амжилт хvсээрэй! yadirF

Back to school

Ирээд л сургуули эхэллээ. Сургуули ч халуунаар эхэлдэг юм байна. Лхагва гаригт манай найз И хичээлээ эхлэх байсан юм, семестерийн анхны єдєр. Намайг хамт очоорой гэхээр ни очоод хичээл дээр ни суув. Би И-д ТАдэж байгаам. Асуудал гэвэл энэ хичээлд хамгийн ихдээ 120 оюутан орох багтаамжтай. Манайхан ємнєх семестерт уридчилсан бvртгэлээ онлайнаар явуулдаг юм, 116 оюутан бvртгvvлсэн байсан, бид хоёр 120 материал бэлдээд очтол 150 гарам хvн ирчихэж…Мэдээж материал хvрээгvй, дахиж хэвлvvлэх зав байгаагvй. Дээрээс ни И маани анх удаагаа зааж байгаа болохоор компьютэрээс тусгагчаар харуулдаг дэлгэцээ яаж гаргахаа мэддэггvй, оюутнаар заалгаад сураагvй, хоёр удаа хэлvvлээд…За тэгээд шууд ДНБ-ийн талаар яриад заримдаа буруу хараад самбар дээр хэдэн сэкунд юм бичээд оюутнуудыг ёстой л унтуулж байлаа. Бvгд л шанаан дээрээ гараа тулаад гєлийчихсєн сууж байв.

И бол манай ангийн од охин, толгой бол vнэндээ л ажилладаг. Юм ойлгохдоо ч хурдан. Тоогоор сурч байсан болохоор логик сэтгэлгээ vнэхээр сайтай. Бид єєр хоёр Т-тэй хамт хичээлээ их хийдэг байсан юм. Одоо ч гэсэн элдэв юм зохиоход дандаа л хамт…Халловин дээр манай аав болсон байхгvй юу хэхэ. Хичээлээ хамт хийдэг байсан болохоор лагийг мэднэ, гэтэл энэ єдєр юу харваа??? Самбараа арчих гэж байгаад сандраад толгой дээрээ алчуураа унагачихлаа, анги нир хийтэл инээгээд хvмvvс нойрноосоо сэрэх шиг болов. Би ч харж чадсангvй гараараа нvдээ таглаж орхив. Лаг толгойтой байх анхны удаадаа шууд сайн хичээл заахтай ямар ч холбоогvй юм даа…Гэхдээ мани хvн юм сурахдаа хурдан учраас дараагийн хичээлээс гайгvй болно л гэж найдаад єнгєрєв.

Yнэндээ энэ удаагийн хичээл бvтэлтэй болсонгvй. Би ч ашгvй мини ухааны юм бодоод, учир ни хvмvvс нойрны хичээлд суухгvй гээд нєгєє хичээлvvдийг сонгох байх гэж бодсон юм. Гэтэл маргаашаас ни И-н л хичээлд суумаар байна гэсэн хvмvvс мэйлдээд бидэн хоёрыг байдалд оруулав. Уйтгартай хичээл тэгээд эсэргээр нєлєєлсєн болж таараад байгаам. хачирхалтай…

Онлайн бvртгэл дээд хэмжээндээ хvрэнгvvт шууд хаагдчихдаг юм. Бусад хvмvvс хvлээлтийн жагсаалтанд ороод бvртгэлээ цуцласан хvний оронд л орж болно. И-н хичээл хаагдчихсан, нэг ч хvн бvртгэлээ цуцалдаггvй, тэгээд хvмvvс ямар нэг арга чарга байна уу гээд мэйлдээд байдаг. Анх удаагаа ийм асуудал болж байгаа гэнэ дээ хєє, уул ни дараачийн єдєр ни яг ижилхэн хичээл байгаам, одоогоор дєчин хvний бvртгэлтэй, єшєє наян хvн орох боломжтой. Хvмvvс яагаад И-д дурлаад байнаа? Нєгєє хичээл ни яг адилхан Герман оюутан, бас л анх удаагаа зааж байгаа, яг ижилхэн ном хэрэглэнэ, даалгавар ни хоёрхон удаа буюу бvр ч амархан… Би энэ паззлийг тайлж чадахгvй ойрд их толгой гашилж байнаа….

3 Responses to “Back to school”

  1. tk Says:

    hmmm, yagaad ch yum. bi baisanbol, adilsan ene hicheeliig songoh b.san b.haa… :)

  2. amore Says:

    tsaad ohin chin neg hun tatah uvidastai l busgui bn daa, tm neg surdaggui olj avdaggui torolhiin aviyas bdiishte hehe

    PS. Jijken blogiig ch hamagui tooj ongichood yvdag chi uigagui hun shuu, uram ogyo gej boddimu:) tghdee thanks for ur comments. diary bicheed bhaar crap shinjindee orood hotlohgui bgamaa hehe

  3. mgloo Says:

    tk> harin bi bas tegej bodood l puzzledaad l suuj baina
    amore> ter unen baij magad, hun bolgon l ter ohind sain baidag yum…Gehdee hicheel ni aimshigtai bsn, haha
    PS. bi chamaig partydsan talaaraa super super bichleg bichih baih geed l tesen yadan huleegeed baigaa shd…Nuguu talaar diary bichih=crab gevel minii blog unen crab blog bolj taarlaa haha. Gehdee huleen zuvshuurye, haaya shal tanihgui hunii blog diary-g unshaad crab yum geed garaad yavchihdag bolohoor lol

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид