Weekendээ гэж
Зургийг линкидсэн сайтнаас авлаа. Музейд vзээд их таалагдаад камераар авсан чини гоё ни харагдсангvй. Энэ бол фото биш, зурмал юм шvv, гэхдээ яг бодит юм шиг харагддаг, тасархай…
За байз, найз ирсэнээр дууссан юм байна. Баагий чини франц вино, итали архи авчирснаа би итали хvн учраас франц вино уухгvй гэдэг юм даа. Тэгээд яахав юм голдоггvйгээрээ би л уув. Вино нэг их сайн мэдэх биш, угаасаа ч их уудаг биш, талд ни ч оруулсангvй. Тэгсэн мани хvн нєгєє архиа уугаад би согтоод байна, одоо харихгvй бол машин бариж чадахгvй гэдэг юм. Тэгснээ нєгєє виногоо vлдээчээд явчихдаг юм байна. Би энvvгээр яах юм, аваад яв гэтэл надад ч хэрэггvй гээд нэг вино одоо болтол ширээн дээр. Хэрэггvй виногоо вино мэдддэггvй хvнд ирж “шахдаг” байна шд. Би вино, кофи хоёрын амтыг л сайн мэддэггvй юм даа, ямар ни сайн, ямар ни муу юм бvv мэд. Халтар юм ширээн дээр байж л байдаг, мах шарахдаа хэрэглэдэг юм билvv ч гэж бодогдох шиг…
Хагас сайнд нэг найзыгаа гаргаж єглєє. Урлагийн сургуулид явдаг юм. Италид очиж зураач болох юм гэнэ. Энэ баагий их сонин сэтгэлгээтэй л дээ. Бид нар яриж сууж байгаад яагаад ч юм Обамагийн талаар яриа болж Хилари руу оров. Тэгтэл зураач “Би Хиларигаас бусдыг дэмжинэ” гэнэ. Учрыг лавлатал
-Анх Жорж Буш гарч ирсэн. Хэдэн жилийн дараа нєгєєдєх чини дахиад л сонгогдчихвуу гэтэл (Бага) Жорж Буш болж таарсан. Одоо Хилари сонгогдвол “Ерєнхийлєгч Клинтон” гэхээр нєгєє бабник залуу дахиад сонгогдчихвуу гэтэл “No, it’s his wife!” гэх юм уу? Дэндvv толгой эргvvлсэн юм.
За энэ зураачийнх шиг сэтгээд ерєнхийлєгчєє сонгочихдог бол тэр олон сая компанит ажил хэрэггvй л гэсэн vг. Бид ч нэг гайхсан шиг мушилзаад л инээсэн, яагаад гэвэл энэ vнэнээсээ хэлээд байсан л даа…
Зураач бас нэг юм vнэнээсээ хэлж биднийг айлгасан юм байна. Єглєє их унтдаг гэнэ, яг л над шиг. Тэгээд оройдоо гэнэт онгод ни ороод зургаа зурдаг гэнэ. Єрєєндєє ганцаараа, зурагтайгаа нvvр тулан шєнийг єнгєрvvлнэ. Сvvлдээ зурагтайгаа яриж эхэлдэг гэдэг юм даа!!!!!!!!!! Бид гайхсан чини “та нар ганцаараа удахлээр ойр хавийнхаа юмтай яридаггvймуу?” гэх асууж байна. Мэдээж тийм гэх солиотон олдсонгvй, яагаад гэвэл тэнд урлагийнхан шиг их хичээл хийдэг хvн байсангvй л дээ. Би яваандаа компьютэр лvvгээ “Give me a significant result!!!” гэж орилох vе ирж магадгvй л юм шиг санагдаад нуруугаар хvйт оргив.

1 сар 14th, 2008 at 0:50
neeren hillari-g bi ch gesen neg ih demjihgui l baina, harin demokratuudaas l neg n songogdoosoi gej huseed l. gantsaar udaan baival yalt ch ugui neg tiimerhuu yum tohiolddog n unen shuu. olon saihan naizudtai yumaa, ter ulaan vino goo duudee ugchih heregguim bol hehe.
1 сар 14th, 2008 at 7:09
yamar ih setgeliin hudulguuntei hun geheeree ed hogshiltoigoo yaridag baina aa urlagiin hun gej… :p
1 сар 14th, 2008 at 8:25
zarim neg humuus tegej yaridag gesen … manai neg tanidag egch chicago-d emee hardag ajil hiideg gesen … tegeed nuguu emee ni tachignatalaa genet zyragttaigaa yariad eheldeg gesen …. manai egch ehleed galzuu hun yum bodson chini yag zyragttaigaa huntei haritsaj baigaa yum shig yariad l chinii ter chini zub ter chini byryy geed l …. heterhii gantsaardahaaraa bas tiim boldog bolj magadgui l yum ….
1 сар 14th, 2008 at 19:21
the hillary thing - that was funny
… manai office assistant gej oorinhoo computeraas ‘where is the thing … ?” gej asuusan neg ineedtei caraitai okhin baidag yum; neg udaa tegej asuuhaar n shoolson chin ‘aa, thats nothing, the real problem begins when you start answering yourself ‘ gedeg yum … i guess things are not that bad yet …
1 сар 15th, 2008 at 21:37
telmen> udii bagaasaa arhi dars geed!!!!!!gesnees ulaan gej yaj medev? mah sharna gesnees uu, harlaj haragdaad gesnees uu?
Harin olon naiztai gesen utgaar bicheeguimshuu, zugeer l neriig ni bichihgui baiya geheer naiz-s uur ug oldohgui baigaam…
urnaa egch> haha, setgeliin hudulguun geheesee hun yum bolohoor yum yarimaar sanagdaa biz
love> naad emee chini super shuu, hot lol
clouds> haha, naizdaa damjuulahaas