Намба ба Сакура
Набар ахаас намбатай бай ухааны vгс хvлээж аваад гэнэт намба сууж нас заахаар шийдэн блогийн толгойг єєрчлєн амидралыг хvртэл уртасгаж орхилоо. Ойрд бичсэн хэдэн бичлэг ч гэсэн их сири-ёознйй болсон байхыг мэдрэв. Єнєєдєр гадаа бороо орж унтлаганы хувцаснаас салалгvй єдрийг улирааж нилээн хэдэн пэйпэрийг цааш харуулаад болсон болоогvй хоолоор гэдсээ баярлуулж банны усанд цаг унтаж багын найзуудтайгаа хэдэн vг солиж гунигт єдрийг таатайхан єнгєрvvллээ. Бvтэн єдєр маш урт мэт санагдан мєн амидрал ч уртассан мэт, Монголоо ч намба сууж гэрийн манаачийн ажлыг бvтэн єдєр хийж рэкорд тогтоожээ. Оройхон тийшээ окаасантайгаа яриж шалдар булдар амидралын зах цухаас хуучлан хуучин хот Токиод маани сакура цэцэг манкай болон дэлбээлж буйг сонсож уридын амидралыг зурвасхан дурсаж хэсэг хором хєдлєлгvй суув.
Тээр нэгэн єдєр, єглєєний таван цаг, шоуны маргааш ядарсан хєлєєрєє дугуйгаа жийн улиг болсон замаараа гэр лvvгээ тэмvvлэхдээ єдєр болгон дайрдаг Yэно цэцэрлэгт сакура манкай болсон байхыг харж билээ. Уул ни бол тvмэн хvнээр дvvрэн байдаг энэ цэцэрлэгт єглєєний салхинаас єєр надтай ярих зvйл vгvй. Салхи хааяа нэг хvчтэйхэн салхилж тогтож ядан байгаа сакура цэцэгсийг агаарт хийсгэн цасан ширхэг будран орох мэт цэцэрлэгийг бvрхэн хааяа нэг миний нvvрийг гижигдэн газар унана. Бvтэн дэлбээлэх болтлоо хvмvvн биднийг хvлээлгэн зовоодог хирнээ оргил vе дээрээ ирэнгvvт ичингvйрхсэн ч юм шиг, гvй ээ, оргил сайхан vеийн дараах гунигт амидралыг vзэлгvй хорвоогоос хурдан салж одъё гэсэн шиг л агшин зуурт хуйлран унах сакура цэцэгс япон хvмvvсийн сэтгэл дотор нуугдах гоо vзэсгэлэнгийн мэдрэмжийг харуулах шиг, надад мэдрvvлэх шиг. Удалгvй хvмvvсийн алхах чимээ сонсогдон тэртээ холоос цэвэрлэгч євєє эмээ нар наашилж харагдна. Єдєр дараалан ханамидан шоудсан хvмvvсийн vлдэгдэлийг цэвэрлэх гэдэг томоо ажил. Эхний вагонууд Yэногийн зогсоол дээр дараалан орж ирж ажилдаа яарсан хvмvvсийг зєєж эхэллээ. Оргил vеэ єнгєрєєсєн сакура цэцэгс хогийн саванд орж бужигнасан их хотын амидрал яг л уридынх шигээ эхэлнэ.
3 сар 30th, 2008 at 2:35
wow aguu nairagch bolson bn shuuu
Namba ch bas zohij bgaa boltoi 
3 сар 31st, 2008 at 22:39
muuhan yaruu nairagchaas l deer bichsen bn shde, hehe, bur nudend haragdaal yavchlaa
4 сар 2nd, 2008 at 9:50
Sakura ch gaihaltai shuu. Ene jil tsetserlegt zoriud ochij zurag avna gej bodood baigaa.
4 сар 2nd, 2008 at 20:01
misty> harin neg medsen chini hul tolgoi ni uuruu holbogdood iim yum bolchihloo, namba zohij baigaan bailgui dee lol
haramsaltai ni amerik huuliaraa horiglochihsn yum daa…
oyuka> haha, thanks, ene mayagaaraa muuhan yaruu nairagchiig ajilgui bolgoj magad tul bichihgu ee
ganaa> dor ni naizuudtaigaa suugaad showdah bur goyo geech
4 сар 11th, 2008 at 9:16
sakura ch goy shuu,
bogihon hugatsaand delgereed duusdag bolohoor hunii amidraltai ih tostei, tiim ch bolohoor yaponchuud sakura.d hairtai gej neg yapon yarij baij bilee