Итгэж боломгvй тоо баримт
Єнгєрсєн бvтэн сайнд америкийн орон нутгийн агаарын тээврээр нийтдээ 2.7 сая хvн vйлчлvvлсэн гэсэн тоо гарчээ. Энэ ни нэг бодлын монголын нийт хvн ам хvvхэд хєгшидгvй нэг єдєрт онгоцоор ниссэнтэй адил гэсэн vг. Иймэрхvv тоо баримт харахад заримдаа нєгєє талаас ни хармаар санагддаг ни эдийн засагч миний муу зуршил юм болов уу. Єєрєєр хэлбэл анх сонсоод vнэхээр их хvн нисч гэж бодсон боловч жаахан ухаад харахнээ америкт бvртгэлтэй америк иргэний ердєє 1% хуви ни л энэ том баяраар ниссэн гэсэн vг. Yvнийг монголоор бодоод vзвэл єдєрт 20,000 гарам хvн алсад суугаа гэр бvлийнхэнтэйгээ уулзахаар явсан гэсэн vг. Ингэж хэлэхэд тийм их тоо санагдаж байна уу? Хуви хvмvvс янз янзаар л хvлээж авах боловч тоо баримтыг амархан “гуйвуулж” єєрт ашигтайгаар мэдээлж болно гэсэн vг.
Бас нэг жишээ толгойд орж ирэв. Улаанбаатарын маани хvн ам нийт хvн амын талд хvрлээ гээд л телевизээр шуугиад байдаг. Хоёр монголын нэг ни УБ-д амидардаг гээд л авч єгнє. Энэ удаад эсэргээр ни бодит тоог харвал нэг сая хvрэхтэй vгvйтэй хvн улсын нийслэлд амидарч байна. Дэлхий дээр саяас дээш хvн амтай хот хичнээн байдаг билээ? Тэдний эгнээнд жагсаж эхэлж байна л гэсэн vг, бvхэл бvтэн улсын нийслэл шvvдээ! Улсын нийслэл ни авсолют утгаараа их хэмжээний хvн амтай байх хэрэгтэй, тэрvvгээрээ ч эдийн засаг ни эргэлдэж байдаг, зах зээл ни єєрийгєє бvрэлдvvлэхийн тулд тодорхой хэмжээний хvн амыг єєртєє татдаг гэж vзвэл нэг их тоо биш мэт. Мэдээж яаж хvлээж авах ни хvн бvрийн хувийн асуудал. Гэхдээ ганцхан талаас ни харсан тоонд, тvvн дээр тvшиглэж мэдээгээ зарах гэдэг телевизийнхэнд авталгvй олон талаас ни харж єєрийн шийдвэрээ гаргаж чаддаг байх хэрэгтэй мэт. Эцэст ни зурагны талаар ганцхан vг, энэ зураг Ємнєговийн ус гэхээр юмгvй газар авсан зураг, аливаа зvйлийг нэг талаас ни дандаа харах юм бол говид ногоо ургахыг vзэлгvйгээр насыг барах байсан биз.
11 сар 30th, 2007 at 5:44
Iinxaa, sanal neg bna. Yumiig baigaagaar n xuleej avaxaas gadna xuleen avdgaasaa arai l ooroor xaraad uzvel tes oor yum garch irex… Gexdee uurdiin monxod neg l talaas n avch uzej bval taarsan zarim neg zuil gej bas bx yumaa…
12 сар 1st, 2007 at 22:43
yalanguya mongol medeenuud. yer ni medeeg ene mayagaar ih “uurchildug” yum shig. Tuhailbal baga gej bodogduulya gevel 1%, ih gej bodogduulya gevel 2.7 saya geed heleh jisheetei