First Anniversary of a CrApPy BloG :) Нахив

Best class ever

Best week ever гэдэг нэвтрvvлэг байж билээ, одоо ч байж мэднэ, зурагт vзэхээ байгаад удаж байноо. Энэ даваа гаригт амидралдаа хамгийн гоё хичээлд суусан гэж хэлж болно. Энэ бол хєдєлмєрийн эдийн засаг байлаа. Хєдєлмєрийн эдийн засаг гэхээр нєгєє социализм коммунизмын хєдєлмєрийн эдийн засаг биш шvv, одоо америкт хєдєлмєрийн эдийн засаг гэвэл голцуу эконометрикс хэрэглэх талаар л яридаг юм. Гоё байсан шалтгаан ни багш баахан граф болон тоо баримт vзvvлээд хоорондоо зєрчилдєж байгааг харуулсан юм. Дараа ни тэдгээр ни хоорондоо зєрчилдєх ёсгvйг тайлбарла гэсэн. Бодоод л бодоод л яг л толгойны хажуугаар тэр санаа ни эргэлдээд байгаа хирнээ нэг л бууж єгєхгvй байгаа мэт тэр “гижигдэх” сэтгэл намайг ихэд зовоож бас ихэд баясгаж байв. Гол ни багш тэр паззл руу биднийг дагуулж байгаа арга ни их гоё санагдсан. Удалгvй бидний хэлсэн хариунууд таарахгvй болоод ирэнгvvт “Халуун  шоколат ууж тархиа сэргээ” гээд халуун шоколад оруулаад ирсэн, vхэтлээ инээсэн дээ хєє.  Энэ паззалдсан байдал ни намайг євлийн амралтаар зовоосон графуудтай их тєстэй мэдрэмж тєрvvлсэн юм. Багш хэлэхдээ докторт сурч байгаа оюутнуудын ихэнх тоо баримтаа буруу харж буруу уншсанаас гоё хариу гаргаж ирж чаддаггvй гэж билээ. Семинар дээр энэ багшийн асуудаг асуулт ни ихэнх хvний амыг таглачихдаг болохоор нилээн л ортой vг болж таарлаа.

Yнэхээр сайхан уур амисгалд хичээл явагдаж бид гэр гэртээ. Гэхдээ толгойдоо нэг тайлдашгvй тархины шаналгаатай vлдэж билээ. дараагийн даваа гаригийг тэсэн ядан хvлээнэ…Харин єнєєдєр би єєрийнхєє хичээлийг заалаа. Солоо ахын эдийн засгийн єсєлтийн загвар зааж японы эдийн засгийг тайлбарлав. Хоёр удаа ижилхэн юм заадаг юм. Эхлээд vнэхээр гоё байсоон, би ч эрч хvчтэй байлаа. Харин дараах хичээл ни яг хоолны дараа, би ч эрч хvчгvй оюутнууд ч мэлийгээд, дээр ни нэг лаааг гар орж ирчихээд миний асуулт болгонд зєв хариулаад бvх хvнийг уйтгарт байдалд оруулчихсан, хэхэ. Харин эхнийх дээр ни нэг ази охин байсан, миний асуулт болгонд хємсєгєє зангидаж иржийгаад л бодно доо хєє. Би ч шооч юм болохоороо золтой л инээчихсэнгvй.  Хоёр дах хичээл жаахан тийм болсонд дурамчхан л єдєр болж хоцорлоо доо, яагаад гэвэл хичээл сайхан санагдах эсэх низаах байгаа хvнээс зуун хуви шалтгаалах учраас. Муу оюутан гэж байдаггvй, муу багш л байдаг. Миний муугаас болоод хvмvvс макрод дургvй болбол тэр хамгийн тэнэг асуудал. Хммммм, нэг зvйл бодохоос, хоолоо сойдаг ч юм уу хахаха

3 Responses to “Best class ever”

  1. Bold Says:

    Sain uu. Hicheel zaagaad ehelchihsen uu. Bayar hurgii. Harin hooloo soij bolohgui shuu, u know :) Oird blog-r chin zochilj amjsangui. Harin unuudur halit orood garch bn. Sonirholtoi zuiluud bichjee. Buh zuil chin butemjtei sain bgaad bayartai bn :)

    Manaid financial engg. zaadag bsn bagsh tanai bagshtai ih tosootei sanagdlaa. Zaah arga baril, hot chocolate ni hurtel, hehe. Minii bodloor hicheel zaaj bgaa bagsh ali boloh energetic baival hicheeliin yavts ni hurdtai, sonirholtoi, hund enthusiasm ogch chaddag. Bas tsagaa olson asuult, hariultuud chuhal. Econometrics-n neg bagsh maani oyutnuudiig asuultaar bainga buldag baij bilee. Dandaa ner tsohoj asuuna. Ter ni idevhgui bgaa noirmog oyutnuudad l zugeer arga bn lee, hehe.

  2. khishge Says:

    Муу оюутан зөндөө байдаг ш дээ хэхэ бас муу багш байна ;-).
    Чи докторт сурдаг юм уу? Докторт сурдаг хүмүүс нь хичээл заадаг уу? Эсвэл assitant уу? Японд сурсан бас АНУд сурч байгаа юм чинь энэ хоёр улсын их сургуулийн системийг харьцуулсан бичлэг бичээч please. сонирхож байна. Элдэв сэтгэлийн дарамт шахалт байдаг уу? стесс гэх гэсэн юм. Оюутанууд нь хэр их бие даасан бэ? Хамт олоноороо сурдаг уу бие дааж ихэвчлэн сурдаг уу гэх мэт.
    Өмнөх бичлэгийг чинь уншсан. Урьд нь бас блогтой байж байгаад больсон юм уу? Яагаад больчихсон юм бээ? хэхэ за бөөн асуултаар зовоосон бол sorry

  3. mgloo Says:

    bold> sain uu boldoo, ajil ihtei ch ordog irsend thanks! bi harin ene hicheeld unaj tusaad l baina
    kishgee> bid nar zarimdaa zaana, zarimdaa Teaching assistant hiine. Tegej ba;gaad haritsuulj bichnee

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид