Япон Америкийн ИС-ийн ялгаа
Хишгээ сангийн санал болгосноор бичиж vзье гэж бодлоо. Орохоос ни гарах хvртэл ни.
Сургуулийн ялгаа. Америкт ихэнх сайн сургуулиуд ни хувийн гэсэн тодотголтой. Америкт улсын сургуули гэж байхгvй, харин мужийн сургуули гэж бий. Учир ни санхvvгээ мужаасаа авдагт байгаам. Харин японд бол хуучин улсын сургуулиуд ни голцуу сайн сургуулид тооцогддог. Хэдийгээр японд улсын сургуулиудыг хувичилсан боловч одоо болтол улсаасаа санхvvжиж судалгаа хийх тохиолдол их бєгєєд нєгєє Монбушо гэгдэх боловрол хариуцсан яамнаасаа хараат байдаг. Сонирхолтой ни японы улсын сургуулиуд нэг жилд бага, хувийнх ни олон оюутан элсvvлэн авдаг бол Америкийн мужийн сургуулиуд олон оюутантай, хувийнх ни бага оюутан авдаг. Японд компаниудаас болон тєгсєгчдєєсєє хандив авах гэдэг ойлголт хувичилалаас хойш л эрчимтэй яригдаж байгаа боловч америкийн сургуулиудын санхvvгийн томоохон эх vvсвэр ни хандив байдаг. Оюутнуудын эцэг эхээс ни хvртэл хандив авдаг ба тvvний тулд тусгай єдєр гаргаж эцэг эхvvдийг урина. Энэ ч утгаараа америк оюутнууд сургуулиас vйлчилгээ авч байгаа гэсэн ойлголттой ба сургуули миний тєлєє тэгэх ёстой ингэх ёстой гэж их яридаг байдаг бол япончууд харин зааж єгч байгаа багш нартаа оюутнууд ни баярлах ёстой мэт боддог бєгєєд аливаа болох бvтэхгvй юманд сургуулиа буруушааж элдэв юм нэхэх ни ховор. Энэ байдал ни бас тэдний сургалтын тєлбєртэй холбоотой байх. Америкийн топ сургуулиудын тєлбєр жилийн дєчин мянган доллар гараад явчихдаг бол японы улсын гэгддэг сургуулиуд жилдээ таван мянган доллар л байдаг. Тэр ч утгаараа японы сургуулиуд єєрийн санхvvгээсээ оюутнууддаа тэтгэлэг олгох явдал бараг байдаггvй бол америкийн сургуулиуд сайн оюутнуудаа, мєнгєний бололцоогvй оюутнуудаа тэтгэлэгээр татдаг.
Элсэлт: Японы сургуулиуд монголтой адил улс даяар нэгдсэн шалгалтаар эхний шатны шалгуураа явуулан улмаар сургуули тус бvр зєвхєн мэдлэгийн тvвшинг бичгийн шалгалтаар шалгаж єндєр оноотой хvvхдvvдийг оруулдаг. Мєн ихэнх сургуулиудын шалгалт зэрэг явагддаг тул ижил зиндааны сургуулид зэрэг шалгалт єгєх боломж тун ховор. Харин америк бол ахлах сургуулийн дvн болон ТОЕФЛтой адил тєстэй ерєнхий мэдлэг шалгах шалгалтын дvнг харахаас гадна тухайн оюутны тодорхойлолтын гурван хvнээс авч, єєрийн талаар эссэ бичvvлэх мэт материалуудаар оюутнуудаа сонгодог. Энэ ни ганц сурлагын дvн гэхгvй хуви хvний нийгмийн идэвхи зэрэг зvйлийг харнаа гэсэн vг. Сайн сургуулид оръё гэвэл хичээлээс гадна нийгмийн ажил спорт зэрэгтэй бас сайн байх ч юм уу єєр vзvvлэлтээр єєрийгєє ирээдvйтэй болохоо харуулах хэрэг гарна. Японтой адил тодорхой бичгийн шалгалтаар дvн тавиад тэр дvнгээрээ жагсаагаад сайн оноотойг ни авдаг биш, харин зvгээр л бичиг цаасны материалаар оюутнаа сонгодог энэ байдал дээрээс ни сургуулийн санхvv ни эцэг эхvvд болон тєгсєгчдийн хандив дээр суурилдаг учир томоохон сургуулиуд баячуудын хvvхдvvдийг авдаг гэсэн зэмлэлд их єртдєг. Мэдээж зvгээр л бичиг цаасаар яаж баян эсэхийг ни мэдэх вэ гайхаж магадгvй, гэхдээ тэд мэргэжилтнvvд. Миний сонссоноор эхлээд ямар ахлах сургуулид сурч байгааг ни харна. Баячуудын хvvхдvvд явдаг єндєр тєлбєртэй ахлах сургуули бол тэр хvvхэд баян айлын хvvхэд гэсэн нэг vзvvлбэр болно. Дараа ни гэрийн хаяг. Баячуудын хороололд амидардаг бол баян гэсэн vг. За тэгээд овог нэрийг ни харна даа, алдартай хvний хvvхэд бол сайн сургуулид амархан орчихно. Мєн аав ээж ни тухайн сургуулид явж байсан бол хvvхэд ни уг сургуулид орох магадлал ихэсдэг. Энэхvv байдлаас оюунуууд ни vнэхээр янз янз байдаг. Магадгvй нєгєє адмишндоо хайгаад байдаг диверсити гэдэг юм чини єєр утгаараа бий болж байгаамдаа. Мэдээж сургуули сайн оюутан хайдаг тул чадалтай оюутнууд сайн сургуулид орж ирэх ни их, сургуулиуд ч тэтгэлэг єгєх, єєрийн нэр хvнд, уур амисгалаараа сайн оюутнуудыг татах гэж оролддог. Тэр ч утгаараа америкийн сургуулиудын дунд их єрсєлдєєн байдаг, сургуули бvр єєрийн гэсэн єнгє тєрхтэй байхыг, уур амисгалтай байхыг хvсдэг. Єєрийн уур амисгалдаа таарсан оюутнуудыг ч бас хайдаг. Тиймээс америк сургуулиудын дунд нэг vзvvлэлтээр ранкинг гаргахад хэцvv байдаг ба ихэнх газрууд тєрєл бvрийн vзvvлэлтээр сургуулиудыг ранкилдаг: хамгийн ороход хэцvv, амиа хорлох магадлал хамгийн их, хамгийн гоё сургуулийн барилгатай, олон тєрлийн оюутнуудтай, хамгийн жаргалтай оюутнуудтай, хамгийн их архи уудаг гэх мэт. (Princeton Reviewг vзнэ vv)
Олон тєрлийн оюутнууд сонгодог болоод ч тэрvv америк сургуулиудад заримдаа vнэндээ мангар хvмvvс байдаг, зарим ни хэтэрхий толгойтой. Хоёрдугаар курсийн нэг банди бид нартай докторын програмын эдийн засгийн онол vзээд бид нараас єндєр оноо аваад явчихаж ч байх шиг, зарим нэг ни дээр хэлсэнчлэн хамгийн наад захын графийг ч ойлгохгvй байх жишээтэй. Харин япон оюутнууд бол зєвхєн мэдлэгээрээ шалгарч тэнцдэг тул нэг сургуули дах оюутнуудын тvвшин ни хоорондоо их ойролцоо байдаг. Эдийн засаг хэлээр хэлбэл мэдлэгийн тvвшингєєрєє хоёр ижилхэн дундажтай америк, япон сургуулийг авч vзвэл америк ни илvv варианстай байнаа гэсэн vг. Энэ ч утгаараа япон сургуулиудын дунд тэр болгон єєр єєр ранкинг байдаггvй. Ихэнхдээ орж байгаа оюутнуудын авсан оноогоор ни сургуулиудыг ранкингладаг тул олон газар єєр єєр ранкинг гаргах тохиолдол бараг байдаггvй ба энэ ранкинг ни нєгєє Монбvшёгоос их сургуулиудад хєрєнгє оруулсан зарлагын дvнтэй яг таардаг. Монбvшё сайн сургуулиуддаа илvv хєрєнгє зарж, нєлєє их vзvvлдэг гэж ойлгож болно.
Академик сургалт: Японы их сургуулийн сургалт ни нилээд чєлєєтэй, оюутнууддаа даалгасан мэт санагддаг. Хэрэв єєрєє хичээгээд сурвал ихийг сурч чадна, сурахгvй бол багш нар шахаж шаардаад байхгvй. Дээрээс ни дvнг хаа газар чухалчилж vздэггvй тул сайн сурлагатай болж тєгсєх инсэнтив бага. Харин ч бvр сайн шоудаж хvнтэй танилцаж, харицаж сурсан хvмvvсийг зарим компаниуд илvvтэйгээр vздэг. Америкт бол даалгавар их єгдєг. Даалгавар ни оюутнуудыг хичээлээ ойлгож байгааг шалгаж ойлгоогvй оюутнуудад сигнал єгєх зорилгоор ашигладаг. Даалгавар ни ихэнхдээ дvнгийн нэг хэсэг болдог бєгєєд яагаад ч юм(бодвол ажилд орох ч юмуу ирээдvйд дахиж сурахад хэрэг болдог биз) сайн дvнгийн тєлєє vхэн хатан зvтгэдэг оюутнууд их. Хээгvй нэг залуу байна даа гэж бодоход л нэг єдєр нэг онооны тєлєє заргалдаад ороод ирнэ шvv дээ. Сайн дvн авахын тулд даалгавраа сайн хийх хэрэгтэй болно, шалгалтаа сайн бэлдэх хэрэгтэй болно. Энэ байдал ни оюутнуудын дунд єрсєлдєєн бий болгож оюутнууд нилээн шахалтан дор сурдаг мэт санагддаг. Заримдаа єєрийн буруугаас болоод шалгалтан дээр муу авсан ч багш нарыгаа муу заасан, хvнд шалгалт авсан гэж буруушаана. Тэгээд багш нартайгаа заргалдана даа хєє. Японд бол багш нар ни бурхан, тэдэнтэй тэрсэлдэж чаддаг хvмvvс ховор.
Америкийн ихэнх сургуулиудад анхан шатны хичээлийг докторт сурч байгаа оюутнууд заах тохиолдол байдаг. Энэ ни докторын оюутнуудаа санхvvжvvлэх, багш нарыгаа судалгаандаа гол анхаарлаа тєвлєрvvлэхэд зориулсан болно. Харин японд бол бvх хичээлvvдийг багш нар ни заадаг ба сургуулиуд докторын оюутнуудаа санхvvжvvлэх шаардлага бараг байдаггvй. Мэдээж аливаа онолыг бvх талаас ни мэддэг сайн багш нараар заалгах ни оюутнуудад хэрэгтэй тул энэ байдлаас болж америк эцэг эхчvvд асуудал vvсгэх тохиолдол байдаг. Харин японд бол зааж байгаа хэдэн багш л хоорондоо vглээд л єнгєрдєг дєє хєєрхийс.
Хичээлээс гадуурх ажил: Америкт хичээлээс гадуур ямарваа нэг зvйл хийх ни заавал байх ёстой зvйлийн нэг мэт санагддаг. Мэдээж сургуулид орохын тулд спортоор хичээллэж ирсэн хvмvvс болохоор спортоо vргэлжлvvлнэ, тэр ч утгаараа япон сургуулиудыг бодвол америк сургуули ни спорт байгууламж сайтай юм шиг санагддаг. Ихэнх том сургуулиуд бараг л бvх спорт хийх байгууламжуудыг бэлдсэн байдаг, дотуур байр болгон ни жимтэй шахуу гэх мэт. Мєн сургуулийн сонинд ажиллах, нийгмийн ажил хийх, волантир хийж тодорхойлолтоо сайжруулах гэх мэт зvйлvvд бол бараг энгийн vзэгдэл, харин ч оюутнууд энэ ажилдаа єрсєлддєг. Японд бол сургуулийн сонгуулит ажилд хамгийн сонин хvмvvс л ордог гэсэн ойлголттой, сонинд ажилладаг хvмvvс гэж сонсвол заримдаа яагаад ч гэж асууж мэднэ. Ихэнхдээ спортоор хичээллэх, сургуулиас гадуур групд нийгмийн ажил хийх, мєн хамгийн их цагаа ажил хийж мєнгє олж єнгєрvvлдэг гэж хэлэхэд хилсдэхгvй. Би ч бас нилээн хэдэн жил ажиллачихсан шvv. Японд гадаад оюутнууд долоо хоногт хорин цаг ажиллах эрхтэй байдаг бол америкт зєвхєн сургуули дотор л ажиллаж болно. Гадаад оюутнууд ажиллаад шоудах мєнгє олно гэснэ ойлголт бараг байдаггvй.
Шоу: Япончууд ихэнхдээ сургуулиас гадуур шоуддаг. Голцуу Изакая буюу япон маягийн бааранд ангиараа, клубээрээ цуглаж уугаад, дараа ни караокэдээд vvр цайлгана даа. Ихэнхдээ л градус багатай “ундаа” ууж сайхан халаад согтоод жинхэнэ нvvр тєрхєє гаргаж сайн нєхєрлєл тэнд л ихэнхдээ эхэлдэг байх. Харин Америкууд бол голцуу сургуулийн ойр хави дах байрнуудад цуглаж шоуддаг ба ихэнхдээ уух юмаа єєрсдєє авчрах, эсвэл орохдоо тєлбєр тєлєх, эсвэл ороод уух юм ни vнэтэй байх жишээтэй. Том том байшинтай оюутнууд л голцуу энэ шоуг зохиодог бол сургуули ч мєн хоцордоггvй. Нийгмийн идэвхтэй оюутны холбоонууд ни сургуулийн байрыг хєлслєн янз бvрийн парти зохиодог. Хичээлийн байрны хажууд дисконы том том дэпvзэр хангинах шєнє бол жилд нилээн хэд тохиолдно шvv. Японы сургуулийн байгууламжинд ингэж диско зохиовол даруу сонингийн нvvрийг чимэх биз. Миний ажигласнаар америкууд япончуудыг бодвол нилээн “хvчтэй” архи уудаг юм шиг санагдсан. Согтоод ирэхлээрээ доргино уу л гэхээс япончууд шиг уяраад хайлаад байдаггvй, хэхэ.
Хувцаслалт: Америк оюутнууд гэлтгvй улс даяараа хувцаслалтандаа анхаардаггvй гэж хэлж болно. Ихэнх оюутнууд ни сургуулийнхаа нэртэй бэлтгэлийн ємд цамцан дээр раннинг шvvз буюу эв хавгvй пvvз євсєєд л єнгєрєєчихнє. За арай гайгvй нэг ни NorthFace-ийн цамц куртка ємснє, сонирхолтой ни энэ брандыг ємсвєл л гайгvй хувцасласан болж орхино. Японд бол оюутнууд нийт хvн ам дотроо ганганд ни орно. Ер ни азиуд элдэв хачин хувцас ємсєхдєє сайн болохоор аргагvй биз, дээрээс ни ихэнх ази загварууд японоос гаралтай байх ни олон хойно. За тэр дотроо миний сурч байсан эдийн засаг бизнесийнхэн бол гангална гэж vзvvлж єгнє шvvдээ. Гутлаасаа авахуулаад vснийхээ засалт хvртэл нэгд нэгэнгvй стилтэй гоёно. Гэхдээ би бодлоо л доо, Токиод амирдарч байсан болоод тэгэж магадгvй гэж. Хоккайдод очсон ч Кюшюд очсон ч оюутнууд л ганган, мєн Токиогоос ялгарах зvйл тийм их байгаагvй. Харин америкт одоо бол хєдєє байна, хариуцуулахад хэцvv гэж магадгvй ч, манай сургуулийг Бостон болон Нъю Ёоркийн том сургуулиудаас илvv хувцаслалт сайтай гэж фашон сэтгvvл дvгнэлт гаргаад байдаг, бусад сургуулиар ороход ч энэ ни нилээн мэдрэгддэг, ихэнхдээ охидуудын хувцаслалтан дээр л дээ… Гэхдээ л японы сургуулиадтай харицуулахад хаана ни хvрэхгvй…
Тєгсєлт: Би америк сургуули хараахан тєгсєєгvй болохоор сайн мэдэхгvй ч, ажилд орох ни бас их єєр юм шиг санагдсан. Тєгсєх курсийн оюутан болчихсон хирнээ тєгсєєд ямар ажилд орохоо шийдэж чадаагvй оюутан америкт элдэг байдаг мєртлєє тэд нарт ажил олддог. Харин японд бол гуравдугар курсдээ ажил хайгаад тєгсєх курсдээ орохдоо ихэнх ни хаана орохоо шийдсэн байдаг. Эрт ажил хайгаад тэр ажилдаа орно, яваандаа ажлаа солиход их хэцvv. Харин америкт ажлаа тэр болгон яаран шийддэггvйгээс гадна дараа ни ажлаа солих боломж их, мєн буцаж сурах бодолтой хvмvvс маш их байдаг.
За даа, бэлчээдэг vхэртэй бол vхэр маани америкаас монгол буцах хvртлээ холдохоор л цаг боллоо. Єєр юу юу ч байдаг билээ, vг ни олдоод байх юм. Ингээд завсарлая…
3 сар 18th, 2008 at 23:19
Сонирхолтой мэдээлэл байна. Баярлалаа
3 сар 19th, 2008 at 1:54
Unshihad heregtei super niitlel baina. Bid buhend uuriin unet tsagaa humslan baij iim urt, heregtseetei niitlel bichsen ahdaa bayarlalaa…
3 сар 19th, 2008 at 7:51
heduun uitgartai meeting deer guniglaj suuj baital hajuu baisan computer deer ganc hoyor yum shalgaadhaya geed blog ruu chin orood hamag humuusiin noirig sergeev - computeriin osgoch n changa deer baisaniig medeegui bolohoor blogiin hogjim am* oruulav… blog chin ersdel ikhtei bn shuu
3 сар 21st, 2008 at 21:31
yoh, unuudurjin tanaih ruu orj bolohgui yavaa. Saya l harin neg shagaisan chini bolj baina. Uul ni gaigui l baidagsan.
3 сар 22nd, 2008 at 0:07
tulgaa, oyunaa> ur welcome
clouds> haha, sorry shuu. Uul ni hugjim shuud ehlehgui baihaar settingtei bichleg oruulsan chini door tovchlol ni gardag gej medsengui, shine bichleg oruulaad nuguu duutai bichleg maani bur door tovchlol shuud garaad irj…tegeed bodov, ersdel ihtei uguuj bagatai blog bol hamgiin muu asset boloh hoino, yadaj erdel bagatai uguuj bagatai yumuu ersdel ihtei uguuj ihtei bolgohoor shiidev lol
ganaa>sorry, bi bas gertee orj cahdahgui ih zovloo lol
3 сар 25th, 2008 at 2:44
Thank you veryyyyyyyyyyyy much! Such a interesting topic!
баярлалаа гялайлаа талархлаа hehehe 
Өөрөө үзэж туулсан зүйлээ бичсэн болохоор миний нүдэнд шууд дүрслэгдэж байна. Мянган хүнээс сонсохоор Монголоогоос нэг сонс гэмээр байна хэхэ.Сонирхолтой байна. Маш дэлгэрэнгүй бичсэнд дахин дахин талархав
3 сар 28th, 2008 at 22:37
zugeer zugeer zugeer lol
4 сар 1st, 2008 at 11:50
Ivy League-ийн түүх уншиж байсан чинь дүнгээс гадна хувь хүнийг нь нилээн харах болсон гол шалтгаан нь зѳвхѳн дүн гэхээр дандаа Jewish хүмүүс болчих гээд тэгээд тэд нар нь тѳгсчѳѳд бараг хандив ѳгдѳггүй болохоор сургуулийн эдийн засагт муугаар нѳлѳѳлж байсантай холбоотой гэж бичсэн байсан.
4 сар 3rd, 2008 at 22:48
yostoi goy sonirholtoi bichleg bolson baina, bayarlalaa ; ))
yaponchuud ter nomikai deeree erdiin ued duugardag yum bolov uu gej gaihmaar humuus ni duu shuu orood hajuud irj yariad salahaa uzdeggui yum bilee, tegsenee margaash ni dahiad l duu ni haachchihsan yum gemeer bolson shuu, ih l gaihaj bilee, odoo ch barag dasaj dee, kekek
4 сар 8th, 2008 at 21:03
leuffi> ter neeree unen baih shuu. gehdee odoo ch gesen jewish humuusiin too olon baidag gej duulsan shd…
tegshee> haha, ehendee ter chini ih sonin sanagdaj baisan. Udahgui uchraa oloh baihoo, yavaandaa hoyor gurav uugaad irehleeree hamuud bolno gesen lol