Нахив
Баасан ахын тєрсєн єдрєєр шоппингдов. Гэхдээ тодоос тод зорилготой. Хагас сайнд цанаар гулгахааар явах байсан тул хувцас авъя гэсэн юм. Баасанд манай энд бороо цас холилдож орох сурагнаар хагас сайнд шинэ цасан дээр очиж гулгахаар шийдсэн юм. Найз T.J.Maxx гэдэг гайхамшигтай хямд дэлгvvр лvv дагуулж яваад дээр ни нэг сарын хямдрал гээд нилээн хямдхан хувцас авчих шиг боллоо. Цанын ємд, цамц, нvдний шил. Цанаар гулгахад эдгээр байвал тун зvгээр. Анхалж сурч байгаа хvн бол унах ни элбэг тул уснаас хамгаалсан хувцастай байхгvй бол дорхноо норчихно. Мєн бээлий их чухал. Ноосон бээлийтэй хэзээ ч явж болохгvй. Ноосон малгай бол окэй шд.
Харин гогл буюу цасны нvдний шил. Энэ маш хэрэгтэй. Заримдаа цас орно, заримдаа нар гарна. Ердийн нарны шил тэр болгон тустай биш. Харин тусгай цанын шил ни нартайд ч цастайд ч сайн хамгаална. Таатай гулгахад нэмэр болох зvйл. Авахдаа хэт ягаан туяаны хамгаалалттай, єнгєтэйг н авбал дээр. Цанаар гулгаж байхад нартай vед гэрэл цасан дээр ойгоод нvд гялбам хурц тул мэдээж хэт ягаан туяанаас хамгаалсан байх хэрэгтэйгээс гадна єнгєгvй шил бол нvд гялбаад байна. Нєгєєтэйгvvр хэт тод єнгєтэйг авчихвал бvрхэг єдєр харанхуйлаад байх тул дундуур ни л…Ємд цамцны хувид гэвэл дотуураа нэг давхар ємсєхєєр бага зэрэг том хэмжээг сонгосон ни дээр байх. Мєн хэтэрхий нимгэхэн бол хvйтэн єдєр даарна. Нимгэхэн ни голцуу хамгийн хямд тул сайн харж авах хэрэгтэй байх.
Цанаар гулгахаар явахдаа єєр анхаарах зvйл гэвэл нарны тос, солионы хувцас ч юмуу даа. Заримда норох тохиолдол гарах тул ялангуяа оймсны олон солиотой явах. Нарны тосгvй бол хєєрхєн борлоно, тодоос тод шилний ороор гарна даа. За тэгээд нинжа малгайтай бол бvр супэр. Бие дулаацуулагч, гутал дулаацуулагчтай бол бvр супэрийн супэр.
Цанаа сонгохдоо богиныг сонговол жолоодоход амар юм байналээ. Ер ни бол єєрийнхєє эрvv хvртлэх урттай байхад дундаж хvмvvст болдог бололтой. Анх явахад тийм урттайг єгсєн юм. Хоёр цана хоорондоо сvлбэлдээд vнэн хэцvv байсан. Энэ удаа яагаад ч юм арай богинохныг надад єгсєн. Хамаагvй амар байв.
Энэ удаа хамт явсан найзуудаас нэг ни нилээн сайн байлаа. Дагаад хамгийн єндєр дээр ни гарчихсан чини бууж чаддаггvй ээ. Алпын нуруунд гулгаж єссєн хvнийг дагаж тэнэгтсэний гайгаар нэг дов дээр очоод хєл гацчихсан, чичрээд доошоо явдаггvй ээ. Доошоо харахлээр бараг л шулуун шахуу, ойртож очтол цаана ни юу байгаа ни харагдахгvй, миарсан шvv. Ингээд л Алпын нуруунд єссєн охины сvйт залуу бид хоёр бие биенээ хараад л сураггvй доошоо гулгах охины барааг хараад л vлдэв дээ хєєрхийс. Яахав тэгээд нэгэнт гарсаных гээд л гулгаж алдсан. Дээрээс ни цас ни хайлаад зарим газраа мєстсєн байв. Урд шєнє ни бороо орсон бололтой, шавар гэж, ядаж байхад шинэ цас экспэкт хийгээд байсан чини шууд буруу эстимэйшн болдог байна шд. Салгалаад нэг юм бууж ирлээ. Гэхдээ болоогvй ээ, нахиа наасан. Удалгvй гайгvй сурчих юм билээ. Хамгийн гол ни хэт уруу газар бол цанаа али болох параллел байлгаж, нилээн доошоо сууж єгвєл жолоодоход амар шиг санагдсан. Гэхдээ хєлийн булчин дорхны ядарсан даа.
Энэ удаад явсан газар бол Вачусэт уул байсан юм. Том хотуудад ойрхон учраас л хvмvvс очдог байх, манайхаас ч гэсэн нэг л цаг. Даанч дулаахан газар болохлээр цас ни дэндvv миа юм байналээ. Ємнє явсан газрыг vнэндээ гvйцээгvй. Бас рентал эд нар ни жаахан vнэтэй санагдсан. Бодвол ойрхон гэдэг ни шалтгаан биз. Гэхдээ очвол оюутны хєнгєлєлт гээд асуугаад vзээрэй, бичээгvй хирнээ хєнгєлдєг юм билээ, таван доллар ч гэсэн юм шд хэхэ. Ямартай ч сайхан цасан дээр гулгах л хэрэгтэй, хєлсєлзєєд шал єєр, vvлэн дээгvvр нисч байгаа мэт л гэсэн vг.
2 сар 5th, 2008 at 6:02
Багадаа богины аманд цана гэдгээр чинь галгиулж явлаа зүгр хэ.
2 сар 5th, 2008 at 19:54
Tsasand oison narnii gerlees gadna uuliin salhind tsarai saihan borlono shuudee. Gantshan buten odor gulgaad irehed ninja malgaigui bol nuurnii il dald heseg ongo yalgarchihsan baidag. Tsaniin baaziin ajiltnuud gej manai hodooniihnoos yalgarahaargui pad har tsaraitai ulsuud baidag. Tsasnii huvid jaahan seruuhen uyed shinehen orson tsasan deer gulgah ch saihan shuu.
2 сар 6th, 2008 at 22:12
Konoaida rei no renshuujo ittan dakedo, naka naka umaku narenai…Bi yer ni uvliin sportod asar aviyasguigee medreed bainaa……Hehehe.
2 сар 21st, 2008 at 23:27
artagnan> odoo yasan?
saaral> tiim baiha hamag nuur huuraishaad tsalaitah geed baisan yum, mongold turhunduu orj baigaan bailgui lol
oyunaapin> avyas bish doryoku gej baigaan shd