Super Bowl 遊び盛りの男を

Хавирган сарын мэнд!

Нэг мэдсэн чини сар шинэ ни болоод єнгєрч дээ хєєрхийс. Элдэв семинар, хичээл, энээ тэрээ гэж байтал битvvн ни болчихож. Сэкшноо кансэлдаад монгол айлд очиж битvvлэхээр явлаа. Оройтож очоод яг бууз гарч байхад буугаад гэдсээ цvдийтэл идэж дараа ни жаахан юм ууж худал чалчив. гэнэт шагай тогломоор санагдаад бvгдээрээ бєгцєг нясалж бараг л гурав хvргэсэн байхаа. Угаасаа нэг их тоглодоггvй байсан болоод ч тэрvv vнэн муу, тувтан хожигдоод, хасагдаад, хvлээж суухдаа угаад, согтоод…Дараа ни халсан хэдэн гар бас худал чалчиж, тэгээд унтахгvй бол маргааш ни миарахаа мэдээд ор орондоо. Єглєє айл тvжигнээд л удалгvй “Монголоо босоорой, манай хvv хичээлдээ явах ни, тэрнээс ємнє золгоодохъё” гэнэ. Нээрээ золгодог билvv? Энэ баярыг vнэндээ л мартаж дээ хєєрхийс. Хvмvvс гарч мєрєє гаргасан байх юм. “Чи мєрєє гаргадаггvймуу?” гэхээр ни “Юун дээр суугаад юу яахаа ч мэдэхгvй, ёсгvй хvнд ёр халдахгvй” гээд л єнгєрєв. Монголд байхад аав ээж эд нар сvртэй ни аргагvй баруун хойшоо гараад цаасан онгоц хийсгээд зvvн урдаас орж ирээрэй ч билvv, зvvvн тийш гараад газар хєндєєд урдаас орж ирээрэй ч билvv, хойшоо гараад мод хугалаад зvvн хойноос орж ирээрэй ч билээ, сонирхолтой зvйл их хийдэг байж…

Цагаан сар ч аймаар баяр даа, нар мандахаас авахуулаад орондоо ортлоо бууз иднэ, зогсолтгvй. Шєнє ядарч ирээд унтаад єглєє эртлэн босож дахиад л бууз бууз бууз. Энэ байдал гурав дєрвєн єдрєєр vргэлжилнэ. Айлд очоод тамтай  мэт мєнгє бариж золгоод албатай юм шиг хvний эд хєрєнгийг ни аваад гарна. тэр ни хэрэгтэй ч юм уу vгvй ч юм уу бvv мэд. Жаахан байхад, эмээг амид байхад манайд мянган баагий ирдэг байж билээ. Зуугаад айлын бэлэг боодог байсан санагдаж байна. Тамхи татдаггvй эрэгтэй хvнд єгєх юм олддоггvй гээд л эмээ vгэлдэг байж билээ. Манай аав энэ жил тамхинаас гарчихсан сурагтай, манай хоёрт хvмvvс тэгээд юу єгсєн бол? Би нэмэгдчихвэл айлууд бvр их зовох байсан байхдаа, тамхи татдаггvй гурван гар, хэхэ.

Цагаан сар гэсэн чини нэг хvнийг яах аргагvй бодлоо. Тээр нэгэн жилийн шинийн гурваны шєнє байсан санагдаж байна. Эмээ маани ирэх хvмvvсээ дуусгачихаад ойрхон байдаг дvv дээрээ орж жаал “амраад” бэлгээ аваад хариж байсан санагддаг юм. Эмээ маани ихэд ядарсан байлаа, намайг сугадаад л, жаахан халчихсан, аавын багын талаар, удам судрынх ни талаар, ахынх ни талаар, тvvний эхнэрийн талаар, элдэв хамаатнуудын талаар гээд л огт сонсож байгаагvй, мєн дахиж хэзээ ч сонсоогvй маш их тvvх яриж билээ. Эмээ маани их ч олон хvний юмыг зохицуулж зовлонг vvрэлцдэг хvн байсан шиг санагддаг юм. Намайг ч дэндvv эрхлvvлж єсгєсєндєє, хамаатнууд дотор маани миний єєдєєс юм хэлдэг хvн байдаггvй байж билээ. Нас ни дараад хэвтэрт ороход ни хамт удаан байгаагvйдээ одоо харамсдаг юм. “Эмээ би гадаа тоглоё” гээд л гараад л явчихна, хааяа эмээ маани уйддаг байсан юм шиг байгаан, эртхэн орж ирээрэй л гэнэ, мэдээж мангар хvvхэд ни хацраа сайртатлаа тоглочихно, голцуу арав єнгєрєєж л гэртээ орж ирдэг байж билээ, ааваар дахин дахин дуудуулж байж шvv. Эмээгээ єнгєрсний дараа хичнээн л бол хичнээн гадаа тоглож болох л байсан байх, насных ни эцэст гэртээ ганцааранг ни vлдээсэн ни юутай харамсалтай, гагцхvv “би жаахан хvvхэд байсан болохоор л… ” гэж єєртєє шалтаг тойчих юмдаа.

Тээр нэгэн жилийн шинийн гуравны шєнє байсан санагдах байна. Намайг сугадаад харих зуураа тэнгэр єєд харж жаахан зогссоноо

“Yvнийг хавирган сар гэдэг юм, яг л хавирга шиг харагдаж байгаа биз” хэмээн уусан дарсандаа хацар ни ялигvй улайсан эмээ маани хэлж билээ. Яагаад ч юм сар улаан єнгєтэй харагдаж, энэ сарыг эмээ маани хичнээн удаа хараа бол гэсэн сэтгэгдэл тєрсєндєг. Ихийг бодон гунигтайхан шиг ширтэх мэт санагдаж билээ. Удалгvй таягаа тулан урагшаа алдахдаа яриагаа vргэлжлvvлэн “Аав мини дайны vед намайг аваад vхэр тэргэнд суугаад японуудаас зугатаж билээ. Буун дуу баруун талд дуугарахад намайг зvvн талдаа суулгаад л зvvн талд дуугарахад баруун талдаа суулгаад л байн байн хойш харан хvнд харагдчихвий гэсэн шиг. Их тvшигтэй хvн байсан даг…” гээд л их л эртний юмаа дурсан яриж эхэлсэн санагддаг. Хvний тархинд орж ирэх дурсамжууд vнэхээр л рандам юм даа, тэр vед эмээгийн толгойд яагаад тийм дурсамж орж ирсэнийг мэдэхгvй, яг одоо битvvний талаар бичиж байгаа миний толгойд тэр хавирган сартай шєнийн тvvх яагаад орж ирсэнийг ч мэдэхгvй. Мэдэх ч хэрэггvй, зvгээр л дурс, тvvнийгээ нандигна.

8 Responses to “Хавирган сарын мэнд!”

  1. mgloo Says:

    ene zurag neeree pennygeer hiisen tsuurum shuu

  2. amore Says:

    what a nice story, feel guilty for not being with my grandma…

  3. love Says:

    hi.. saihan shinelsen uu? estoi mgl-oo bodtol emeegee sanatal bichsen baina shdee… Dashbalabr agsanii shuleg l estoi uneniig helchihsen baidag yum
    … Humuusee amiddaa bie bienee hairla
    Alib buhnee bysdaas bitrgii haramla gej ….
    Bi ch bas odoo etseg,ehee emee ubuuguu amid seruun baihad ni hairladaggui humuusiig haraad ….chi odoo l hairlaj ugend sain orj abahgui bol ungursun hoino ni mash ih haramsana daa … gej heldeg yum … Uneheer ungursun hoino ingeh mini yalaa tegeh mini yalaa gej mash ih bodogddog yum ….

  4. ganaa_bj Says:

    Mongoloo saihan bichsen baina shuu. Bi ch bas sar shineer emeegee, aaviigaa bodood l suulaa…

  5. mayaka Says:

    goyo bichejee. barag uilangaa aldan unshlaa.

  6. oyunaapin Says:

    Unshsan chini emee sanagdchihlaa. Odoo 80 duhuj yavaa ch haa baisan hiliin naahna huduu gantsaaraa amidardagiin. Hotod ir geheer irehgui, bi ni ochihgui……….(T_T)

  7. solongoo Says:

    saihan bichjee. yag odoo temdeglej baigaagaar tsagaan sar ni hugshchuuliig yadraaj, humuusiig tuilduuldag um shigee.
    yostoi l albatai um shig het urelgen temdeglene. jaahan olson munguu 3 udur temdegleh bayart ursgana.
    deer ni mglchuudiin biye biyeiinhee deer garah gesen ongiroo, ovilgogui zan nemegdeed bayar gedeg utgaa bur alddag baih.

  8. mgloo Says:

    amore> harin teh, mongoloo uul ni saihan setgeltei shd lol
    love> harin tiimee, zarimdaa emee uvuuguu ih sanadag yum. odoo amid baigaa negniig ni hairlaj bayarlaj yavahgui bol…
    ganaa> hehe, gadaadad baidag humuusin sar shiniin sindrom bolj taarlaa lol
    oyunaapin> ochooj, arai ch dee lol
    solongoo> manai aaviin taliinhan amarchilsan surag duuldsan. Ugluu ert neg guanzand tsuglaad heden biyenteigee zolgood huuch huurch suugaad ger gertee. Bugd guanz zahialah munguu huvaaj tuluud hadagtai zolgoj beleg avahgui. hen hendee amar yum shig.

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид