оройн арав болсон тул ажлаа тарсан японуудтай хамт рж таарав. Чихээд л байдаг чихээд л байдаг. Сонирхолтой нь дvvрэн юм шиг хирнээ ороод л байдаг. Найман сарын Токио бол хамгийн халуун, яг л саун шиг, зvгээр зогсож байхад л хєлс гойжно. Гэтэл тэр хєлсєє асгасан хvмvvс хєл толгойгоо олохгvй нэг жижигхэн вагонд шахцалдна. Нэгнийх нь хєлс нєгєєгийнхєд наалдаж, намхан нэг нь амьсгалах хvчилтєрєгчєєсєє холдож буух буудалдаа бууж чадахааргvй хол газар ч хавчигдаж мэднэ. Энэ бол Токиод ажилладаг хvмvvсийн амьдрал, нэгэн єдєр. Би лай болж тэрэнтэй нь таарчигдаг юм байна. Номер дєрєв.
За иймэрхvv паянтай окаасан(япон ээж) дээрээ очдог юм байна. ЖАЛаас окаасан руу ярьсан байв. Миний ачаа байж мэдэх ачаа олдсон тул маргаашийн онгоцоор явуулна гэв. Нэг бодлын аз. Гэхдээ л ном уншуулмаар єдєр байлаа.
9 сар 17th, 2007 at 6:17
Hi

odoo Japan-d baigaamuu?
bi l ene havid jaal nom unshihaas
9 сар 17th, 2007 at 12:46
uu ene 8 sariin 30nii udriin temdeglel. Oirdoo zav muutai jaahan hotsrood baina
9 сар 17th, 2007 at 13:50
yostoi uils n hazaih duhsun baina shd, tiim aimar chihtseldeend yaj yavdag baina aa, tegeel ochichuul uuruu ch gesen chiheldeel yavahaas uur argagui baih l daa, tehdee l sanaand buuhgui l baina neg l.
9 сар 17th, 2007 at 21:11
Haayahndaa buh yum ingeediidag uye ch bdag shuu tei. Tevcheed ongorohoor saihan sh dee
Za amjilt 
9 сар 18th, 2007 at 23:06
telmen, misty> thanks, thanks