Шинэ оны мэнд!!! Шинэ оны анхны цана

Шинэ оны анхны цас

Шинэ он гарваа, нєгєє Тайм Скvэртай яг нэг цагт шампанскаа буудуулав. Шєнєжингєє худал яриж суугаад маргааш ни хэдэн нойрмог баагий нар цанаар гулгахаар Нью Хампшир явлаа. Шинэ оны шинэ єдєр цасаар эхэлдэг юм байна, удалгvй шуурдаг юм байна. Хурдны зам явахад хэцvv болсоор л…Дєрєв хvрэхгvй цаг яваад орох газар сажилсаар л… Хажуугаар зарим нэг машинуур хурдлан єнгєрнє, амиа хайрладаггvй хvмvvс vv, энэ цасанд дасчихсан хvмvvс vv???

Дєрєв єнгєрєєд харанхуй болж эхлэв. Эртхэн гарахгvй яавдаа гэж vглэцгээнэ. Цас орохоос ємнє оччих байж…Гэртээ байгаа нэгэн ни шинэ оныг шинэ цастай угтаж баярлаж байгаа биз, харин хэдхэн метрийн цаана хурдны зам дээр ами наана там цаана баагий нар явлаа. Харанхуйд цасан шуурга болоход зам харагдахаа болино, холын гэрлээ асаавал цасанд гэрэл ойгоод бvр харагдахгvй. Бvдэг гэрэлд бvдчин явсаар нилээн дєхлєє. Дєхєх тусам зам улам харагдахаа байж урд ч машингvй болж зам хаашаа эргэж байгаа ни мэдэгдэхгvй боллоо. Азаар ЖиПиЭс-тэй байсан тул би найздаа одоо зам баруун тийм мурийна, зvvн тийш нилээн огцом эргэх гэж байна гэх мэтээр заана. Ард суусан найзын мини эхнэр сандарна, vглэнэ, харин эрчvvд дотроо л сандарч чимээгvйхэн боловч бие биендээ тус болох гэж намуухнаар ярилцна, надад тэр баярлалаа гэм мэтээр намайг бас тайвшруулна. Бидний гарах ёстой гарц ойртсоор, удалгvй бид хурдны замаас гарлаа. Бид хоёр бараг л урд цонхны шилэндээ наалдах шахсан байснаа тэр vед л ухаарлаа. Удалгvй буудлаа олж єрєєндєє оров. Сэтгэл амрах шиг. Зvvд ч мэт. Шинэ оны анхны єдєр чад хийчих муу одонд тєрєєгvй л бололтой. Нью Хампширийн Индиан Хэд буюу Индианы Толгой гэдэг буудалд буулаа. Ємнє ни vнэхээр л Индианы толгой сvрлийнэ.

2 Responses to “Шинэ оны анхны цас”

  1. love Says:

    hi… bas ch shine ondoo odtoi baih yum bainaa … chadiin honhort ochchihoogui l hureh gazaraa hursen yum bna.. Myy hun uhdeggui ee … gej yutai unen ug be? kekekeke … togloson yum aa …. yutai ch bas yum yumnaas aij yabah heregtei shuu…… hunii nytagt …

  2. mgloo Says:

    haha, harin teh, ter ugiig heregleh ih durai shd, muu hun amarhan uhdeggui ee gej

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид