First Anniversary of a CrApPy BloG :)
Зарим хvний блог дээр єдрийн тэмдэглэл байдаг юм, уншаад заримдаа дэндvv уйтгартай санагддаг, яагаад гэвэл би тэр хvнийг мэдэхгvй учраас. Хэн нэг ни бас л миний блогийг тэгдэг биз, гэхдээ крап блогтойдоо бол блог бичигч ни vнэн бахархалтай байдаг шvv. Сажилж явсаар нэг жил болжээ. Дєрвєн жил блог бичихгvй гэж байгаад нэг бичиж эхлээд ингээд сунжран сунжран нэг жил биччихдэг л юм байна. Эргээд уншлаа, хийсэн, бодсон болгон мини нvдэнд харагдах шиг л болж байна. Жил хурдан єнгєрсєн ч их олон юм болж єнгєрєх юм даа, али дивангарын явдал мэт юмнууд байх юм. Блогийнхоо нэг жилийг тоо баримтаар эргэн харвал:
Тооллого эхэлснээс хойш єнгєрсєн долоон сард 7,471 хvн миний блогт зочилж 19,949 хуудас нээгдэж хамгийн ихдээ нэг єдєрт 211 хvн ирж 368 хуудас нээсэн байна. Энэ ни есєн сард байсан тул Амидрах Хvслэн Эффэкт гэж нэрлэв. Харин нэгэн зочин нэг удаадаа 102 хуудас нээж 198 минут тасралтгvй миний блогийг уншиж хуви хvний рэкордыг тогтоов. Хэн гэдгийг ни мэдэхгvй ч Монголоогийн ертєнцєд тавтай морил гэе. Хамгийн олон зочин монгол улсаас, дараа ни наран улсын ахан дvvс блогоор шагайж миний дэмийрэлд дунджаар нэг удаадаа 3:45 минут мансуурсан байна. Ихэнх уншигчид шууд орж ирдэг боловч хайлтын сайтнуудаас орж ирсэн хvмvvсийн хамгийн олон хит болсон vг бол “Зvvдний тайлал” байлаа. Хамгийн сонирхолтой хит vг ни “Садист” байв. Монголоо садист биш шvv гэж хэлье, тэр хvнд.
Блогийн оргил vе ни ес, арван сар, дампуурал арван хоёр сар байлаа. Блог бичихээ байя гэж оны тєгсгєлд зарласны “хvчинд” єдєрт ирсэн хvмvvсийн тоо хагас болтлоо буурч нилээн сайн шvvлтvvр явагдсан бололтой. Yvнийг системийн єєрчлєлт гэж нэрлэе. Єнгєрсєн 365 хоногт 10 тєрєлд нийт 219 бичлэг хийгдэж 967 сэтгэгдэл vлдсэн байна. Гурван єдєр тутмын хоёрт тэмдэглэлээ бичиж би єєрєє мансуурсан гэсэн vг.
Амидрал vргэлжилсээр. Дахиж хэзээ ч ирэхгvй цаг мєч нэг нэгээрээ улиран одсоор. Блог тvvний араас хєєн нэг бvрийг тэмдэглэн vлдээхээр шамдсаар.
Сэтгэгдлүүд