Gallery A320 almost crashed…

Romance

анхаар, хєгжим тоглоно

Чамаас би зулгаана, чангаана, vлдээч гэж гуйна. Намайг орхин одох гэж байгааг чини єдєр ирэх тусам мэдэрсээр ч надад мэдрvvлсэн жаргалыг мартаж чадахгvй, муйхаг би чиний хойноос гунигтай харцаар ширтсээр л, ахиад ганцхан удаа гээд л чамаас гуйна. Тав гэж гоё тоо шvv. Энэ удаад чиний надад єгєх жаргал яг л тав гэдэг тоонд хvрэх учраас л би тэр тоог тэгшлэх гээд чамайг чангааж зулгаагаад байгаам. Yлдээч, хоромхон зуур ч гэсэн надтай байгаач. Чиний сайхныг олж харалгvй их удсан ч тvvнийг чини мэдэрсэн даруудаа би дурлаж бvх л сэтгэл мини хєдлєн яг л хvvхэд мэт болох юм. Даанч богинохон жаргал юм гэж харуусах мэт.

Гэвч чи дэндvv хvйтэн сэтгэлтэй юм. Ингээд орхиод явахыг чини мэдээгvй биш мэддэг байсан, гэхдээ дурлалдаа мансуураад мартаж орхиж. Ийм хvйтэн цэвдэг гэдгийг чини мэдээгvй биш мэдэж байсан, гэхдээ чиний надад єгєх жаргал ийм сайхан гэж зvvдлээч vгvй. Хорвоогийн жамаар чи намайг орхиод л явна, хуви тавилан тэгж л заяаж. Харин би бол чамд дурласан залуусын ердєє л нэг ни. Чи намайг єчvvхэн чинээ ч бодохгvй ни ойлгомжтой. Гэхдээ чиний араас нvд салгалгvй ширтсээр, над руу нэг эргээд харах болов уу гэж итгэлгvйхэн харсаар л.

Бурхан чамайг баригдашгvй бас тэгээд дэндvv сайхнаар бvтээж. Бурхан бас тэнэг биш юм аа, намайг ч гэсэн дорхноо дурлаж дорхноо мартадгаар бvтээсэн мэт. Шаналан суух нэгэн єдєр байвч удахгvй єєр нэгэнд ни дурлах ни миний тавилан…

7 Responses to “Romance”

  1. oyunaapin Says:

    恋に悩まされているのかな……………..

  2. oyuka Says:

    wow, yuun goyo iin

  3. Lunatic Says:

    Goyo bichjee… Yag iimerxuu bdald orj bgaad neg zurag zuraarai, zugeer l usan budag tegeed tsaas biir bxad l xangalttai… Daraa n yaj ch xicheegeed axij tegj zurj chaddaggui yum.

  4. nomin Says:

    hooh Mgloo durlachihaa yu da? hen geech aztai ohind ve ;)

  5. amore Says:

    @_@

  6. Утаа Says:

    хэний, ямар хөгжим бэ?

  7. mgloo Says:

    оюунаа>хааяа нэг ингэх юм лол
    оюука>харин тэх, дэндvv сайхан мэдрэмж шvv
    ладуз>хаха, бийр ни байвал зурах сан, гэхдээ толгойдоо зурчихлаа лол
    номин> дурлаад шалдаа бууж байнаа…
    аморэ>нvдний шилээ аваачээ
    Утаа> Georgy Sviridov gej hunii Snowstorm tsomgiin Romance gedeg duu, Waltziig ni mongolchuud iluu meddeg baij medne, nuguu shine jileer yavaad baidag…
    http://youtube.com/watch?v=57KCUHNkk5A

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид