Yйлчилгээ зоосны хоёр талд
Єглєє ес гээд Окаасан орж ирээд хєнжил хуу татдаг юм байна. Дандаа унтамхайрдаг болохоор явах єдєр хvчээр босгож байгаан гэнэ. Мэдээж урьд єдєр нь шоудсан хvн унтаад байвал онгоцондоо хоцрох хэрэг болно. Гэвч vнэн байлаа, ес гээд босоогvй бол их сандрах байсан байналээ.
Шинжvкv орж Ва-шой гэдэг vнэгvй автобусаар Нарита орлоо. Токиод онгоцны буудал хvрэх гэж их шатдаг ч 4н сараас HIS vнэгvй автобус явуулж байгаа гэнэ. Окаасангийн найз зааж єгєєд нэтээр захиалсан юм. Мянган пойнттой байж vнэгvй билэт захиалах хэрэгтэй ба гурван найзаа урихад мянган пойнттой болно. Би ч єєрийн гурван мэйлээ єєр єєр нэрээр оруулаад захиалчихсан. Нисэх буудал орох мєнгєєрєє том ачаагаа ємнєх єдєр нь илгээчихсэн, гар цvнхтэйгээ тун амар явлаа.
Онгоцонд ороод хамгийн тvрvvнд ажиглагдсан зvйл бол америк онгоцнуудын vйлчилгээ. Энэ удаад АА байсан ба бусад америк компаниудыг бодвол гайгvй гэгддэг. Гэхдээ л оронгуут хєгшин євєє эмээ нар єєдєєс угтна. Хvмvvсийг насаар нь ялгаварлан vзэж байгаа хэрэг биш ч тэд ядардаггvй юм байхдаа гэсэн бодол тєрдєг. Онгоцонд ажиллах гэдэг хvнд нєхцєлд л тооцогдмоор юм. Дээрээс нь тэд дэндvv бойтог. Онгоцны корридор их нарийхан, гэтэл тэнд євєє эмээ нар маань эргэж хєрвєх гэж бєєн юм болно. Хойно суувал хоол ирэх гэсээр байгаад халит хєрчихнє. Арай залуухан хурдан хєдєлдєг хvн байвал дээр санагдах юм. Дээрээс нь америкууд хєгшрєхлээрээ монголчууд шиг таргалчихна. Хажуугаар єнгєрєхдєє халит шvргээд байдаг ч vе бий.
За тэгээд америкийн vйлчилгээнд нийтлэг харагддаг зvйл бол vйлчлэгч нар нь халит их зантай, vйлчлvvлэгч нарынхаа ємнє хааяа нэг ярвайж марвайна. Америкчууддаа бол “сэтгэлд дулаахан” л харагддаг байх, ази зантай надад тийм ч сайхан байдаггvй. Yйлчилгээ хийж байгаа ч тэгэж харагддаггvй, гэртээ байдгаараа л байгаа юм шиг.
Эсэргээр нь Токиод ирэхдээ суусан ЖАЛ бол байнгын инээмсэглэлтэй, харцаа халит тааруулахад л дуудах гэж байгааг мэдэрнэ. Хувийн бодлоо ил гаргалгvй тэр нэгэн компаний хvн гэдгийг бvрэн ойлгож vйлчилгээ явуулдаг. Єєрєєр хэлбэл “Yйлчилж буй компани” ба “Yйлчлvvлэгч” гэсэн хоёрхон зvйл байгааг мэдрvvлдэг. Харин америкууд бол “Компани”, “Yйлчлэгч” тэгээд “Yйлчлvvлэгч” гэсэн гурван юм байдаг, vйлчлэгч нь компани vйлчлvvлэгч хоёрын дунд байгаа мэт сэтгэл тєрvvлнэ. Алдаа гаргасан vедээ тэдний хэлэх дуртай vг бол “Яагаад ингэснийг мэдэхгvй, уучлаарай” гэдэг. Яагаад нь танай компанид учир нь байгаадаа гэмээр санагддаг ч япончууд тус компаний хэн нэгэн єєр хvний гаргасан алдааг єєрийн мэт хvлээж аван хариуцлагагvй байсныхаа тєлєє тун хурдан арга хэмжээ авдаг.
Yйлчлvvлэгч бидний нvдээр харахад японы vйлчлэгч сайхан мэт санагдаж болох юм. Гэхдээ одоо vйлчлэгчийн нvдээр харъя. Япончуудад vйлчилж vзсэн хvн бол мэдэх байх, тэд дэндvv ихийг хvсэж нэхдэг. Ямар ч утга авцалдаагvй хvсэлт байсан, за гээд биелvvлэх хэрэг гарна. Yйлчлvvлэгч байх хугацаандаа тэд буруугаа хvлээхийг огт хvсдэггvй, утгагvй юм ярьж байгаагаа ч ухаарахаа байдаг. Тэдэнтэй харьцаж тэдний хvслийг биелvvлэхийн тулд vйлчлэгч байнгын “байлдааны бэлэн байдалд” байх хэрэгтэй болно. Японы vйлчилгээний алба хvмvvсээ тэгэж бэлддэг. Тухайлбал онгоцны vйлчлэгч л гэхэд хоцрох, ажлаа таслах “эрхгvй”, нислэгийн ємнє асуусан асуулт бvрт хариулах хэрэгтэй ба хариулж vл чадвал “Тань шиг хvнийг онгоцныхоо багт авч явж чадахгvй” гэж хэлvvлнэ. Тэдний нуруун дээр асар их дарамт очиж байгаа. Ганц vйлчилгээ ч гэлтгvй японы нийгэм нарийн, чамбай, сайн зохион байгуулалттай мэт харагддаг ч тvvнийг бvрэлдvvлж байгаа хvмvvс нь их дарамттай амьдардаг мэт санагддаг. Сургуулиа тєгсєхийн ємнє японд ажилд орох талаар нилээд бодсон юм. Тэнд ажиллахыг хvсээгvй хамгийн том шалтгаан нь энэ байсан юм.
Эсэргээр нь японоос муу vйлчилгээтэй америк хvмvvс илvv дарамт багатай амьдардаг мэт. Тэд ажилдаа алдаа гаргалаа гээд тэгэж их загнуулахгvй, ажлаасаа халагдлаа ч дараачийн ажил олоход тийм хэцvv биш. Угаасаа єєрийн алдаа байсан ч vйлчлvvлэгчдээ єє уучлаарай, мэдэхгvй маягийн юм хэлчихнэ, тэд нар ч хэлvvлээд дасчихсан. Ажлаа хийж байна гээд япончууд шиг баргар царайлаад гvйгээд байдаггvй, vйлчлvvлэгчтэйгээ найзтайгаа ярьж байгаа мэт харьцаад л гvйж байна. Энэ байдал нь нийт нийгмийн уур амьсгалыг зєєлрvvлж ажлын дарамтыг багасгаж байдаг мэт. (Гэхдэ би америкийг хэт магтаж энд ажиллана гэж байгаан биш шvv, vзэл суртлын хувьд надад таалагддаггvй зvйл их байдаг юм…)
Yйлчилгээний талаар нэг жишээ дурдъя. Японы метро болон галт тэрэг яг цагтаа ирдэг, маш сайн зохион байгуулалттай гэж бичиж байсан. Тэгвэл тэр “сайн системийг” байнга єндєр тvвшинд барих гэж тємєр замын ажилчид махаа зулгаадаг байна. Хэтэрхий нарийн зохион байгуулагдсан тул нэг галт тэрэг жаахан хоцроход л тухайн дvvргийн бvх галт тэргэнд нєлєєлдєг байна. Яагаад гэвэл сэкундээр хэмжигдэхээр цагтаа ирдэг тул очих буудал дээр залгаад цааш явах галт тэрэг нь хvртэл тэгэж зохион байгуулагдсан байдаг. Нэг галт тэрэг хочроход л хэдэн мянган хvн ажлаасаа хоцорно. Тийм байдал vvсгэхгvйн тулд тємєр замынхан жолооч нараа “vхтэл” нь загнаж сургадаг байна. Хоцорч хєдєлсєн галт тэргээ дараачийн буудалдаа цагт нь аваачихын тулд эргэлтэн дээр хурд хэтрvvлэн давхиж замаасаа гаран байшин мєргєсєн тохиолдол гарч билээ. Зуу гарам япон нєгєє ертєнцєд очиж билээ.
Монголын vйлчилгээ миа. Бvгд мэднэ. Гэхдээ бид японыг дуурайх хэрэгтэй юу? Угаасаа налгар тайван улсууд бид. Японд метро нэг минут хоцроход л нерви хєдєлж эхэлдэг. Яагаад гэвэл цагтаа vргэлж ирдэг. Харин монголд автобус хэзээ ирэхийг нь мэдэхгvй ч бид хvлээдэг. Ирэхгvй байлаа гээд бид нервитдэггvй. Уулзах ёстой хvн арван минут хоцорлоо гээд бид уурладагvй. Магадгvй бид vvгээрээ эрvvл мэндээ “хэмнэж” ч байгаа юм билvv? Аливаа юм хоёр талтай гэж ярих vе байдаг. Yйлчилгээ гэдэг зvйлд ч, монголын єнєєгийн нєхцєлд trade-off байгаа мэт. Ганц vйлчилгээ бус, эдийн засгийн хєгжил, нийгмийн єєрчлєлт гээд л бvх зvйл дээр хэлж болох зvйл: Юу руу явж байгаагаа, юуг алдаж байгаа мэдэж єєрчлєгдєж байгаа бол тэр хамгийн сайн биз.
9 сар 23rd, 2007 at 13:41
jpn ch stresst oruulj, eruul mended mini muugaar nuluuldug tal bii shuu.
9 сар 23rd, 2007 at 22:35
ger bultei bolood ajillaad irvel ch hetsuu baihaa…