Шинэ оны анхны дурлал

лифтэн дээрээ авсан зураг, гар утас болохоор цасан дээр гулгаж байхаа мэт гарчихаж лол
гурванд дахиад л гулгахаар явлаа.
даанч энэ єдєр маш хvйтэн байлаа(гэхдээ дараа ни харсан чини -7, монголд бол дулаанд л орох юм шиг байгаан…) єглєє эрт очсоныг ч хэлэх vv, салхиар шуураад ёстой л нусаа хацартаа наагаад авлаа.
гэхдээ шинэхэн орсон цасан дээр гулгах мэдрэмж ни дэндvv сайхан байлаа, яг л vvлэн дээгvvр хєвж байгаа мэт, хєвсгєр шинэхэн цас цанын модны доороос анхлан сурч байгаа намайг дэмжих мэт.
энэ удаад арай єєр газар очсон юм байна, уул ни нилээн мушгиралсан, ихэнх ни огчом даваа. Модон дундуур тойрч гулгах, мушгиралдсан замаар уруудах гээд л…
гайгvй жолооддог болоод ирэнгvйтээ єндрєєс хар ирчээрээ буулаа, би яг л салхи зvсэж байгаа мэт маш хурдан уруудаж байлаа, онхолдсон бол сайн л єнхєрєхєєр байлаа, гэхдээ vнэхээр л хиймори сэргэм сайхан байсан, нєгєє монголчууд морин дээр давхихад хиймори сэргэдэг гэдэг шиг л, тэр мэдрэмжийг америкт ирж мэдрэх ч гэж…харамсалтай ни монголын хатуу цас ингэж гулгах боломж тэр болгон олгодоггvй байх, монголд цана хєгждєггvй шалтгааны нэгийг мэдэх шиг болов.
орой харихад бараг л хєл хєлдсєн байлаа, саунд орж гисгээв.
энэ єдєр бол дэндvv сайхан байлаа, цанаар гулгах vнэндээ л тансаг юм, тэр хоёр ёрдгор модонд vнэндээ л дурлалаа, гэхдээ улам сайжрахыг хvснэм
1 сар 11th, 2008 at 14:11
Mongold ochood sain oroldood moritoi saihan davhij suraarai yun tsana yun ongots l boldogiin he he.
Minii hul halzan nagats ahiin saaral mori geed mundag saihan “tsanatai” bailaa.