時期はずれの年賀状 Хадаг

Нахин дахив

За байз завгvйгийн зургаан зэрэг болоод ойрд блогтоо олигтой юм бичсэнгvй. Санан дурсаадахъя.

Шинийн нэгний єглєє дахиад скидэв. Энэ удаад нєгєє анх явсан Лvvн рvvгээ яваад сэтгэл сэргэтэл гулгалаа. Би Юv, Харвард, Эм Ай Ти нэмэх ни манайхын анагаах болон градуудын ски тур гээд манай найз хамт явъя гэсэн юм. Уухайн тас шд. Тэгтэл манай найз яг урд єдєр ни явж чадахаа байлаа гэв. Би цуглах газар очтол дандаа харууд наасан. Урисан найз хар л даа, миний ганц мэддэг хар, бодвол блак коннэкшноороо олж мэдсэн биз. За тэр ч яахав, машинд суутал азаар нэг ази байна, яриад байтал євєр монгол гаралтай, таван насандаа канадад ирж сууришсан залуу болж таарлаа. Хорвоо дэлхий уудам байхад бидэн хоёр ингэж нэг машинд суудаг юм байж, бусад ни бvгд хар, хаха. Тун сонин учрал санагдав. Буудалд очтол мэдээж ихэнх ни хар, дєрєв таван цагаан, тэгээд бид хоёр, бусад ни хар. Мэдээж хvмvvсийг арис єнгєєр ни ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг биш ч Нори гэж нэг юм байнаа. Харууд арай л єєр онигоо яриж, арай л єєр хєгжим дээр арай л єєрєєр доргидог гэх мэт. Орой ни жаахан тоглоом тоглосон шиг нєхдvvдтэй цагийг сайхан єнгєрєєж хар найзуудын тоог нэмлээ. Хар хєгжим ойрд сонсоод байгааг ч хэлэх vv хамт бvжмээр л байлаа, даанч бас тийм их доргио улс биш юм аа, хоёр болгоод л маргааш эрт босно гээд ихэнх ни орондоо, бодвол хэтэрхий их боловсрохлээрээ даруухан болчихдог биз лол.

би ч орондоо. Гэтэл хар залуу тэвэрч унтах хэрэг гардаг юм байна. Амэрик оюутнуудын аялал ийм л байдаг юм байхдаа, дабл орон дээр хоёр хоёроор ни унтуулах юм. Мєнгийг хэмнэсэн оюутны аялалаа гэж, ойрд их тансаглажээ, монголоо хvv. Бvгд л тэгээд унтчих юм. Би ч яахав, жаахан эвгvй санагдсан ч тэгээд л нєгєє харыгаа “тэврээд” унтлаа. Усыг ни уувал ёсыг ни дагахаас…

Хамгийн хэцvv ни би ганцаараа гадаад оюутан болж таараад(канадыг эс тооцвол) америкуудын онигоог тэр болгон сайн ойлгохгvй юм. Дээр ни урд нутгаас гаралтай харууд бол хачин яриатай, ойлгох гэж зовно. Уул ни жил хагас болоод єдєр тутмын юмаа гайгvй л ойлгодог болчихсон гэж бодсон чини…

Ямартай ч сайхан л зугааллаа, харууд скидээ vнэн муу юмоо, надаас л олон удаа скидэж байсан гэсэн, надаас хамаагvй атлэтик залуус байж нэг л эв хавгvй…Арис єнгєєр “ялгагдах” гэж энэ л байхдаа, зохисон спорт зохиогvй спорт гэж байдаг юм шиг. Зуун метрт гvйвэл ч би алуулна л даа.

2 Responses to “Нахин дахив”

  1. oyunaapin Says:

    Har zaluu teverch untaad またひとつ経験、増えたね(爆笑)
    今度 zuun metrt uraldaj uzeech. Bas l shine keiken shdee.(^.~)

  2. mgloo Says:

    heleed yuhev, baahan keiken shd
    zuun metriig daraa jilees l bodyo, beltgej baigaad :D

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид