Хадаг
Мартахаасаа ємнє сэтгэгдэлээ бичээдэхие. Юун тvрvvнд vзсэн хvн бvр єєр єєрийнхєєрєє тайлбарлаж болох кино шиг санагдав. Манай найз англи савтайтлтай vзсэн болохоор муухан ойлгосон бололтой, би гарч ирээд єєрийн мухар ухаанаар далий хулий ойлсосоноороо тайлбар нэмж єгсєн.
Монгол кино боловч урд ни гарсан нєгєє алдартай хоёр киноноос арай єєр, монгол соёл амидралыг тодоос тодоор тусгах гээгvй кино санагдсан. Нєгєєтэйгvvр “хєгжиж” буй монголыг яг байгаагаар ни гаргасан мэт. Зарим кинонууд дандаа л гоё юмыг ни харуулаад байдаг болохоор vзэж байхад жаахан “эвгvй” сэтгэгдэл тєрсєн. Тэр Хотэл гэдэг бичиг гардаг хэсэг бол тасархай.
За тэгээд киноны гол агуулга. А-бгvй ярих утгагvй, гэхдээ хvнд кино санагдсан. Энэ зурагнаас хараад их л хєнгєн, бас хайр дурлалын кино юм байх гээд очсон чини…Нэгэн хvний хэлснээр vйл явдал ни эхлэхийг хvлээсээр байтал цаг болно. Урт кино юм байх гэтэл дуусч орхино. Тэгэхлээр зарим хvмvvст дэндvv уйтгартай гэсэн vг. Илгээх гэсэн мэссэжтэй кино, тvvнийг ни олж харах хэрэгтэй, гvй ээ мэдэрч vзэх ч хэрэгтэй гэхvv. Миний филисофд их таарсан мэссэж байсан тул надад таалагдсан, єєрийнхєєрєє шууд л “тайлаад” ойлгочихсон. Нєгєєтэйгvvр иймэрхvv хvчтэй мэссэжтэй болохоор олон улсын кино наадмуудын анхаарлыг татаж чадсан биз, ойрд ч одоо Ал ах хvртэл нобел аваад байхаар чини…
Би нэг их кино vздэг ч биш, нэгэн бvсгvйд кино ойлгодоггvйгээрээ их “дооглуулдаг” байж билээ, сайн кино сайхан жvжиглэлтийг нэг их тоодоггvй хvн боловч энэ киноны жvжиглэлт таалагдсан. Би хvртэл монгол жvжигчдийн мууг мэднэ. Нэг л бишээ. Харин энэ кинонд монгол жvжигчид тоглосон, сайн тоглосон. Кино эхлэхэд энэ охины тоо тоолж байгаа ни шууд ам ангайлгасан. Гол дvрийн хоёр бол залуу жvжигчид гэхэд vнэндээ сайн тоглож чадсан байналээ. Гэхдээ хамгийн их таалагдсан ни Цэрэндаризав гуай. Зvгээр л гайхамшигтай. Урд ємнє ни тvvний олон кинонг vзэж байсан ч(монгол хvн бvгд л vзсэн байх) энэ киноны жvжиглэлт ни хамгийн сайн болсон юм шиг. Дайсны цэрэг Дамчаа гуай ч угаасаа сайн болоод ч тэрvv, сэтгэлд vлдэхээр сайхан санагдаагvй. Ер ни бусад жvжигчид ч гэсэн бидний монголд vздэг кинонуудаас хамаагvй дээр жvжиглэсэн мэт санагдсан. Дирэктэртээ их загнуулсан юм болов уу, хэхэ, даалгавраа сайн хийсэн хvvхдvvд шиг л байна лээ. Тэр орилоо цагдаа ах бол vнэндээ л монголд байгаа мэт сэтгэгдэл тєрvvлтэл жvжиглэж байна лээ.
Зураглал ни их дажгvй санагдсан. Машин, хувцаслалтын сонголт, камэрний єнцєг. Ерєнхийдєє бол их удаан кино. Камэрийн хєдєлгєєн ни ч тэр, гэхдээ солигдож байгаа хэсгvvд ни киноныхоо єрнєл, утга санаанд их нийцсэн мэт. Мэдээж дуу ни тансаг, Алтан ураг гэсэн байхаа?
Нэг таалагдаагvй юм ни эмч авхай “эплипси”-г эплисип ч гэлvv нэг сонин хэлээд байсан, би дирэктор ни байсан бол кат гээд л орилох байсан байх лол
За тэгээд vзээгvй нэг ни vзээд єєр єєрийнхєєрєє ойлгоод єєр єєрийн хадаг кинотой болно биз. Yзчихээд бодлоо солилцоё гэвэл комэнтлоорой. Миний нэг хариулт олж чадаагvй асуулт бол гол дvрийн банди чини Хаянхирваа гуайн хvv гэсэн vгvv???
2 сар 18th, 2008 at 5:11
Ene kinonii surgiig sonssonoos tsaashgui. Uzeh yumsan. Yahav. Zaaval taalagdah albagui shd, tee. Mongol kinog endhiin delgetsen deer uzne gedeg l minii huvid hamgiin chuhal…
2 сар 18th, 2008 at 5:55
өө дандаа орж ирж сэтгэгдэл үлдээх гээд болохгүй байсан чинь Internet Explorer-оор болоод Firefox дээр болохгүй байгаа юм байнашдээ. Чиний энэ доор байгаа үгээр спэм шүүдэг шүүлтүүр чинь Firefox дээр болохгүй байнаа… Энийгээ болиулчихаач. сэтгэгдэл бичиж болохгүй юм…
За энэ киног олж үзнээ.. үзмээр санагдчихлаа. Монгол кино жүжигчид дандаа тайзны жүжигчид кинонд тоглочихдог болохоор нэлээн хэтгрүүлэгтэй нэг л тиймэрхүү байдаг болохоор… Монголд лав эпилепси гэж бичээд байдгийшд…
2 сар 20th, 2008 at 17:21
Bi ene kinog uzsen, ih ch taalagdsan. Bidnii amidarliin hev mayag nuudelchin ahuitaigaa hichneen gunzgii holbootoi bolohiig haruulah gej oroldson yum bolov uu gej sanaad baigaa. Neg ih uyangiin baidag hev mayagt barigdaagui n’ shine sorgog. Manai jujigchid ooloh argagui sain togloson. Ingeed bodohoor manaid sain nairuulagch (sain hunolon bii), amidraliig oor oncgoos olj harah hun dutaad baisan yum bolov uu. Hogjim n’ bol yostoi goyo. Minii bodohod mongolchuud bas mongoliig sain medeh hun l uchriig n’ olj oilgoh bolov uu gej sanagdsan.
2 сар 21st, 2008 at 23:40
ganaa> bodvol barag DVD ni garsan ch yum uu, neteer oldoh baihoodoo. 2006 onii kino yum bilee
xvv> yaj boliuldgiig medehguim, yamartai ch mail ner bichih shaardlagagui bolgoj uurchilluu…
peakfinder> jujiglelt bol tasarhai, busad mongol kinotoi hariutsuulaltgui. bi bas duund ni uyaraad oirdoo ih sonsood baigaa. Neeree ter nairuulagch mongoliig denduu sain meddeg hun baihaa, esvel aihtar sain zuvlugchtei baih
3 сар 27th, 2008 at 2:20
dundaas deeguur tuvshind beltgegdsen uzegchided l zoriulsan kino bn le. mash ih taalagdsan. kinonii turshid, bur odoog hurtel setgel uvduj bn. denduu ihiig boduulsan, unuugiin mongoliin niigemiin talaar ergelzee turuulsen, ene amidralaas shantrah sedel turuulsen ch, tsaashid amidrah shar huurgusun kino bn le.
NEMJ HELEHED- Unuugiin mongold jinhene urlag bish murlag hugjuud bgd gaihah yum ogt ugui met sanagdsan. uchir yu ve hemeevees tengisiin kino zaaland danda usan teneguud duuren bsn. garsan kadr, uzegdsen hun bolgoniig shoolj ineeldeed l, utsaar yarij, hogoo shideed l, ar uvruus sandal, hul ushiglulduud l…. yostoi booj uhmeer sanadsan. yah gj ene kinog uzeh gj irsen n tuiliin oilgomjgui humuus olon bsaan. TIIMEES DIILENH MONGOLCHUUD (JICH: OUYNII HUVID HOOSONCHUULIIG) HOMROGOLON USTGAMAAR GH N HAISHAA YUM, TARHINIIH N HOGIIG TSEVERLEMEER BOLSON BN LE.. joohon nurshuu yum bolchloo ghd ta buhen ene talaar setgegdelee uldeevel uchuuhen buhimdagch minii biye tuiliin bayarlah bolnooo.
3 сар 28th, 2008 at 22:44
Zolzaya> harin uneheer ih yum boduulahaar kino baina lee, mongolchuudad yalanguya. Ter homsdoltoi humuusiig chini tegvel surgah l heregtei baigaamdaa, mangar gesen bolgoniig buudaad baival sum duuschihna haha
11 сар 2nd, 2008 at 4:57
goy kino bolson gj bna lee
11 сар 2nd, 2008 at 4:58
sutgamjtai bh