Phone S** Monday Special: Архи

Анхны болзоог эргэн дурсахуй

Анхны болзооны рестораны талаар хvмvvс янз янзын л бодолтой байдаг юм байна. Уншингаа єєрийнхєє анхны болзоонуудыг эргэн дурсав. Гэтэл анхны болзоо гээд байхаар юм байдаггvй юм байна. Ихэнх vерхэл маани болзоогоор бус шал єєр юмнуудаар эхэлж байсан тул голцуу vерхэл єрнєлтєн дээрээ орсон vедээ болзоо гэхээр юманд явдаг байсан юм байна. Али хэдийн нэг нэгнийхээ талаар мэдээд хамтдаа єглєєнийхєє цайг хувааж уугаад vзчихсэн vедээ болзоо буюу гадуур гарч хоолонд орж хааяа нэг спот болсон газраар явдаг ч юм уу…Тэр ч утгаараа найз шигээ догдлонхон болзоонд явж байсан ни тун ховор юм. Монголоо ч романгvй залуу юмаа…Сонирхолтой ни тэгэж догдлоод, сvртэй ни аргагvй болзоонд уриад байсан тохиолдлууд ихэнх ни бvтэлгvй болсон юм байна…Хамгийн супер ни анх японд очоод нэг охин ихэд таалагдаад болзоонд урисан юм. Их хєдєє газар амидардаг байсан болохоор ганц л гайгvй ресторон байдаг байж билээ. Тэгээд тэрэнд ороод хооллоод сайхан яриад сууж байтал манай гурван найз ороод ирдэг юм байна. Бид хоёрыг хараад шууд юу болохыг ни ойлгов. Найзууд маани их сайхан улсууд, харсан ч хараагvй юм шиг нэг ширээнд суугаад маш хурдан хоолоо идээд гараад явчихсан. Би дотроо инээд хvрээд, гэхдээ бид хоёрт элдэв саад болохгvй гэж бодсон юм болов уу л гэж бодон дотроо их баярлаж билээ. Дараа ни манай найз хэдэн найзаа дуудаад парридсан чини би очиж чадаагvй, тэр очсон байж. Бид хоёр утсаараа мэйлдэлцээд би ч их л баяр баясгалантай гэр лvvгээ хариж явлаа. Удалгvй гэртээ ирсэн чини парри зохиосон найзтайгаа таарав. Надаас тэрээр:

“Чи …-тэй мэйлээр харицаад байсан уу?” гэхэд би “Тийн, яаж мэдэв?” гэтэл

“Тийм байхаа, их л баясгалантай хvvхэн єрєєний мухарт суучихаад утсаа баричихаад ганцаараа инээгээд байсан…”гэж билээ. Над шиг инээгээд л мэйлдэж байсан гэдгийг сонсоод баяр дээр баяр. Харамсалтай ни дараагийн долоо хоногт ни нэг найзаас ни болоод ахиж харицаж чадахгvй болчихсон…Миний буруу ч бас бий, гэхдээ залуу байж, омголон байж…

Гэхмэтчилэн сvртэй болзож эхэлдэг юм надад лав харш юм шиг байна гэж ойрдоо дvгнэлт хийв. Харин санамсаргvй байж байгаад эхэлсэн дурлал ч юмуу, дурлая гэж дурлаагvй дурлал дараа ни сэтгэлд vлддэг ч гэхvv, ямартай арай урт vргэлжилдэг. Али хэдийн vерхэж эхэлсэн хойноо анхны болзоонд явах бас гоё шvv, сvvмхэн гэрэлтvvлэгтэй ч ширээн дээрх лаа ни зєвхєн тэр бид хоёрын царайг гэрэлтvvлэх, тийм л уур амисгалтай ресторанд хоёулаа суугаад цагийг умартан сэтгэлийн уяагаа тайлалцах…Ингээд бичихлээр л гайгvй романтай залуу ч юмуу гэж бодох юм :D

3 Responses to “Анхны болзоог эргэн дурсахуй”

  1. amore Says:

    hehe, tiim hogshin ymuu? nudnii shiltei ovoo kofegoo neg balgangaa “zaluu nasnii durtgalia ” bichsen shig sanagdaj bna shuu :P!!!

  2. khishge Says:

    hehe сэтгэлийн уяагаа тайлалцах…
    хэхэ харилцан тайлалцаад л…

    “анхны болзоонууд”
    болзоо болгон нь анхных гэж хүн болгон боддоггүй ш дээ, Interesting!

    Бүх зүйл анхных бөгөөд сүүлчийнх ;-)

  3. mgloo Says:

    amore> haha, gaigui zaluu shd, yadaj l setgeleeree :)
    hishgee> bi bol shine huntei ehnii udaa bolzvol anhii bolzoo gej boddogoo :) ter hun bid 2n huvid bas l suulchiin anhnii bolzoo boloh ni dee…

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид