Японы гайхамшгийг дахин нэг мэдэрсэн нь
Токиогийн єглєє. Хувьтай хvн хурнаар, намайг зугаалах бvрд бороо орох юм даа, зонтик эд нар гээд л яг л хувьтай шд. Бvрхэг єдєр орноос босох ч хvсэлгvй болох юм. Гэхдээ єглєєний хоол маань япон хоол байна гэхээр тэсэж ядан бослоо. Шарсан загас, натто, мисоширv, цvкэмоно гээд л хэчнээн удаан хараагvй юмнууд вээ!!!!! Гэдсээ дvvртэл идээд нэг сайхан усанд ороод авлаа. Єдєр нь цайны ёслол хийж хоёр жил хєндий байсан аягандаа гар хvргэж япон цай бэлдэв. Хэрэг алга, гарын хєдєлгєєн хvртэл муудсан байх юм, амттай цай бэлдэх гээд огт чадсангvй, дэмий гараа салгалуулсаар байгаад таарлаа. Дарааллуудаа ч мартаж. Гэхдээ яахав, цайны єрєєн дэх энэ уур амьсгалыг мэдрэхэд л энэ удаа хангалттай биз. Бvдэгхэн гэрэлтэй єрєєнд татами дээр алхах хєлийн чимээ, дуслах усны дуунаас єєр зvйл сонсогдохгvй ч япон цайны хурц vнэр энх амгаланг vргээж, бас хурц амт нь саяхан идсэн чихэрийн амтыг зєєллєж єгнє.
Орой нэг алдартай буудлын япон хоолны ресторанд уригдсан байсан тул олигтой хувцас олж авах хэрэгтэй байлаа. Онгоцонд ємсдєг ноорхой хувцастай таван одтой буудалд очвол нєгєє хvнээ доромжилсон хэрэг болох байх гэж бодоод хуучин очиж хувцас авдаг байсан газар луугаа сажиллаа. Япон ч аргагvй дизайн сайтай газар юмаа, тєрєл тєрлєєрєє, бас их євєрмєц. Гайхашраж байгаад нэг ємд, хоёр футболк, хоёр дотуур ємд, оймс аваад гарлаа. Дотуур ємд нь хvртэл цаанаа л нэг єєр, тэр болгон хvнд харуулдаг эд бищ ч гэсэн хувцас гэж бурхан юмдаа, дотуур ємд ч бай.
Шинээр авсан хувцсаа вагоны зогсоолын жорлонд сольж шал єєр хvн болоод гарч ирэв. Жорлонгийн цэвэрлэгч гайхаж хараад л байналээ, єдєєс нь нэг сайхан малийж єгєєд талийж одов.
Олон одтой буудал гэсэндээ хоол нь тансаг юм, vйлчилгээ нь тасархай юм. Удаан идээгvй япон хоол, гайхамшиг гэдгийг нь мартах шахаж. Аманд оронгуутаа уусах мэт бутран унах унаги, юу юугvй хагарах гэж байгаа улаан тvрс, далайн vр шимийг хуримтлуулсан ооторо. Мєн тэр vйлчилгээ гэж, америк гэж аргагvй л буурай хєгжилтэй орон юм даа гэж бодуулахаар. За за энэ удаад ч японы хамаг сайхныг vзчих шиг болоод л харив.
Орой ирсэн ЖАЛаас ярьж байна. Маргааш орой шуудангаар гэрт хvргэх юм гэнэ. Ачаа удаасны тєлєє тєлбєр тєлєх талаар юу ч дуугарсангvй. Ширмэн нvvрлээд асуулаа, “Би єнєєдєр бага зэргийн хэрэгцээтэй зvйл авахаас єєр арга байсангvй, нєхєн тєлєх боломжгvй юу?”. Баагий нар чинь 10,000 ейн (100,000 тєгрєг орчим) хvртэй бол болно гэдэг байгаа. Хммммм, тийм л байсан бол анхнаасаа хэлдэг байгаа гэж дотроо жаахан уурлав. Манай окаасан сонсоод “ЖАЛ бvр больсон байнадаа” гээд хэлээд амждаг юм байна. Нээрээ ойрын хэдэн жил ЖАЛ миараад байгаа. Огцом єндрєє алдлаа л гэсэн, нэг дугуй нь гарч ирэхгvй байсан л гэсэн. Уул нь бол хамгийн сайн vйлчилгээтэй, японы мєнгєтэй хvмvvс суух дуртай, шинэ тєгсєгчдийн орох дуртай компани байсан чинь АНА-д ойрдоо бут цохиулаад байгаа юм гэсэн. Нэр хvнд ч шалдаа буугаад хэдэн ейн дээр голоо цохидог болоо юм байлгvй. За тэр ч надад ямар хамаа байхав, би “азаар” ачаагаа гэрлvvгээ vнэгvй хvргvvлж японоос vнэгvй хувцас авсан хойно “Баярлалаа, ЖАЛаа” л гэхээс.
9 сар 17th, 2007 at 21:30
Япон хоол гоё шүү. Ойрд гоё хоолонд оръё гэхээр япон хоол санаанд ордог болоод байгаа.
9 сар 18th, 2007 at 4:16
USA-n uilchilhgee bas muu yu.
jpn hool ch goy shuu. gehdee ter natto ch idehed hetsuu bsn, odoo ovoo dasaad bgaa, eruul mended sain l gesen.
dalii yum asuuy. bi vimod burtguuleed orson yumaa. tegsen neg l oilgoj ugduggui, zaaj ugch tus bolno uu. onegai.
9 сар 18th, 2007 at 18:40
jpn hool chin tegeed dan dalain buteegdhuun baidag hereg uu? bolgoson baidag yum bolov uu? ali esvel solongosuud shig tuuhiigeer ni iddeg yum bol uu? hehehe olon yum asuuchihlaa…
jpn-chuud baraan deer tavij baigaa shaardlagiig ni harval amidraldaa ternees heden 100 huvi deeguur shaardlaga tavidag baih daa.jpn zahialga orj ireh ni minii huvid SUIREL met sanagddag…amralt ch baihgui ter olon baraag shalgah gej metr bariad l dairchihna shdee….nugliin nudiig gurilaar huurch boldoggui gazar chin jpn l yum baina lee…yunii chin usa,solongos ve…cm bish bur mm-iin yalgaag olchihvol baraagaa avdaggui humuus dee…ter ni shatalt …(bi shatdaggui ni az l daa…gevch hun chanar maani hatgaad neg hesegtee l hetsuuhen yavdag yum) Ted nar engiin hunii nudeer hezee ch olj haramgui aldaag oldog aihtar humuus shuu….tomruuldag shil l gesen ug kkkkkk
9 сар 18th, 2007 at 23:09
Tulgaa> amtnaas gadna urj tavisan baidal ni hurtel goyo sanagddag shuu
byambaa> amerik ih unetei gazraa bol sain l daa, gehdee yapon shig jigd bugd sain bishee. Natto-g anh idej chaddaggui baisan chini odoo bol nugasgui shd. Haramsaltai ni amerikt ih unetei….
uran20>aihtar ulsuu, haaya mayaglaad baihaar ni uur hureh ch uye baidag shuu. Durem bol durem geed l dairaad baidag, neg bodliin uyan nalarhai chanar dutuu ulsuud
9 сар 19th, 2007 at 3:25
Sain uu Mgloo.
Chi Tokyod her udah ve? Bi end amraltaaraa irchihsen 2 doloo honoj bain oo, chadval uulzah yumsan.
Byambaa -> Vimo amarhan, chinii ID yu ve ? olj avaad tailbarlaj ogoyo.
9 сар 19th, 2007 at 3:59
Wynona: byambaa gej orson bgaa. husvel naiz bolood zurvas uldeegerei. bi dor ni l hariu ugnu shuu.
9 сар 20th, 2007 at 8:54
wynona> oirdoo zav muutai, gertee internetgui uchraas blog maani 3 doloo honog hotsrood baina. Ali hediin amerikt ireed hicheel ehelchihsen, sorry. Unuudur oroi modem maani irj internetttei boloh shinjtei baina, tegej baigaad l guitsehiig bodno doo