Аймшигт шєнє
Аймшгийн зураг гарах тул анхаарна уу! Continue reading »
За єнєєдєр нэг шалгалт ардаа хийв. Биднээс яагаад шалгалт авсаныг ни одоо л ойлголоо. Докторын оюутнуудад шалгалт єгєхєєс илvv пэйпэр бичvvлдэг боловч энэ хичээл шалгалт авсан юм, єнєєдєр материалыг ни сєхєєд хартал нэг онолын гаргалгаа бололтой…Яах аргагvй багшийн єєрийн судалдаг сэдэв, гэвч огт уншиж байгаагvй сэдэв. Бодвол толгойдоо бодож явсан онолоо л тавичихсан шиг байгаан.
За орой ирээд нэг сайхан хоол хийж идье гэж бодлоо. Continue reading »
Єнгєрсєн долоо хоногт явцын дундах шалгалтыг ни засаж єглєє. Надад андэрград грэйдэр єгчихсєн болохоор шалгалтыг бvгдийг ни засах гэж лайтай ажилтай тулгарав. Энэ удаад ердєє ганцхан оюутан л бvтэн оноогоо авч чадсан юм. Ихэнх ни бага зэрэг зvйл дээр ганц нэг оноо хасуулаад ч гэхvv монголоо элдэв логикийг ни эргvvлж тойруулж байгаад нэг оноо хасчихна. Харин тэр бvтэн оноо авсан охин бол vнэндээ хэлэх vг олдсонгvй. Єєлєх газаргvй зєв логик дээр цэвэрхэн бичихийг ни яана…
Тэрээр солонгос охин байлаа. Ер ни хараад байхад сурлагын дvнгээр азиуд нилээд сайн байдаг шиг санагддаг юм. Ялангуяа тоо ашигладаг эдийн засаг дээр. Харин парти дээр азиуд бараг харагддаггvй. Єнєєдєр нэг ийм нийтлэл олж уншлаа, солонгос хvvхдvvд америкийн алдартай сургуулиудад орохын тулд vхэн хатан зvтгэж єглєєнєєс vvр болтол хичээл хийдэг гэх юм. Япон хvvхдvvд ч гэсэн жvкvд яваад vхэтрээ хичээл хийнэ. Continue reading »
завгvй гvйгээд байсан чини нэг мэдсэн єглєє идэх юмгvй болчихож. Бvр юу ч алга. Маргааш єглєє яадаг юм билээ гэх мэтийн юм толгой дундуур эргэлдээд анхаарал сарничихлаа…
Над мэт ни хєгжилийн эдийн засаг, эдийн засгийн єсєлтийн тухай vзээд байдгийн учир ни мєнгє бидэнд аз жаргал авчирдаг гэдэг гайхамшигтай ассампшн дээр тогтдог ч юм уу гэж саяхан бодов. Олон жилийн турш хvн (улс) баян болох тусмаа илvv аз жаргалтай болох албагvй гэсэн vзэл зонхилж бол энэ удаад нэгэн судалгаа vvнийг няцаасан байна. Аз жаргалын талаарх vзэл болон мєнгє хоёрын хооронд тун хvчтэй эерэг холбоо байдгийг нэгэн пэйпэр харуулж. Энэ талаар Нъю Таймсийн мэдээг унших
“People go through life making an endless stream of judgments on the basis of limited information about matters as diverse as the safety of a street, the quality of a car, the suitability of a potential spouse, and the skill and integrity of a politician.”
JOSEPH G. ALTONJI AND CHARLES R. PIERRET
QJE 2001
Єнєєдєр уншсан пэйпэрийн эхлэл тун таалагдав. Бид энэ байшинг зєвхєн нэг л єнцгєєс харж байна, тэгээд л єєрт байгаа хязгаарлагдмал мэдлэг дээр тулгуурлан дутуу хєтvvхэн дvрслэн бодно. Амидрал ийм л дvгнэлтээр дvvрэн байдаг. Яг энэ єнцєг дээр тааруулах гэж нилээд удсан санагдах юм…
[kml_flashembed movie="http://youtube.com/v/f6V3rJTUBzE" width="425" height="350" wmode="transparent" /]За байз єчигдєр юу болчихов…Эхлээд латино сард зориулсан тоглолт vзсэн юм байна. Мексик хамтлаг дуу дуулаад гадаа суусан болохоор орой жин дааж дан пиджактай явснаас болж даарав. Мексик баагийд хэлтэл цvнхнээсээ текилла гаргаад ирдэг юм байна. Тоглолт зохион байгуулагчид дандаа ундаа авчирсан байсан болохоор тэрэнтэй холиод жаахан текилладав, мексикт очсон шиг л болов. Очож vзээгvй ч, лол. Сэрvvн салхи ни сэвээстэй, сархид дотроосоо халаастай, хийл бvрээ гитар хєгжимтэй мексик дуу сонсоостой, сайхан л байлаа. Дараа ни сургуулийн тєв ногоон талбай дээр очиж рок концерт vзэж согтуу оюутнууд рок дуунд яаж бvждэгийг харж нvдээ хужирлав. Мани мэт ни рок ойлгодоггvй болохоор хажуу байрны диско орохоор болов. За тэгээд тэнд ни юу юу ч боллоо, нэг мэдсэн гал команд ирчихсэн ч байх шиг, тэр гал коммандын ах манай сургуулийнхны vзэн ядсан байхаа, хахаха, царайн дээр ни тэгэж бичээстэй, за тэгээд, газраар нэг жижигхэн цэнхэр уут хєглєрєєстэй, зарим нэг хvн тvvгээстэй, зарим нэг хvн зураг аваастай, энд тэрvvгээр out-of-control хvмvvс холхиостой, хэн нэгний хэлснээр америк кинон дээр гардаг парти болоостой…Энэ єдєр нэг шинэ дууны нэр цээжлэв авлаа, мексикvvд энэнд vхдэг юм байналээ…
Гадаа хорин градус. Урин хавар али эрт хаалга тогшиж сургуулийн байрууд хаврийн вийкэндийн баяраа хийсээр. Элдэв хамтлагууд ирж дуугаа дуулж бvжгээ бvжин жvжгээ тоглон оюутнуудыг баясгана.
Хавар болох vед монголоогийн синдром ни эхэлнэ. Хичээлийн жил бvрийн тєгсгєлд ямар нэг байдлаар шалгалт єгєх хэрэгтэй болдог. Энэ жил ч бас кандидатаа авах том шалгалт хvлээж байдаг, унших юм асар их боловч гадуур зугаалдаг хоббиг хавар гуай хєдєлгєєд тогтвортой сууж vл чадна. Continue reading »
тансаг тансаг, татаж унатлаа инээв…Хэтэрхий эдийн засаг хэллэгтэй ч ойлговол vнэн гоё. Берклигийнхан ч хєгжилтэй л гарууд байна, апплайддаг ч байжуу лол
[kml_flashembed movie="http://www.vimeo.com/moogaloop.swf?clip_id=852637" width="400" height="225" wmode="transparent" /]
Заримдаа vнэндээ ийм бодол тєрдєг л юм. НЭг юм багш дээрээ бариад л очно, болохгvй л гэнэ, хаха, ганц би ч биш юм байнаа
[kml_flashembed movie="http://www.vimeo.com/moogaloop.swf?clip_id=852635" width="400" height="225" wmode="transparent" /]
Явах уу байх уу, явах уу байх уу. Оройны 9:37 минут…
гайхаш тасраад сууж байтал цаг хугацаа єнгєрсєєр…
тархины хамаг цус алга болчихож, ажилладаггvй ээ, оптимал сонголт гаргаж чаддаггvй
явах уу байх уу…
Сэтгэгдлүүд