Кайсэки ба алтан бємбєг

5 сар 31st, 2008 2 Comments »

Єнєєдєр сургуулийнхаа хэдэн японуудтай барбэкю хийж идэв дээ. Яагаад ч юм япон хvний хийдэг барбэкю хамаагvй тос багатай амт сайн байх юм. Киносэй кана???

Японд англи хэл зааж байсан гээд нэг залуу хамт байв. Ярих гэж алж єгнєє, ахлах сургуулийн хvvхдvvд хамаагvй яриа зааж єгєєд хачин болгочихсон юм. Нэрний талаар яриж байтал тамако гэдэг нэртэй охиныг тама-чан гэж дуудахад их дургvй байдаг гэнэ. Учрыг ойлгоогvй залуу “Яагаад дургvй гэж?” гэхээр ни нэг япон “Тама гэж бємбєг гэсэн утгатай vг” гэтэл єєдєєс шууд “Аан, кинтама-гийн тама юм байна” гэв. Тэр vгийг чини хэрэглэхгvй гээд л бємбєг мємбєг гэж холуур тойруулж хэлээд байхад… Continue reading »

Хамгаалагдсан: Pari de Kurabu

5 сар 30th, 2008 Сэтгэгдлүүдийг харахын тулд нууц үгээ оруулна уу

Бичлэг нууц үгээр хамгаалагдсан. Харахын тулд нууц үгээ доор оруулна уу:


Судалгаа

5 сар 30th, 2008 3 Comments »
  1. Майкрофайнанс буюу Бичил зээлийн талаар. Хас банк голчилж зээл єгдєг сурагтай. Монголд ойрдоо нилээд хvч аваад байгаа бололтой. АНх бичил зээл ни хэсэг бvлэг хvмvvст мєнгє зээлэх замаар эхэлсэн байх, Харин монголд бол нэг хvнд эхлээд багыг олгоод дараа ни ихэсгэх журмаар хийдэг бололтой. Энэ тал дээр ажилладаг хvн амитан танихгvй биз? Монголын бичил зээлийн тєрєл, хэмжээний талаар мэдэх хэрэгтэй байна.
  2. Євєр монгол. Зун євєр монгол явж монгол болон хятадуудын хоорондох бизнэсийн ялгаа, бичил зээл хэрхэн єєрєєр vйлчилдэг талаар судлах гэсэн юм. Yvнд Хилийн ойролцоо байрлалтай євєр монгол болон монголын хоёр сумд жижигхэн судалгаа хийе гэж бодсон ч газарзvйн байрлалын талаар ямар ч мэдлэг алга. Євєр монголын судлаач хvн байвал, эсвэл тэр хавийн газарзvйн байрлал, амидралын хэв маяг, яс vндэстэнийг мэддэг хvнтэй холбогдох хэрэгтэй болж байна
  3. Монголд байгаа уул уурхайнуудын байрлалтай газрын зураг, ямар сумд тухайн уурхайнууд харъяалагддаг, хэдэн онд нээгдэж хир хэмжээний алт олборлодог талаар мэдээлэл авах гэсэн юм. Сонирхолтой судалгаа болж магад гэж найдна.
  4. Мобикомийн гэрээт борлуулагчид хэр их хэмжээний карт сардаа борлуулдаг талаар мэдэх гэсэн юм. Утасны энэхvv картууд ни vнэ ни тодорхой тул дамлан зарах боломжгvй тул тухайн улсын бодит хvvг тодорхойлж болно гэсэн судалгаа явагдаад байгаа. Yvнтэй адил судалгаа монгол хийвэл ямар бол гээд л гайхаж сууна…

O ба шалтаггvй бахархал

5 сар 30th, 2008 3 Comments »

[kml_flashembed movie="http://youtube.com/v/fS0pW2ty75s" width="425" height="350" wmode="transparent" /]

Ocean’s 11 дээр дээрэмдvvлдэг Bellagio дээр Cirque du Soleil-ийн О гэдэг циркийг vзлээ. Хэдэн жил цирк vзээгvйн бэ? Монгол эдийн засгийн шинэчлэл хийхээс ємнє бол ангиараа гэрээ найзуудаараа гээд л зєндєє vздэг байсан бол… Continue reading »

Бодит амидрал

5 сар 28th, 2008 4 Comments »

[kml_flashembed movie="http://youtube.com/v/8Mz3oiM7Cao" width="425" height="350" wmode="transparent" /]Олон жил суугаагvй делта эйрлайнс сууж гэриин зvг гэлдэрлээ. Хэт эрчтэй буулт болж газардсаны дараа хvчтэй тооромслов, золтой л тэр чигтэй явчихсангvй, тэгсэн бол диваажингаас шууд тамд унахгvй юу. Хотдоо ирээд автобусаар явтал бодит амидралдаа ирсэнээ мэдэрлээ. Амралт эхлэнгvvт даруулгагvй юм шиг савсан долоо хоног дуусч vлгэрийн мэт хотоос ирэв. Мєнгє ёроолгvй саванд хийж байгаа мэт доош урсан ядуу оюутан гэдгээ аймар мэдэрлээ, гэхдээ мєч болгоныг хєгжиж чадсандаа сэтгэл тэнэгэр зуны ажилдаа орох ни. Зайлуул, онгоцноос єглєє буугаад шууд л сургуулийн зvг. Уул овоо мэт хєглєрсєн мэйлvvдэд хариу бичиж зуны тєлєвлєгєєгєє гаргалаа. Євєр монголд нэг жижигхэн судалгаа хийх бодолтой байна. Євєр монголын судлаач (эдийн засаг эсвэл яс vндэстэн судлаач бол бvр сайн) мэдэх хvн байхгvй биз?

Мобикомын уридчилсан карт борлуулах албанд танидаг хvн байхгvй биз?

Уул уурхайг мэдэлдээ байлгадаг яаманд танидаг хvн байхгvй биз? Миний судалгаанд тусалж мэдээлэл єгєх хvн хайж хэрэгтэй болоод, нэгэнд судалсных болбол монголын талаар судалъя гэж ойрд бодно.

Энэ рекламанд нугасгvй болсоон, гудамжаар явж байгаад золтой л бvжиглээд эхэлсэнгvй…

итгэж боломгvй явдал

5 сар 23rd, 2008 3 Comments »

хааяа болох л юм. Зууны хэдэн хувийн магадлалтайг хэлж мэдэхгvй ч єнєєдєр гранд канионд цасан шуурга боллоо. Элсэ н цєлд цасан шуурга болж сандал шорттой хvмvvс бээрэн эхнээсээ халуураад хэвтэж байна…

Тосны vнэ, гурил будаа, сонгуули ба шалгалт

5 сар 19th, 2008 2 Comments »

Завгvй єдрvvдийн тєгсгєлд гэрийнхэнтэйгээ яриж хууч хєєрєв. Монголд юмны vнэ єсєєд байгаа гэнэ, гэхдээ бvр ч тийм их биш гэнээ. Сонгуули болно гээд ни засгийн газраас vнийг бариж байгаа гэнэ. Хэрэв тэр vнэн бол юмны vнэ сонгуулийн дараа огцом єсєх ни ойлгомжтой. Худал байлаа ч хvмvvс тэрэнд итгэсэн цагт нэг хэсэгтээ л юмны vнэ єснє, дээрээс ни дэлхий даяар газрын тосны vнэ єсєєд байхад монгол дагаад єсч л таараа. Єнгєрсєн сард Хятадын инфляц найман хувитай байсан гэсэн. Тиймээс гэрийнхэндээ хэсэг хугацаанд идэх гурил будаагаад базаагаад авчих гэлээ. Дуулгавартай аав маани тун хурдан биелvvлсэн гэнэ.

Америкт ч бас юмны vнэ єссєєр л. Недерландууд одоо нэг галлонд бараг 9 доллар тєлж байгаа гэнэ, энд ч уридныхаас єсєєд байгаа ч дэлхийн зинданд бол гайгvй л юм, харин саудын арабууд ердєє тал доллар л тєлдєг гэнэ дээ хєє. Энэ байдал маани мани мэтийн шалгалтан дээр хvртэл гарч ирнэ. Сая миний ТАддэг хичээл дуусаад шалгалтыг заслаа. Филлипсийн онолоор газрын тосны vнийн єєрчлєлт эдийн засагт хэрхэн vйлчлэх талаар модэл ашиглан тайлбарлах байсан ойлгоогvй оюутан маани зvгээр л сайхан зураад тайлбарлачихаж. Би ч яаж зvгээр байхав, тал оноог ни єгч л орхисон хэхэ

с

5 сар 11th, 2008 3 Comments »

Миний таазыг олдоо

Одоо баз

Тэгээд тат

Єєє яг, буцаагаад хvчтэй тvлх

Намайг тэврээрэй

Гараа жаахан дээш ни

Аанхан, яг болж байна

Багш нэг иймэрхvv, би дараа ни хэлсэн vгийг шоолж жаахан инээв

spring ball

5 сар 4th, 2008 3 Comments »

the best thing about partying during the reading period is on-calls drive you home until 6 am in the morning

but the worst thing is you can’t get up until noon, when you are supposed to have lunch after reading several papers :-)

Зочид