はかない・・・ Тэдний ертєнцєєр аялах нь

Єдєрт 25 цаг байдаг ч болоосой

Ийм л бодол тєрvvлэх єдєр байлаа. Єглєє бичиг хэргийн ажилнуудаа зохицуулсаар байтал єдрийн хоолондоо хоцрох шахав. Гэдэг нь Токиод ирснийх сайхан сvшидье гэж бодсон юм. Токиод Сvши гэвэл мэдээж Цvкижи. Окасантайгаа хамт Эдогин орлоо. Токиогийн хамгийн сайн сvшитэй газруудын нэг. Хамгийн гол нь тэр єдєртєє Цvкижигийн зах дээрээс авсан загасаа єдєр болтол зарж дуусгадаг тул хоёроос хойш сvшигийн захиалга авдаггvй. Тэгээд л би хоёроос ємнє ажлаа амжуулах гэж гvйж гаравдаа. Яг нэг хагаст ороод бараг л сvvлийн зочин байв.


Энэ єдєр яагаад ч юм сашимидах хvсэл тєрєєд байв. Хэдий тохиромжтой vе биш ч Окасанг хvчилж байгаад сашимидав. Хэрвээ диваажин гэж байгаад тэнд бурхадад хоол єгдєг байсан бол ийм л хоол єгєх байсан байхдаа гэж бодогдом сайхан амт байлаа. Загас гэдэг амьтан тvvхийгээрээ, бас шинээрээ ийм сайхан амттай байдаг байна даа гэж бишрин, амаар урсан гарах гэж байгаа ходоодны шvvсээрээ дэвтээн бор гэдэснийхээ “магнайг” нь тэнийлгэлээ. Энэ рестораны хувьд дунджаар 3000 ейн буюу 30000 орчим тєгрєг хэрэгтэй боловч хямдхан, амттай юм идье гэвэл эртхэн очиж Тусгай Єдрийн хоол(Lunch Special) захиалахад 1000 ейнд багтна.

Дараа нь хуучин сургууль руугаа очиж ивээлийг нь хvртсэн багш нартайгаа уулзах байв. Тэгсэн баагий нар чинь чалчаад салдаггvй. Багш бvрт арван минут хувиарласан чинь цаг гараад явчихваа…Ингээд л бvх тєлєвлєгєє дампуурлын байдалд оров.4-6, 6-8,8-9 гэсэн дарааллаар уулзах тєлєвлєгєєтэй, бас дээр нь дєрвєєс ємнє хэдэн хvvхэдтэй сургууль дээрээ уулзах бодолтой байсан чинь хэдийн 4:30!!!Эхнээсээ утасдаж эхлэв. Ямартай ч 4н хvмvvстэй сургуулийн оролцоо уулзаад салъя гэтэл цагийн дотор согтоод авдаг юм байна. Нэг нь хєл дээрээ явж чаддаггvй ээ. Яасан ч амархан юм. Удалгvй анхны кянсэлийн мэйл орж ирлээ. Айтакатта. Тэгсэн согтуу найзууд маань давраад бидэнтэй ердєє цаг хагас байхыг зєвшєєрєхгvй гэж дайраад 6-аас уулзах найзууд дээр хамт очно гэдэг байгаа. Намайг хvчээр яриулаад тэд нар дээр очих болвоо. Очсон чинь хэдийн хагас цаг хоцорсон байв. За тэгээд эхэлчихсэн хvмvvс яаж зvгээр байхав. Уу уу бас дахин уу гэдэг л юм болж. Удалгvй найм болвоо. Дундуур нь гялс гарч уулзаад ирэв. Энэ удаад гайхамшигтай амжуулсан боловч хvлээж байсан хvмvvс маань хагас цаг хvлээлгэсэн гээд надад шийтгэл тогтоочихсон байдаг байгаа…Хvлээхээс єєр арга байсангvй.

Удалгvй бас нэг найз маань Хонконгоос ирсэн сурагтай, одоо яваад очлоо гэдэг байгаа. АААААААААА, би мэйлдээгvй байхад согтуу толгой мэйлдээд надтай ууж байна гээд “хов зєєчихсєн” байдгиймдаа. Тэр найздаа хэлээгvй мэт муухай сэтгэгдэл тєрvvлчих шиг болов. АААААААААА, тэгсэн тэр найз ирээд сууж байтал бас нэг найз тэр лvv мэйлдэж байгаад надтай ууж байгааг мэдчихэж. Уул нь урьд нь уулзъя гэсэн чинь халуунтай байна дараа болъё гэсийм. Мартаж орхиж…”масака одоо монголоотой ууж байгаан биш биз?” гэж мэйл ирснийг надад vзvvлэв.

АААААААААААААААА

Уучил уучил, намайг тvмэнтэй уучил. Ердєє гуравхан хоног тєлєвлєсєн миний буруу. Арай жаахан удаан Токиод байдаг байж…Гэж байтал сvvлчийн метроны цаг болов. Маргааш нь нисэх байдаг. Удаан уулзалдаагvй, бас хаа хамаагvй хvмvvс цуглаад сайхан байсан болохоор одоо яая гэхэв, vvр цайлгая гэж бодож байтал хамгийн эрт согтсон баагий гэнэт ухаан орсон уу яасан харина гэдэг байгаа. Гvрийсээр байгаад харьдаг юм даа…Бид ч дагаад л харив, маргааш нь ихэнх нь ажилтай юм хойно…

За ингээд гэртээ иртэл хэдийн нэг цаг. Чимээгvйхэн хаалгаа онгойлгоод ортол ємнє Окаасан зогсож байдаг юм даа!!!

“Унтахгvй яасан бэ?” гэтэл “Амласан бол амласан” гэдэг юм даа. Уул нь Окаасан надад бяслагны бялуу яаж хийхийг зааж єгнє гэсэн юм. Би их дуртай л даа, гэхдээ америк бялуунууд хэтэрхий чихэртэй болохоор таалдаггvй юм. Хийхэд амархан учраас энэ удаа очиход Окаасан зааж єгнє гэж амласан  юм. Тєлєвлєгєє ёсоор бол аравт гэртээ хариад бялуугаад заалгаад амжих байлаа. Гэхдээ би оройтно, унтаж байгаарай гэж мэйлдээд, Окаасан за гэсэн дээ. Окаасан гомдсон жоохон хvvхэд шиг уруулаа унжуулчихсан, “Маргааш хийж амжихгvй юм чинь єнєєдєр л хийнэ, хэлсэн амандаа суух хэрэгтэй” гэж байна. Хушуугаа унжуулчихсан хvний єєдєєс олон юм ярих хэцvv, за л гэлээ.

Нэг юм яриад л байна, нэг юм хутгаад л байна…Дєрвєєс хойш уучихсан хvний толгойд юу ч орох шинж алга. Зvгээр л орон дээр дээш харж хэвтээд нам унтмаар байлаа. Юу ч цээжлэхгvйгээ мэдээд камертаа бичээд авав. Дараа нь бичлэгээ vзсэн чинь vнэн алиа юм байна, дандаа хvний хєл авчихсан ч байх шиг, фокус нь орж араад л, гуйваад л…

Хийж дуусаад Окаасан усанд ор гэдэг юм байна. За больж vзье. Би хиртэй, бохир гэж хэлээд дээш гарав. Оронд оронгуутаа кадар тас. Оцукарэ!!! єєртєє хэлмээр vг байлаа…

8 Responses to “Єдєрт 25 цаг байдаг ч болоосой”

  1. misty Says:

    hehe. Japand aldartai Mgloo yum bn shdee. Cheese cake-iig sursan bol zaaj ogoorei geh blaa daanch holnii zurag l zaah bololtoi yum :P

  2. life Says:

    hehe, bi bas neg heseg honogt 30 tsag baidag ch boloosoi gej boddog baisiishd. iim ih uusan baij ert sogtoj unaagui chi bas gaigui daadag bn uu, esvel … busdaad baga uusiimu. hehe. tehdee l neeree helsen bol helsen, ug bol ug geed huleejiidag ter yostoi sain Okaasan yum daa.

  3. mgloo Says:

    Misty> Ali boloh naizuudta; uulzaj uchirj yarij halj suuh durtai l daa, ternees aldartaidaa olon huntei uulzaagui ee. Zaaval nuur tulj zaalgana gevel daraa jil ochihdoo zaaj ugye
    Life>zarimdaa zavgui uyed tegej boddog shuu, yalanguya chi bol nileen tegej boddog baihaa. Gehdee tiim zavgui baigaad ch gesen ajlaa amjuulsnii daraa bol uneheer saihan baidag shuu

  4. Seku Says:

    tokyogiin amidral ih urnuun ih l yarsan buh yum ni tsag hugatsaaniihaa daguu baidag gej sonsson :) ter tuhai byambaa iiiih goyor yaridiishd :D
    gyals hooloo hiicheed gyals idcheed gyals kom deeree suuj blogdchood gyals untaal gyals gyals geeel….. buh l yum gyals
    Mgl-ood 25 tsag ch bagadahnee :) gehdeel amjuulaad baidag avyasatai yumaa ;)

  5. clouds Says:

    mmm… do i have to belong to a certain club to access the protected posting ? heregt durtai bolokhoor asuumaar sanagsan :)

    clouds

  6. mgloo Says:

    Seku>25 gedeg ni ih uchirtai. 24-s arai ih gedeg utgaaraa. Ih yarsan uyed ene medremj turdug shdee, ahiad jaahan….
    clouds>ugui dee, hamgaalagdsan bichleg delhii.net-d halit mood bolood baigaa shd :) zarimdaa uuriin tuhai, uruul busdiin tuhai heterhii private zuil temdegleldee oruulah uye baidagdaa, tiim l bichleg, ali negen bulegt zoriulj hamgaalsan bish, ireeduid gants uuruu l harj medremjee dahin sergeej baihad zoriulj oruulsan bichleg. Sorry shuu

  7. nyamaa Says:

    hey, ene hamgaalagdsan zuiliig chin unshmaar bhiin..aimaar hunii heregt durtai…neeree, elsnii nuudliin 2-g uzsen.nomuunaa bid 2 chamd ongotoor yarij or bichij ogno gej baigaa…neeree, utasnii chin dugaar hed bilee? tsagiin zuruug ni sain taaruulj bgaad kinogoo ongotoor yarij ogson ch ok… namaig sain nairuul gsn…hehe…

  8. mgloo Says:

    nyamaa> ter balai kinooo. 1r angi tugsuv baihdaa yavah. Tegej baigaad yariulnaa, shine utastai bolson, tegej baigaad maildnee
    gesnees ter bichleg chini chinii durtai sedev baigaadaa gesen :D

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид