Инээж насаа нэмэх vv? Obsesion by Aventura

Шашин ба сонголт

Хаврын амралт эхэлж нэг долоо хоног амрах ни. Уул ни нэг сайхан гадуур зугааладахъя гэж бодсон юм. Гэтэл ээжээс нэг солиотой мэйл ирэв. Ээж лам дээр ч юмуу бєє дээр ч юмуу очиж. Тэгсэн тэр далдыг хардаг далай лам ни энэ сард хvv чини аваар осолд орж хvнд зодуулах магадлал маш их тул гэрээс хол явж болохгvй, машинд сууж болохгvй, замаар болгоомжтой гар, орой vдэш гадуур явж болохгvй гэж. Би иймэрхvv юманд нэг их итгэдэггvй юм, гэхдээ ээжийгээ тэгэж их санаа зовж байхад ни vгнээс ни гараад зугаалаад байх жаахан утгагvй. Дээрээс ни иймэрхvv юм нэг хэлvvлчихлээр толгойноос салж єгдєггvй юм. за тэгээд хаврын амралтаар яах гэж байна гэж найзууд асуух болгонд энэ урт  тvvхийг ярих хэрэг болно доо. Нэг найз тэгнэ: ээжийн чини бурхан чамайг гэртээ номоо уншаад шалгалтандаа бэлдээ гэж байна. Хэхэ, vнэн ч юм билvv, нээрээ бодоод байсан унших юм асар их байгаан байна.

Ээж тиймэрхvv юманд их санаагаа зовоодог л доо. Уул ни тийм хvн байгаагvй л юм, шилжилтийн vеээс хойш шашны нєлєє монголд нилээн тvрж орж ирсэн юм шиг санагддаг. Яг энэ vед хvмvvсийн амидралын тєвшин сайнгvй байсан, дээрээс ни зурагтаар элдэв солиотой далдыг хардаг, ромбо гаригтай яридаг, нисдэг тавганд суудаг, зурагтны цаанаас хvмvvсийн оюун санааг харж удирддаг балай хvмvvсийг vнэн мэт гаргадаг байсан ни иймэрхvv юманд итгэхэд хvргэсэн юм шиг. Хааяа лам багш залж ирээд бид гурвыг тойруулж суулгаж байгаад л ном уншуулна шvv дээ. Энэ маягаар одоо аав маани хvртэл итгэдэг болчихсон юм уу над шиг тэгээд л итгэдэг царай гаргаад байгаамуу сvvлдээ мэдэхээ ч байсан.

Хамгийн сонирхолтой ни єнгєрсєн жил нэг сонин юм болсон юм. Манай нэг дотрын ах бас их мэргэлнэ. Хааяа юмаа гээчихлээр аргаа барах vед тэр ахаас манайхан их асууна, за даа тааруулаад л буудчихна шvv. Би таараад байхаар ни гайхаад байсийм, магадлалаар бодоход ийм азтай юм гэж байхуу ухааны юм бодоод л… Тэгээд нэг єдєр нvvрэн дээр ни асууж орхив: Та ингэхэд яаж ингэж тааруулж буудаад байдаг юм? Надад заагаад єг, би америкт очоод юмаа гээчихвэл хааяа єєрєє мэргэлж байя! гэж. Ах хэлэхдээ, энэ бол зурхайн онол, тооны ухааныг ашиглаад л хэдэн тоо бодоод л гаргаад ирнэ…Цааш хэлэхдээ, ирээдvйд компъютэр дээр тооцолж болдог болгоход тийм хэцvv биш гэх юм. Энэ жил очиж байгаад тэр зурхайн онолыг нэг сайхан заалгаж авдаг юм уу л гэж бодож юм, єєрєє нvдээрээ харж байж л итгэнэ дэ хєє.

За тэгээд єглєє намайг босоход хааяа зурагтаар Силвиа гэж нэг авгай гарч байдаг юм. ёстой гацахгvй бууддаг авгай. Чиний хажууд сvнс байна гээд л тууж єгнє. Би байшин авах хэрэгтэй юу л гэнэ, би энэ хvнтэй суух хэрэгтэй юу л гэнэ. Асуулт ни бараг дуусаагvй байхад л хариулж эхэлдэг лаг гар. Японд бас Хосоки Казуко гэж нэг айхтар авгай байж билээ. Тувт зурагтаар гарчихна. Иймэрхvv юмыг харж байхад эмэгтэй хvмvvс нилээд амархан итгэдэг юм шиг санагддаг, vзэгчдийн ихэнх ни эмэгтэй хvмvvс байдаг. Гэхдээ л амидралын хамгийн чухал чухал мєч дээр хаа хамаагvй хvний vгийг сонсоод хvнтэй сууж хvvхэд гаргаад байшин авчихна гэдэг надад бол хэцvvхэн л санагдаж байна.

Эдийн засагт сонголт хvнд аз жаргал єгдєг гэж vздэг ч заримдаа хэтэрхий их сонголтон дунд яахаа мэдэхээ байдаг vе бий. Хялбар жишээ бол дэлгvvрт ороод мэддэггvй хvнсээ авах гэхээр тvмэн тєрлийн ижилхэн шахуу юмнууд. Алийг ни авах вэ гээд л зовож єгнє дєє,угаасаа ганц сонголттой байсан бол бодох зvйл юу байхав. Энэ мэтээр амидралын vнэтэй мєчид алдаа хийхгvйм шvv гэж айсандаа зарим хvмvvс шашин болон тvvнтэй дvйцэх зvйлээс баттай хариу нэхдэг юм шиг санагддаг. Нэг бодлын шашин бидний сонголтыг боогоод байгаа мэт боловч vнэндээ илvvг єгєх тохиолдол ч байж болох. Хэрвээ тэр сонголт ни, шашины хариуг дээдлэх гэсэн сонголт ни тухайн хvнд илvv их аз жаргалыг авчирч чадаж байвал тvvнийг хvлээн зєвшєєрєх л хэрэгтэй байх.

Єнєєдєр бас л шашны баяр. Ийстэр гэж ариун єдєр болж байдаг. Манай найз христос шашинтайн болохоороо энд vлдэж хоцорсон хэддээ хоол хийж сайхан хууч хєєрье гэсэн юм. Магад шашин иймэрхvv vед биднийг бас холбож байдагт ни баярлах хэрэгтэй мэт. за гарахгvй бол болзоот цагаас хоцрох ни…

5 Responses to “Шашин ба сонголт”

  1. amore Says:

    eejuud yagaad iim adilhan bdg bnaa, onoo ogloo noiron dund utastaad nom unshuuljiin zalbiraarai gesen, bi butsaad l unttsan yun zalbirah. manuus neg categorygiin achlalgui jaaluud bololtoi lol

  2. ganaa_bj Says:

    Shashind itgeh, za yer ni yamarvaa negen zuild itgej baij, hun aij emeeh yumtai, itgej bishreh yumtai baidag baih l daa. Gehdee manai Mongold baigaa shariin shashin zarimdaa arai denduu shuu. Humuusiin itgel bishrel deer togloj, business hiij baigaagii ni bodohoor ter muu lam nariig uzen yadmaar boldog yum. Shashnii surgaald bish, terniig mushgin guivuulj, humuusiig ulam munhruulj, uuriinhuu bayajih heregsel bolgoj baigaad ni durgui hureed.
    Manai eej bol buur ch super sh dee. Bain bain eldviin tom lam ger orondoo avchirch nom unshuulna, Maniusiigaa daatgaj baigaa yum gesen. Eejiin maani setgel saihan ch gesen, terniig ni ashiglaad mungu olj baigaa lam huvraguudiig bodohoor… Za za bolii. Uuchlaarai. Baahan buhimdsan yum bichchihvuu dee.

  3. clouds Says:

    shashin shutleg muutai ch haayaa daa manai hadam eej ‘ta heded nom unshuulsan shuu’ geheer saikhan sanagddag yum … ternees bish neg deehen ued manaid yaagaad ch neg lam irsen yum, halancuu, tegsnee shulsee usergen olon yum yariad l, gereer duuren budaa cacaad estoi neg durgui hurgesen dee …
    harin naiz chin onood helsen bn - enough is enough, gertee n suu, nomoo unsh :)

    clouds

  4. муур Says:

    Ээж нар маань бидэнд хэтэрхий их санаа зовоод ямар нэг юм хийх гээд ядаж ном уншуулчхад л сэтгэл нь тайван байдаг юм байлгүйдээ.. хэрвээ тийм бол зүгээр ш дээ.

  5. mgloo Says:

    amore>haha, untaahai, ert bosno geed baigaagui biluu?
    ganaa> uneen unen, tanii davchdah zuv, uneheeriin oilgoj baina. Deer neg manai gerinhen gar utasgui baisan ue, gar utastai lam manaig irj nom unshsan sh, bi dotroo ih gaihsan, uchir ni tuhain ued usiig bayachuud l baridga bailaa lol
    clouds> haha, ter budaag chini shuurdej soruulj bolohgui, tegeed l baij baih yostoi gej baigam, joomtoi bolbol yana heheh
    muur> shashnii neg sain tal ni ter yumdaa, unshuulsan neg ni tegeed sanaa amarchidag yum shig baigaan. Eejigee tegehleer bayarladag, tegeed evgui setgegdel turuulehgui geed l za za tegnee l geeed tegseer baigaad bi bas shashintai bolchihoj baih shig baina hahaha

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид