Анагаах
Єнєєдєр єглєє босоод шууд жим орлоо. Хагас бvтэн сайнд огт хєдлєєгvй болохоор єглєє босохгvй шєнє унтахгvй заваараад байлаа. Тэгтэл яарч яваад солионы дотуур ємдєє мартчихаж. Тэрийгээ усанд ортлоо мэдсэнгvй. Голцуу кардиоддог болохоор дотуур ємд шалба норчихдог юм. Ємсєх боломжгvй болсон тул дотуур ємдгvйгээр ємдєє ємсчихвєє. Нєгєє “Friends” дээр гардаг юм болохгvй байгаасай л гээд бодож явлаа.
Тав дахад сургуулийн Эрvvл мэндийн хэлтэст захиалга єгчихсєн байсан юм, євдєгний тэнд загатнаад…Yзvvлэхгvй бол торгуули авчих гээд байгаа болохоор яваач очлоо. За тэгээд євдгєє гаргах гэтэл доороос ни ємдєє шууж болдоггvй. Яг євдєг дээр ирчихээд гацаад…Эмч эрэгтэй хvн байсан болохоор “Санаа зоволтгvй, ємдєє тайлчих” гэдэг юм байна. Мэдээж намайг дотуур ємдтэй л гэж бодож тэгэж хэлсэн. Би харин дотуур ємдгvй, тайлж болдоггvй, тэрийгээ хэлж бас болдоггvй, маниак гар вэ гэж бодож биз. Тэгээд татсаар байгаад євдгєє гаргалаа. Ёох, хvйтэн хєлс гойжих шиг л болов.
За тэгсэн алерги л болж таарлаа. Євєл агаар хуурайшдаг тул ер ни бол биендээ чийгшvvлэгч тос тvрхэж байх хэрэгтэй юм гэнэ. Мэдээж би тvрхээгvй, арис хуурай vедээ алерги авах магадлал єндєрсдєг гэнэ. Тэгээд загатнад эхэлж. Тос бичиж єгєєд гаргав. Эмийн сангаас нєгєє тосыг ни автал хорин янчаан гэдэг юм байна. Сургуулиас хєнгєлєлттэй л гэдэг, арай л vнэтэй юм. Энэ муу анагаахын хvн шулах гэж! ухааны юм бодоод л гарлаа. Ахиж євдєхгvй байж инсэнтив шууд єсдєг байна шд.
Ер ни хаа газар анагаахын vйлчилгээ болон бvтээгдэхvvн их vнэтэй байдаг. Мэдээж тэр их хєдєлмєр орж эмч, эм зvйч болдог хойно аргагvй л биз, хєгжсєн улсуудад тэр ч утгаараа эмч нар єндєр цалинтай байдаг биз. Манай сургуулийн анагаахад хvртэл тэтгэлэг єгдєггvй, дєрвєн жил єєрийн зардлаар сурна гэдэг бас л том хєрєнгє оруулалт…Систем ни ч гэсэн тэр байдлыг хамгаалж анагаахын хvмvvсийг єндєр цалинтай байхаар зохион байгуулагдсан юм шиг санагддаг. Гэтэл монголд маани хvмvvс даатгалаараа дандаа vнэгvй эмчлvvлдэг. Эмнэлэгт хэвтнэ гэдэг зарим хvмvvст сувилалд явахтай л адил, танил эмчдээ хэлээд хэвтээд хэрэгтэй хэрэггvй дусал vнэгvй тариулаад л гардаг. Хєєрхий муу эмч нар ни ч хийгээд л єгнє, гарахдаа нэг набор ч юмуу нэг шил юм євєртлєєд л хоцорно. Энд бол бєєн морал хазард явагдаад байгаа юм шиг, vнэгvй юм бол бvгд л хэвтнэ гэнэ ш дээ. Нурж унах гэж байгаа дампуурлын байдалтай даатгалын систем ни энэ маягаар эмч нараа олигтой цалинжуулж чадахгvй, тэглээ гээд эмч нар ни багш нар шиг ажлаа хаяад явчихаж чаддаггvй, болдоггvй. “Даруухан” юм болохоор улс ни хvртэл даапаалаад цалинг ни нэмэх дургvй.
За энэ байдал ч улмаар эмч болох хvмvvст нєлєєлдєг юм шиг. Эцсийн дvнд гал халуун сэтгэлтэй эмчийн хvvхэд л эмч болдог байх, бусад ни банк санхvv мэтийн юм хєєгєєд явчихна, арай илvv цалинтай. Монголоор дvvрэн эдийн засагч. Эдийн засагч гэж ер ни хэн юм бол? Би одоо болтол vvнийг ойлгодоггvй юм, Economist in english? Гvй л болов уу…Хадуурах ч яахав, нєгєє талаас сайн сурлагатайнууд ни бvгд єєр юм сураад явчихна, єрсєлдєєнд ялах чадвартай тул анагаахад сурахын хэрэг юун, сайн сураад эмч болоод муу амидрах хэрэг vv? Тэглээ гээд гадаадад анагаахаар баклавараасаа эхлээд сурах сод ухаан, мєнгєний бололцоо байхгvй. Энэ хоёр ч тэр болгон зэрэг олдоод байдаггvй хойно. Тун цєєхєн азтай нэг ни магистер, докторт гадагшаа явна. Уул ни энэ салбарыг улс ни жаахан харж vзээд даатгалын системийг бага зэрэг єєрчилєхєд л маш их мєнгє хэмнэж, ядуу эмч нараа жаахан ч гэсэн мєнгєтэй болгох сон…за тэгээд хэрэгтэй хэрэггvй хvмvvст гадаадад эдийн засаг сургах зардал тєлж байснаас зарим нэгнийг ни эмч болгох зардалд зориулдаг ч юмуу…Засгийн газраа гэж, энэ их ачааг нуруун дээрээ vvрч, улс орны ирээдvйг залж байдаг, харин тэд нар єєрсдєє ингэж боддог болов уу? За энэ мэт юм бодсоор гэртээ хариж ирлээ дээ хєє. Монголоо хvv жижигхэн юман дээрээс их юм ургуулаад бодчихноо бас…
1 сар 15th, 2008 at 10:27
Mongoloo huu,
Mongold emcheer ajillah daramttai shuu, gal haluun setgeltei emch nar buur ih zovdog. Yamarch onc surj, buhnees iluu emch boloh setgeltei hun tanil tal hovor bol olon talaaraa hyazgaarlagdana. Ene buhnii tsaana iluu tom shaltgaan baigaa baih.
Maximise hiih gej baigaad Paris Hilton duuraih duhuj, Mongoloo! Incentives … Emegtei emch baisan bol Mongoloo umduu urj baigaad uvdguu gargah yum baina l daa. Bas l maximisation
Ziak, yavj togloomyn onoloo unshih min.
1 сар 15th, 2008 at 21:38
yamar tom shaltgaan be?
gesnees incentives?
1 сар 16th, 2008 at 7:24
Daatgalyn system-n tsaana uls tur, huvi hunii setgelgee, ediin zasag, humuusiin amidarch baigaa orchin geed l zunduu shaltgaanuud baigaa baih gej bodoj baina. Arai denduu obvious yum helchihvuu.
Emch deer ochson chin. Emch deer ochood, umduu tailahgui, uvdguu gargadag chin. Emegtei emch baisan bol, umduu urj hayad uvdguu gargah chin. Lol.
1 сар 16th, 2008 at 9:17
kekekeke … mgl-oo gej … aild honood zygtahdaa dotyyr umduu orhiod garchihaj l dee … kekekke nargian shuu …. kekekek
tegbel Paris Hilton , Britney ed nariin dotyyr hubtsasaa martchihsan gedeg shaltgaan ni bas unenii hubitai l yum … bi ug ni dyrandaa tegej yabdag yum baih gej bodson yum .lol..
1 сар 16th, 2008 at 22:57
Delger> umduu urahaas penalty-g tulsun ni optimal bishuu? umd ni unetei shd lol
love> hahaha, sain setgej baina shooooooooooooo
1 сар 17th, 2008 at 6:17
Mongoloo: uranhai umd modny shd. Eruul mendyn talaas hurdan uzuuleed, hurdan edgeeh deer bish uu? Ok ok, chamd l optimal bol bolooshd. Bi l dotuur huvtsasgui yavj baiv gej
1 сар 28th, 2008 at 22:06
haha, uranhai umd moodniih geed l chi ski deeree uranhai umdtei gulgaad bsn baih ni lol