Инээж насаа нэмэх vv? Жаахан тогломоор санагдав

Биеийн тамир, Дуу хєгжим, Уран зураг

[kml_flashembed movie="http://youtube.com/v/CC-lKhr1k0g" width="425" height="350" wmode="transparent" /]Энэ долоо хоног маш хєдєлгєєнтэй долоо хоног байлаа. Даваад Салса, Мягмарт Скэйт, Лхагвад газрын теннис, Пvрэвт агаарын теннис, єнєєдєр євдгєє амрааж усанд сэлээд найзуудтайгаа зурагт vзэж євдгєє бvр амраав.

Скэйт. Энэ жил ганц л гулгасан болохоор нахив. Яагаад гэвэл ирэх долоо хоногт сургуулийн ринк хаагдах учраас найзууд гулгая гээд. Євєл дуусаж байнадаа хєєрхийс. Гайгvй гулгаад байхаар ни сэтгэл хєєрєєд арагшаа гулгаж сурдаг хvн болов. Болмоор ч юм шиг. Гэтэл нэг халтирав, гараараа тулаад авлаа гэж бодсон тэр агшинд гар бас халтираад хацраараа мєс мєргєдєг байна шд. Мангар євдсєн, дээшээ хараад хэвтсэн, найзууд тойроод зогсчихов, инээж ч чадахгvй, юу хэлэхээ ч мэдэхгvй байгаа ни нvvрэн дээр ни тод. Окэй, би зvгээр, инээ, аан инээ, гэсэн бvгд татаж унатлаа инээгээд…Yнэн мангар харагдсан юм шиг байгаан, яахав хэдэн хvний насын нэг секундээр ч гэсэн нэмж буян боллоо.

Теннис гэж байгаан. Сvртэй ракет худалдаж аваад байсан чини єнєєг хvртэл тав л тоглосон байна. Ирэх долоо хоногоос эрчимтэй тоглохоор шийдэв. Хаа хамаагvй цохиод хананд ойгоод буцаж ирээд нэг баагийн єгцєгєн дээр ни “тамга дарчихдаг” юм байна. Ааяа, тєсєєрчихєж…

Бадминтон. Жил тоглосон юм гэхэд овоо болчихсон байна. Жаахан меаn болоод байх юмаа, бvгдээрээ. Баасанд хєлний булчин євдєєд алхахад vнэхээр сайхан мэдрэмж. Бассэйнд орж урагш хойш урдуур хойгуур усан доогуур дээгvvр. Сургуули бассейнаа шинэчлэж байгаа гээд тvр зуурын бассейнд хэдэн жил сэлэх юм шиг байна, гэхдээ тvр зуурых ни хамаагvй гоё юм байналээ. Хуучин бассэйнийг нураахыг харахаар ирсэн хvмvvс…

Бадминтон дээр амарч сууж байхад биеийн тамирын сургалтын талаар ярив. Би хамгийн л муу сургалттай єссєн юм шиг байгаам. Арван жилд монголд юу заадаг билээ? Бємбєг шидэж єгєєд тогло! Яаж тоглох ни багшид хамаагvй, тvмпэн шидэлттэй юу, мээм шидэлттэй юу хамаагvй. Би лав булангийн шийдэнд хааяа нэг бємбєг шиддэг байсан байх. Харин дvн гаргах болохоор торгуулиас шидvvлээд таваас дєрєв оруулбал онц. Одоо бодоход хачирхалтай vнэлгээ. Харамсалтай ни сагснаас єєр юм заадаг багш ховордоо. Бvр бага байхад нэг эмэгтэй багш байж билээ, юм юм хийлгэнэ, гэхдээ эхлээд яаж хийхийг ни хэлж єгнє. Тэр vед биеийн тамирт их дуртай байж билээ, сэтгэл хєдлєєд л. Дараа ни нэг эрэгтэй багш ороод модон морин дээгvvр харайлгуулаад. Яаж харайхын бvv мэд, би нэг гараа эвгvй дараад, євдєєд байхаар ни хэлсэн чини баачтай гэж загнуулаад. Шарандаа дахиж харайгаад гар бvр євдєєд…Гэртээ ирээд орон дээрээ нам унтаад аавд бас баачтай гэж загнуулаад. Орой ээж ирээд давстай цайгаар боогоод маргааш ни “гэмт эцэг” маани намайг дагуулаад эмнэлэг оров. Зураг авангуут гипсдэнэ гэв, би юуг ни мэдсэнгvй, удалгvй гар хєдлєхийн аргагvй болсон. Хєєрхийс “яс ни цуурсан” гэнэ, аав надад тэгэж хэлээд инээгээд єнгєрєв. Гэхдээ нvvрнээс ни єчигдєр загнасны хvлцэлийг олж харснаа одоо болтол санадаг юм. тэгээд ёстой баачилж долоо хоног гэртээ хэвтэв. Харин дараа ни сураг сонсохнээ манай аав биеийн тамирын багшийг корридорт заамдаж авсан сураг дуулдсан, хичээлээ зааж чаддаггvй гээд л…Аавын шави ни байсан юм гэнэлээ, хєєрхийс, би уул ни дvнгvй л явсан юм, аав хичээлд ахиж очиж болохгvй гэсэн, Монголоо номоор ни болгосон чини онц гарчихсан…Тэр vед ааваасаа их ичсэн, ангийнхан бvгд заамдсан гээд мэдчихсэн…

харин японд их сургуулид анхны жил биеийн тамир заавал авдаг. Ёооё сургалт ни тасархай. Волейболын хичээл авсан санагдаж байна, ямартай ч бємбєг цохихтойгоо болоод л гарсан. Тэр хичээлээс болоод волейболд нугасгvй болсон, багш ни надад их сайааан, надаас жаахан намхан л даа, тэгээд намайг Асахи Кэнтаро шиг гээд л єхєєрдєж єгнє. Монголоо хvv уяраад л хичээлд ни очих бєєн дур. Дээрээс ни хааяа нэг японы бага сургуулид очиход хvvхдvvдээ голцуу идэвхээр ни дvгнэдэг юм шиг санагдсан. Угаасаа бага сургуулийн хvvхдvvдэд авъяасаар ни дvн тавиад байх хаашаа ч юм…Монголд бол тувт авъяас, аз, арын хаалга гурваараа арван жил дvгнvvлсэн дээ хєєрхийс.

Авъяас гэвэл дуу хєгжим. Миний vзэн яддаг хичээл байж билээ. Байсгээд л дуулуулна. Би шал солгой хоолойтой. Хааяа До рэ ми фа соли яа си до гээд багш дарна, надад бол тэр ни до до до до до до до до л гэж сонсогдоод болж єгдєггvй байсан юм. Харин нот бичих хичээлд их дуртай байдаг байж билээ. Юу бичиж байгаан бvv мэд, гэхдээ ч цээжилсэн байхад болдог л байсан юм. Уул ни бол япон шиг элдэв хєгжим тоглуулж, нот их бичvvлж, мєн урлаг судлал гэдэг талаас ни бас жаал жуухан заасан бол арай утгатай байсан байх.

За тэгээд уран зураг vйл лайтай хичээл. Ямар ч техник эд нар заадаггvй, ер ни би юу хийж байсан юм бол? Тасалдаггvй л байсан юм даг, гэхдээ vнэн тамтай нэг цаг байдаг байж билээ. Харин нэг багшийг санадаг юм. Дандаа єєрийнхєє зургийг vзvvлнэ, тэр ни тасархай. тэгээд дараа ни яаж зурах талаар заана. Ямар ч байсан монгол аргаар уул ус нуурыг яаж зурахыг тэр багшаас сураад одоо болтол мартаагvй…Саяхан эндхийн телевизээр зааж байсан зургийн хичээлийг хараад бахадсан даа. Дагаад зурахад л тансаг болох юм байна.

за нэг иймэрхvv л байдалтай арван жилээ vдэж дээ. Надад одоо юу vлдсэн юм бол? Дээрх гурван хичээлээс би юу ч олж аваагvй, эсэргээр ни миний амидралд муу л нєлєє vзvvлсэн байх. Уул ни багаасаа олон спорт сураад авсан бол одоо спортын тамирчин болчихсон яваа ч юм билvv? тайгар вvvдс шиг мєнгєний машин болоод монголыг ядуурлаас ни аврах байсан ч юм билvv? за солиорох яахав. Золиорол гэснээс Евгений Онигений Таня-д ч билvv бичсэн захидлыг цээжилж байж билээ. Лайтай урт галзуурлын шvлэг. Одоо тэр шvлгийг санахгvй ч иймэрхvv боловсрол ни харин миний амидралд нилээн сайн нєлєє vзvvлсэн байх.

3 Responses to “Биеийн тамир, Дуу хєгжим, Уран зураг”

  1. nyamaa Says:

    sain uu huuhdee? sonin saihan yu bna? bie-iin tamirtai hesgiig ni unshaad jaal ineelee. aav chin bas hal ni gadnaa, hair dotroo gegcheer ochood bagshiig chin zaamdaad avchihdag hoorhiin tee…10 jild neeree bie-iin tamir, hodolmor gedeg 2 hicheel deer eejeeree yariulj, guilgaj baij l arai gej 4 gardag bsan shd…arai hund ogoojtei, sonirholtoi talaas ni hicheelee zaadaggui, bi lav dandaa l taslaad yumuu untaad ochdoggui bsan. hodolmor deer neg udaa deel oyulaad, bi emeegeeree hiilgeed ochson chin za naalt ene teriig ni yaaj hiisen geel asuugaad bi ooroo hiigeegui ee, emee oyoj ogson gsn chin unengee helseniig chin uneleed 3 gargalaa gej bsan…

  2. oyunaapin Says:

    10 jild biyeiin tamirt dajgui bailaa. Hugshruud O zaaasan.
    10 jild duu hugjmiin hicheeld nugasgui bailaa. Odoo ch nugasgui heveeree.
    10 jild uran zurgiin hicheeld ulaan nooli baisan. Odoo ch gesen ulaan nooli heveeree gej…..Hehehe.

  3. mgloo Says:

    nyamaa> sain uu hu. neeree bi bas sambariin alchuur oyosnoo sanalaa. Bagsh ter ih sambariin alchuuraar yadag baisan yum bol? haha
    oyunaapin> mangar hudulguuntei ohin baij bilee. odoo bol galzuu duuchin aan?

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид