Оскар Оскарын нэгэн агшин

Ургац арвин єдєр буюу эдийн засгаар бєєлжих ни

Єнєєдєр ургац арвинтай єдєр байлаа. Учир ни семинар, хичээл гээд бvгдэн дээр ни л маш хэрэгтэй юм сурч авсан санагдав.Жаахан эдийн засгаар амисгалаадахъя, миний блогийг уншдаг ихэнх хvмvvс юу гээд донгодоод байгаан гэж бодож магад ч, заавал бичиж vлдээх ёстой юм шиг санагдав.

Эхлээд ланч семинар дээр нєгєє эргээс зорин зорин ирж боловсрол америкийн эдийн засгийн єсєлтєнд оруулсан хуви нэмэрийн талаарх пэйпэрээ танилцуулах гэж Бэй Эриагийн хачин дуудлагатай доктурант франц залуу ирлээ. Пэйпэр ни vнэхээр хvчтэй дvн гаргах гэж оролдсон санагдав. Дэлхийн 1р дайны ємнє боловсрол олж авах ни хямд байсан ба энэ кост ни шугаман хэлбэрээ єссєн гэж vзээд америкийн эдийн засгийн зуу гарам жилийн єсєлтийг бодож vзэж, тэгээд тvvний хийсвэр эдийн засаг ни бодит тоо баримттай таарсан гэж дvгнэж. Арай л хатууджээ, угаасаа хvчтэй юм хэлэхийн тулд ямарваа нэг зvйл гаргуунд ни гаргахаас єєр аргагvй байдаг, эсвэл айстар сайхан санаа олох. Айхтар сайхан санаа олж харсангvй, Миний бодлоор бол учир шалтгааны буюу causality assumption ни хєсєр орхигдсон мэт. Онол хийгээд импирикал юм нэмэхэд байнга тохиолддог identification problem-оо шийдэж чадаагvй гэж болно. Зvгээр нэг регрэшн гvйлгэхэд харилцан холбоотойг ни харж болохоос али ни алиныхаа учир шалтгаан ни болж байгааг мэдэх аргагvй. Энэ л намайг євлийн амралтаар ихэд шаналгасан асуудал, ганц би ч биш бvх л импирикал эдийн засагчид шаналдаг. Манай нэг багш семинар эхлэнгvvт энэ асуултыг тависан, франц залуу юу асуугаад байгааг ни ойлгоогvй юу, хариулахыг хvсээгvй юу бvv мэд. Дуусахад єєр нэг багш ижил зvйл хэлэв, “Би чиний энэ vр дvнг инститюшн дээр хэлж чадна, сайн инститюшн америкт байсан учраас америк хєгжсєн гээд л нэг онол бичихэд тийм хvнд биш. ” Залуу хvлээн зєвшєєрсєнгvй, мэдээж хvчин зvтгэж зєндєє хийсэн ажил болохоор залуугийн сэтгэлийг ойлгох л юм, гэхдээ энэ асуултанд хариулахгvй бол vнэндээ би ч гэсэн нэг рэгрэшн гvйлгээд би онолтой болчихлоо гэж чадна. Буруугаа ухаарах, тэгээд бусдын коммэнтийг сайтар нухаж ойлгох, бас прэзэнтэйшн дээрээ бусдад эвгvй сэтгэгдэл тєрvvлэхгvй байх хэрэгтэй гэсэн шал ойлгомжтой зvйлийг дахин ухаарав.

За тэгвэл энэ козалитиг сайн олдог хvний нэг бол Асимоглу Жонсон Робинсон гэсэн хvмvvс. Тэдний гол арга ни Инстрvмэнт. А ни Б-д нєлєєлдєг, харин Б ни Ад нєлєєлдєггvй гэдгийг харахад энэ арга ихэвчлэн хэрэглэгддэг. Хэрэвзээ ямар нэг байдлаар С гэж зvйл оршин байдаг, С ни зєвхєн Б-ээр дамжиж А-д нєлєєлдєг бол тэр С-г ашиглан Б ни А-д нєлєєлдєг гэж батлаж болох юм. Yvнийг IV буюу Instrumental Variable гэдэг. Нэг жишээ. Асимоглvгийн нэг пэйпэрт ийм санаа байсан юм.

Колончлол ни одоогийн ДНБ-д сайнаар нєлєєлдєг гэж батлах хэрэгтэй гэе (Colonization causes higher income now). Рэгрэшн гvйлгэвэл колончлол ДНБ хоёр хамааралтай гэдгийг харж болно. Харамсалтай ни дээр vед колончилж байгаа их гvрэн ни ирээдvйд хєгжих магадлалтай улсыг сонгож колончилсон бол колончлол ДНБ хоёр хамааралтай байх ни ойлгомжтой буюу колончлол ни одоогийн ДНБнд сайнаар нєлєєлсєн гэж хэлж чадахгvй. Одоо тэгвэл нєгєє IVг хэрхэн ашиглахыг харъя. Колончлолын vед далбаат усан онгоцоор аялдаг байсан тул далайн салхины зvг чиг ни али улс тухайн vед колончлогдсон бэ гэдгийг шийдэхэд ихээр нєлєєлсєн буюу колончлогдох эсэх ни далайн салхины доор байгаа эсэхээс хамаарна. Харин одоо бол далайн салхины доор байна уу дээр байна уу гэдэг ни ДНБд нєлєєлєхгvй, яагаад гэвэл бид мотортой усан онгоцоор худалдаагаа хийдэг учраас. Гэтэл далайн салхины чиг ба ДНБ хоёрын хооронд хамаарал байгааг олж харж чадвал далайн салхи ни колончлолд нєлєєлж, колончлол ни одоогийн ДНБд нєлєєлсєн гэж хэлж чадна. Энэ жишээн дээр бол Колончлол ни Б, ДНБ ни А, далайн салхины чиг ни С болж таарна.

за тэгээд гол сэдэв. Асимоглу єнгєрсєн жилийн эхээр єєрийн шинэ пэйпэрээ танилцуулах гэж манай дээр ирсэн юм. Энэ ни улсын эрvvл мэндийн тvвшин ни ДНБд нєлєєлдєг эсэхийг олж харах пэйпэр байсан юм. Эрvvл хvмvvс эсвэл урт насалдаг хvмvvстэй улсууд єндєр ДНБтэй байдаг боловч бид нєгєє козалитигээ мэдэж чадахгvй: баян хvмvvс єєртєє мєнгє зардаг учраас эрvvл байдаг юм уу эрvvл учраас сайн хєдєлмєрлєж мєнгє олдог юм уу хэлэхэд хэцvv. Сод ухаант Асимоглу нэгэн санаа олж: Улсын эрvvл мэндийн текнологийн тvвшин ни тухайн улсын ДНБд нєлєєлдєггvй ба хэсэг баян улсууд эрvvл мэндийн салбарын текникийн хєгжлийг шийддэг гэе. Тэгвэл дээрх аргыг ашиглан эрvvл мэнд улсын ДНБд нєлєєлдєг эсэхийг олж харж чадна. Асимоглу Жонсон Робинсон энэ аргаар рэгрэшн гvйлгээд эрvvл мэнд ни ДНБд нєлєєлдєггvй, эсвэл муугаар нєлєєлдєг гэсэн дvгнэлтэнд хvрч. Эдийн засаг гэдэг утгаараа тун сайхан санаа олж хараад тэр бvр хариуг ни олж харахад хэцvv асуултанд хариулсан ч бодлого гэдэг утгаараа дэндvv яривагтай vр дvн байв. Юу вэ гэвэл эрvvл мэндийн тvвшингєє дээшлvvлэх бодлого явуулах ни утгагvй, эсвэл муу нєлєєтэй, харин баяжих бодлогоо тvрvvлж явуулбал эрvvл мэнд ни яваандаа хєгжинє гэсэн vг. Баяжих бодлого гэхээр єнєєг хvртэл бид хvнээ боловсруулж эрvvл мэндээ дээшлvvлэх гэх мэт бодлого явуулж ирсэн, тэр ни амар л даа, гэтэл Асимоглv энэ чини муу гээд дvгнэлт гаргачихдаг. Дан баяжих бодлого бол яаж олох вэ??? гээд л томоос том асуултанд оруулж байгаамдаа.

Гэтэл манай дээр ирэхэд ни миний авч байгаа хєдєлмєрийн эдийн засгийн багш нэг юм асуусиймаа, би сайн ойлгоогvйм. Асуултыг ни єнєєдєр л ойлголоо. Юу вэ гэвэл, эрvvл мэндээ дээшлvvлэх бодлого ни эрvvл бус хvн буюу голцуу vр бvтээмж муутай хvмvvст нєлєєлдєг. Тэр vр бvтээмж муутай хvмvvс ни эдийн засагтаа тэр болгон хуви нэмэр оруулдаггvй байсан бол эрvvл мэндийн бодлого сайн байсан ч бид ДНБний тоо баримтаас тэрийг ни олж харахгvй гэсэн vг. Хялбараар хэлбэл ердєє л энэ. Харин семинар дээр бол бєєн эдийн засаг хэллэг…Энэ ни нєгєє Нобелийн шагналт Хекманий нэг насаараа орилсон Сэлэкшн байс(Selection Bias) болж таарлаа. Єєрєєр хэлбэл эрvvл бус хvмvvс ажил хийгээгvй тул тэкнологи хєгжихєєс ємнєх самплдаа тэд нарыг оруулаагvй байх магадлалтай гэсэн vг. Энэ тохиолдолд улсын эрvvл мэндийн тvвшин ни байх ёстойгоосоо єндєр гарна. Харин эрvvл мэндийн технолог хєгжєєд вакцинжуулалт явагдаад бvх хvн эрvvл болоод ажиллаж эхэлбэл улсын эрvvл мэндийн жинхэнэ тvвшин ни тоо баримтан дээр гарч ирнэ. Урид ни буруу бодсон тvвшин(хамаагvй ихээр тооцсон тvвшин)-г, одоо зєв гарсан тvвшинтэй харицуулж vзвэл нэг их ялгаа гарахгvй гэсэн vг. Магад Асимоглу энэ нvхийг олж хараагvй бололтой. Хэрэв Асимоглv буруу vр дvнд хvрсэн гэж хэлж чадвал бодлого боловсруулдаг хvмvvс тvмэнтээ баярлах биз. Манай багш vvнийг ни хошигноод “Би нэг л асуулт асууснаас болж их баяжаад байгаа, одоо тэр бодлого боловруулдаг хvмvvст Асимоглуг буруу гэсэн пэйпэр бичээд єгєхєд хангалттай” гэв. Багш энэ сэдэв дээр ажиллаж байгаач мэдээж мани мэт ни нєгєє дэйтаг ни цуглуулж рэгрэшнийг гvйлгэнэ. Тэр нэг асуултын ачаар манай ангийн хоёр хvvхэд бvтэн жил тэтгvvлээд байгаа юм байна лол

За тэгээд Инструмэнтийн талаар бас нэг зvйл. Єнєєдєр экономэтриксийн семинар дээр бас л хари холын Лосоос нэг гар ирж пэйпэрээ танилцуулав. Энэ удаад vнэхээр сайхан пэйпэр санагдав, єєрийнхєє салбарт бас нилээд анхаарал татаад байгаа гэсэн шvv. Дээр хэрэглэгдээд байгаа энэ алдартай арга ни мэдээж дутагдалтай талтай. Yнэн хэрэг дээр Инструмэнт ашиглах хэрэгтэй эсэх ни тэр болгон тодорхой байдаггvй. Ганц аварлын од ни Хаусман тэст. Их багагvй бvгд л хэрэглэдэг тэст, vvгээр Инстрvмэнт хэрэглэхээ шийддэг эдийн засагчид олон бєгєєд Американ Экономик Ревъю гэдэг топ журналд хэвлэгдсэн инструмэнт хэрэглэсэн импирикал пэйпэрийн далаас дээш хуви ни энэ тэстийг ашигласан гэсэн тоо баримт гарч. Гэтэл єнєєдрийн пэйпэр Хаусман тэст хэрэглэх ни бодит байдал дээр ямар ч vр дvн єгєхгvй гэсэн дvгнэлтэнд хvрч. Харамсалтай ни энэ дvгнэлт ни vнэн болж таараад байгаа юм байна даа хєєрхийс. Манай сургуулийн эконометришнууд ч толгой дохиж, Хаусман євгєн хvртэл буруушааж чадаагvй юм байна. Сонирхолтой ни энэ залуу саяхан энэ пэйпэрээ Хаусманы ємнє танилцуулжил дээ. Залуу хэлэх ни: “Миний амидралд тохиолдсон хамгийн хэцvv прэзэнтэшн байсан”. Хэлvvлэлтгvй, тэр алдартай хvний ємнє нэрээр ни дуудагддаг олон жил хэрэглэгдсэн тэстийг ни хэрэггvй зvйл гэж хэлэх хэнд ч хэцvv. Харин надад бол тэгээд би ямар тэст хэрэглэх болж байна гэсэн асуулт л vлдэж хоцров. Хамаг юмны vvд хаалга хаачих шиг л боллоо…

2 Responses to “Ургац арвин єдєр буюу эдийн засгаар бєєлжих ни”

  1. Misty Says:

    хэхэ их л том асуулт үлдсэн байна даа. Дандаа суурь нь болж байдгаас хойш.
    Нээрээ л энд тэндэхийн прэсэнтэйшн нь сонирхолтой бас сурмаар юм их байдаг юм. Чиний бичлэгээс ч бас юм сурлаа ;)
    Бид нар бас нэг тийм юм хий гээд байдаг гэцүү гэцүү :(

  2. mgloo Says:

    harin teh, tomoos tom, hamgiin hetsuu asuult lol hiij baij l surdag ed gene lee huu

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид