Тvvхийг єєрчилж болох нэгэн vнэлгээ
Тvvх гэж жижигхэн зvйлээс болж орвонгоороо эргэх vе байдаг. Дэлхийн анхны дайн гарах болсон шалтгаан, монголын цэрэг япон тэнгист живсэн явдал, саяхны тvvхээс гэвэл Буш ерєнхийлєгч болсон сонгууль гэх мэт. Хэрвээ Буш ерєнхийлєгч болж чадаагvй бол одоогийн дэлхий ямар байх байсан бол? Цємийн зэвсэггvй улс руу дайрч гэмгvй олон хvн vхэхгvй ч байсан юм билvv, террорист халдлагыг урьдчилан сэргийлж Дэлхийн Худалдааны тєв одоо болтол Нъю Ёоркийн тэнгэрт сvндэрлэж байх ч байсан юмуу, Америк улс Кёотогийн протоколд элсэн бидний ялгаруулдаг нvvрсхvчил асар ихээр багасах ч байсан юм билvv? Єрсєлдєгч нь Ал Гор байсан, энэ жил энх тайвны Нобелийн шагнал авсан гэдгийг бодолцвол ямартай ч сvvлийнх нь бодит байдалд хэрэгжих байсан байх.
Єнєєдєр миний ТАддэг хичээлийн явцын шалгалтан дээр их сонин бодлого гарч ирлээ. Бодож дуусахад хамаг биений vс арзайх шиг болов. Юу вэ гэвэл Флоридагийн нэг сумын сонгуулийн хуудас нь бага зэрэг єєр байснаас болж Ал Горт саналаа єгєх гэж байсан хvмvvс Буккамен гэдэг єєр нэгэн хvнд саналаа єгч орхисон магадлалтай аж. Сонгуулийн хуудас дотор Ал Гор, Буккамен хоёрыг хоёуланг нь цоолсон хvмvvс олон байж. Тэдгээрийг бvгдийг нь Буккаменд саналаа єгсєн гэж тооцвол тухайн сум дах Буккамены саналын тоо хэт их болох аж. Yvнийг гурав дах зургийн дээд тал дах графаас харж болно, 50дахь сумынхны Буккаменд єгсєн санал бусдаасаа хамаагvй их байгааг харуулж байгаа. Тэр хvмvvсээс хэд нь Ал Горт саналаа єгєх байсан бэ гэдгийг энэ удаагийн шалгалтан дээр бодох байсан ба бодоод vзвэл дээрх саналуудаас 975-с дээш санал Ал Горт очих ёстойг эконометриксээр харуулж болно. 975 гэдэг нь Ал Гор болон Бушийн саналын зєрєє тул статистик онолоор бол Флоридад Ал Гор ялах ёстой байж.
Зарим хvмvvс эконометриксийн дvгнэлтэнд хир итгэдгийг мэдэхгvй юм. Над мэтийн практик эдийн засагчид ч гэсэн олон удаа нэг зvйлийг багш нараараа байнга хэлvvлдэг. “Эконометриксийн анализ хийхээсээ ємнє заавал графийг харж бай!” Єєрєєр хэлбэл граф харуулж чадахгvй байгаа эконометриксийн дvгнэлтийг юман чинээ боддоггvй эдийн засагчид хvртэл байдаг гэсэн vг. Гэхдээ энэ удаад граф нь хvртэл харуулаад байдаг. Доорх Буккеманы саналын тоог сум бvрээр гаргасан графийг харвал Флоридагийн ихэнх сумд мянгаас дээш санал аваагvй хирнээ 50 дахь суманд 3500 шахам санал авсныг харж болно…
Шалгалт дуусаад багшдаа “Тvvх буруугаар єєрчлєгдсєн байна шдээ!” гэж хэлтэл багш “Том єєрчлєлт шvv” гэж хэлж билээ, vнэхээр сэтгэлд vлдэхээр vг байлаа…
ПС: Доор бvтэн бодлогыг орууллаа, сонирхсон нэг нь бодоорой.





11 сар 6th, 2007 at 12:32
beautiful!
11 сар 8th, 2007 at 18:56
nadaas uur uuniig beautiful gej boddog bas baidag l yum bna, sanaa amarlaa gesen