Банштай шєл
За єнєєдєр нэг шалгалт ардаа хийв. Биднээс яагаад шалгалт авсаныг ни одоо л ойлголоо. Докторын оюутнуудад шалгалт єгєхєєс илvv пэйпэр бичvvлдэг боловч энэ хичээл шалгалт авсан юм, єнєєдєр материалыг ни сєхєєд хартал нэг онолын гаргалгаа бололтой…Яах аргагvй багшийн єєрийн судалдаг сэдэв, гэвч огт уншиж байгаагvй сэдэв. Бодвол толгойдоо бодож явсан онолоо л тавичихсан шиг байгаан.
За орой ирээд нэг сайхан хоол хийж идье гэж бодлоо. Татсан махан дээр сонгино, давс, пепер, за тэгээд жаахан сонирхож vзье гээд бага зэрэг нунтаг бяслаг хийн улаан виногоор чийглээд гурлинд ороож амидралдаа анх удаа банш хийж vзлээ. Урид ни дандаа л гурил элддэг хvн байсан бол энэ удаад махаа амтлахаас авахуулаад бvгдийг ни єєрийн биеээр хийлээ. Тэгээд дан ногоотой шєл хийгээд жаахан амтлагч хийн дотор ни баншаа болгоод идэвдээ. Харин гурилаа илvvдvvлж зуурсан байсан тул vлдсэн гурилаа гамбир болгож шараад гамбиртай банштай ногоотой шєл. Аа ёстой сэтгэж байна гэж жигтэйхэн хаха
Амт бол зvгээр л гайхамшиг, би ийм гоё болно гэж vнэндээ бодсонгvй. Хир баргийн гуанзны хоолноос дээр шvv гээд л єєрийгєє магтчихъя. Яахав хааяа нэг аз ни таараад элдэв порц ни тохироод ийм гоё болдог л юм байна гэж бодлоо.
Маргааш нэг сайхан сэлнээ. Ойрд завгvй огт биеэ хєдєлгєсєнгvй. Биеэ хєдєлгєж тархиа цэнэглэх хэрэгтэй гэж. Тэгээд л дахиад л vй зайгvй уншлагын байдалд орно доо хєє.
4 сар 29th, 2008 at 21:30
Зээээээ ирээдүйн алдарт тогоочид баяр хүргэеээ. Нөгөө нэг нэртэй, цуутай, алдартай тогооч нар чинь ингэж л гараагаа тавьдаг гэж байна лээ
Шалгалтуудад нь амжилт
4 сар 29th, 2008 at 21:43
Humuus gantsaaraa amidrahaaraa hoolnoos avhuulaad olon yumiig sain hiij surdag gesen….
Het sain hool hiideg bolchihvol hunii hool goldog uvchtei boldog gesen shuu.Hehehe.
4 сар 29th, 2008 at 23:41
Алдарт тогооч ахдаа шалгалтуудад нь амжилт хүсэе!!!
4 сар 30th, 2008 at 9:30
Wow. Bayar hurgeye. Amtagdah shig l bolloo. Yag unendee bol gaduur hoolloh eruul mended saingui shuu dee. Harin zavgui humuust bol uur arga baihgui baih l daa.
4 сар 30th, 2008 at 9:30
Shalgaltaa amjilttai uguurei.
4 сар 30th, 2008 at 21:30
bugded ni bayarlalaa, oirhon baisan bol bugded ni amsuulj ongirohgui yu lol
enerelt-n biye sain uu? emnelegt hevtsen surag duuldsan…
5 сар 5th, 2008 at 1:06
hi dear. shalgaltuud amjilttai gedegt itgej bn.
hoolnii tuhaid hehe, amsaj uzmeer sanagdchlaa. tegjaad daraa neg saihan odor chi hool hiigeed humuus uriad l… hehe. baby bid 2, oor busad humuus ochoo l. hehehe.
baby emnelgeesee garsan. holoo gipsduulsen bgaa. odoo 8nd ochij uzuuleed gipsiig avah uu yah ve gedgiig shiidne gsn. gipstei hol ni nugalj bolohgui tul babyd jaahan tiimhen bgaa. busdaar dajgui bgaa. buh zuild chini amjilt husey.