Idoloo гэж… Монгол гэж…

Тав дах жаргал

Yттоoший гэмээр л бороо єчигдєр шєнєєс хойш ороод гэртээ кино vзэж нэт ухаж єдрийг барж байх шив. Єчигдєр хvртэл завгvйгийн зургаан зэрэг болоод блог руугаа єнгийх цаг гарсангvй. Шуурганы дараа нам тайван болдог шиг завгvй єдрvvдийн маргааш юм хийх ямарч хvсэлгvйн дээр тэнгэр бурхан хэндээ гомдсон юм гэмээр бємбєртєл нулимсаа унагаад байх юм. Yvнийг ч мэдсэн юм аа, гурван сар гарч хавар болох ни. Энэ долоо хоног их сайхан дулаахан байв. Тиймээс ч єнгєрсєн долоо хоногт скидэж євлийн єгєх жаргалыг тав дах удаагаа мэдэрч, тєрсєн сэтгэлээ Цасан Шуурга романы Романс гэдэг дуун дээр уянгалуулан бичиж байснаа санаж байна, гэхдээ скидсэнээ бичиж амжаагvйн байна.

Єнгєрсєн лхагва гаригт цас орж миний толгойд хамгийн тvрvvнд буусан зvйл скидэх. Мэдээж яаж зvгээр байхав, пvрэв гаригийн vvрээр Нью Хампшир орж хонон єнжин скидэв. Харамсалтай ни цас єглєє болтол орсон тул уул нурууд шинэхэн цастай, дээгvvр ни хvмvvс гулгаад овгор товгор, євдєг муутай хvн бол явахааргvй л байлаа. Дараачийн єдєр замаа сайн янзалсан байсан болохоор тансаг гэгч нэг єдрийг илч ни нэмэгдэх хаврын нарны дор єнгєрvvлэвдээ. Уулын єндрийг хэлэх vv, цасны шинийг хэлэх vv, замын олныг хэлэх vv, миний сайжирч байгааг хэлэх vv, энэ жил хамгийн сайхан гулгалаа. Бараг хєлдєж орхисон гар утсаараа хэдэн зураг дарсан боловч єнгєний тохиргоо ни дэндvv муу гарчихаж, нэгийг ни толгой зураг болголоо.

Каннон гэдэг ууланд энэ удаа гулгаад 4,186′ буюу 1275м єндєрт гарч хамгийн урт замаар ни 2.3 miles буюу 3.7км давхиж золтой л нисчихсэнгvй. За ингэж л жинхнээсээ євєл авхай нутаг буцаж олон аашт хавар бvсгvйг ямар дурлалтай ирж хотын гудмыг гоёхыг л хvлээх vлдэж дээ.

Хєлсєлж авсан цананцар, Лифт

Цасаар гоёсон модод

Орой дээрээс доод бааз руу хараад, гулгаад марш! лол

2 Responses to “Тав дах жаргал”

  1. oyunaapin Says:

    5 dah jargal ene ter geheer chini uur l yum tusuulluu.Hahaha.
    Gesnees uvdug gedeg yum uvliin sportod mangar nuluuteig ih medreed baigaan shuu. Daanch minii uvdug ugend orohguimdaa…Hehehe

  2. mgloo Says:

    haha, hamgaalalttai yum uu huviin setting-tei bichlegee martaad oruulchih uu gej bayarlasan uu lol
    tiim yum bichih bol nuulgui yahav hehe

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид