Back to school The Way I are…

yadirF

Энэ семестер баасан гаригт хичээлгvй, гэхдээ ТАийнхээ ажлаар сургуули орох хэрэгтэй, ер ни л бол тэндээ хичээл хийх хэрэгтэй байх л даа…Энэ єглєє єнгєрсєн семестерийн нэг хичээлийн пэйпэр бичиж дуусгаад єгсєн юм. Сэтгэл санаа амраад тансагаа тансаг. Би дэйта харж байгаад нэг сонин юм олсон юм. Макро эдийн засгийн vзvvлэлт л дээ. Яагаад яагаад гээд бодоод л элдвээр хєрвvvлж vзээд л рэгрэшн гvйлгэж vзээд л…Аливаа юмны учрыг олох гэдэг дэндvv хэцvv юм даа. Єнєєг хvртэл дандаа л хариулттай бодлого боддог байлаа. Эцсийн дvнд багш хариуг ни мэддэг учраас асуугаад л болдог байлаа. Харин энэ жилээс дандаа л хариултгvй асуултанд хариулах гэж суух юм, Багшаас асуугаад ч нэмэргvй, “Чи хариулж чадах юм бол докторт сурахын хэрэг юун, чамд шууд докторыг чини єглєє” гэж тураадаг юм. Бодоод л бодоод л, яагаад яагаад гэж єєрєєсєє дахин дахин асуугаад л єрєєн дотор урагш хойш баруун зvvн тийш алхаад л…Удалгvй нэг юм санаанд оронгуут яаж яаж гэдэг асуулт ни тархийг мини зовоож хааяа нэг хананд духаа нааж нэгийг эргэцvvлнэ. Дахин суугаад компъютэр дээр рэгрэшн гvйлгэж харна. Сигнификант юм огт гарахгvй дvргvйг мини хvргэнэ. Єнєєг хvртэл зєндєє л пэйпэр уншихад их л амархан юм биччихсэн байдаг байсан чини яг єєрєє бичээд дандаа сигнификант vр дvн гаргах хичнээн хэцvvг мах цусаараа мэдлээ. Эцэс сvvлд ни єнєє хvртэл юу хийж юу бодсон, юу ни болохгvй байснаа бичээд л єгч орхилоо. Пvрэвт агаарын теннис тоглох байсан, ядраад гэртээ ирээд шууд унтаж орхисон. МАргааш ни эрт сэрээд пэйпэрээ єгчихєєд жим орж дугуй уналаа. Удаан хєдлєєгvйнх юм уу амархан зvрхний цохилт ихсэж байна, эсэргvvцэл ихсэх тусам хєлний хvч сулидаж эргэлтийн тоо эрс буурна. Ямартай ч хєлс бол сайн гарлаа. Тэрний дараа усанд орох хичнээн сайхан гээч. Єдєр ни гуанз орж хэдэн найзтайгаа тэнэг тэнэг юм тєсєєлж яриад хави ойрын хvмvvс инээтэл худал буудалцав даа. Нэг мэдэхэд орой ч болж жаахан идэж уух юм цуглуулаад гэртээ харив даа хєєрхийс. Энэ удаа хичээл эхэлснээс хойшхи анхны Баасан тул шоутай гэж байгаан, хотын шилдэг ДиЖэйг дуудсан сурагтай. Наяад оны одуудтай ижилхэн хувцастай ирээрэй гэсэн, юу ємсєхєв? Ямар сахал тавихав?

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид