Гарчиггүй бичлэг
Ойрдоо адмишн авсан ахлах сургуулийн хvvхдvvдээр сургуули хахаж цацаж байх шиг байна, хааяа нэг хаана юу байдгийг асуух хvvхдээ дагуулсан эцэг эхvvд. Али сургуули ни хvvхэддээ хамгийн таарсан бэ гэсэн бодол тэдний толгойд эргэлддэг биз, харин хvvхдvvдийн толгойд бол али сургуулид ни очвол сайхан шоудаж чадах вэ гэсэн бодол эргэлддэг ч байж мэднэ. Аливаа зvйлийн бодит vнэнийг олох, учир шалтгааныг тайлах гэдэг ямар хэцvv болохыг мэдрэх энэ єдрvvд. Бидний амидралын хэсэг бvрт, мєч тутамд энэ асуудал таарч тvvнийг тайлан уншиж шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Тэд зєв сургуулиа сонгоно гэдэгт л найдъя.
Єнєєдєр Burnside, Craig ба Dollar, David гэсэн хvмvvсийн Aid, policies, and growth гэдэг пэйпэр уншлаа. Энэ ни дэлхийн банкинд ажилладаг судлаачдын American Economic Review гэгдэх шилдэг журналуудын нэгэнд хэвлэгдсэн бvтээл. Гол санаа ни сайн бодлого баримталдаг улсууд гадны тусламжийг илvv сайнаар ажиглаж улсаа хєгжvvлж чаддаг гэнэ. Сайн бодлого гэдэг ни инфляцийг тодорхой тvвшинд удаан хугацаагаар барихаас авахуулаад тухайн улсын засгийн газрын сайн мууг хvртэл оруулсан байх юм. Шилдэг журналд хэвлэгдсэн бvтээлvvд хvний нvдэнд их єртдєг ба тодорхой хэмжээгээр бусдыг vнэмшvvлж чаддаг байх. Тэр ч утгаараа дэлхийн банк энэ судалгаан дээр vндэслэн аливаа улс оронд зээл тусламж vзvvлэхдээ сайн бодлоготой сайн засгийн газартай улсуудыг шилж олгодог болсон гэнэ. Угаасаа шилж сонгодог байсан болохоор бvр илvvтэйгээр гэвэл таарах биз. Энэ ни одоо ч vргэлжилсээр. Аливаа улсад ямар бодлого сайн, юу хийх ни дээр вэ гэдэг дээр олон улсын байгууллагууд нэгдсэн бодлого барих тал их байдаг ба энэ нєхцлийг хангахгvй бол тусламжаа багасгаж боодог. Энэ судалгаа ни дэлхийн банкны хувид ёстой л загатнасан газар ни майжсан хэрэг болж эдийн засгийн vндэслэлтэй гэж тvрvv барин олон ч улсыг боосон ни тодорхой.
Сонирхолтой дэлхийн банкнаас vнэндээ бол хєєгдсєн судлаач Ийстерли єєрийн анд судлаач нартайгаа хамтран дээрх хvмvvсийн ашигласан тоо баримтан дээр яг адилхан хэмжvvрээр гаргаж ирсэн шинэ тоо баримтыг дэлхийн банкнаас авч ашиглан яг ижилхэн програм гvйлгээд шал єєр хариу гаргаад ирж. Энэ бол практик эдийн засаг хийдэг хvмvvсийн хувид байж болох хамгийн муу нєхцєл юм. Єєрєєр хэлбэл єєрийнх ни аргаар єєрийнх ни тоо баримтыг хэдэн оноор шинэчлэхэд ижилхэн хариу гарч ирэхгvй бол тэгээд л дуусаа. Нєгєє сайн бодлоготой улс энээ тэрээ гээд орилдог дэлхийн банк будаа. Будаа ч юу байхав, тэд болсон хойно єєр нэг шалтаг олоод л хvссэнээрээ ярих биз.
Уг судалгааны пэйпэрийг уншаад надад тєрсєн бодол:
- Анхнаасаа л ризалтууд ни тийм ч vнэлшилтэй байгаагvй, робастнэсс муу хийсэн пэйпэр санагдсан. Ийм шэйки пэйпэр American Economic Review д хэвлэгдсэнд ни харамсав
- За яахав, сайн бодлоготой улс тусламж сайн ашигладаг л гэе. Эсэргээр ни хэлбэл муу бодлоготой муу засгийн газартай улсад тусламж битгий vзvvл гэж хэлж байгаа Дэлхийн банк тэр улсуудыг яах гэж байгаан бол? Хєгжиж чаддаггvй чигээрээ дуус гэсэнтэй л адилхан сонсогдож байна.
3 сар 27th, 2008 at 11:51
Easterly & Levine-ii “It’s not factor accumulation: Stylized Facts and growth models”-g unshaarai.