с итгэж боломгvй явдал

Тосны vнэ, гурил будаа, сонгуули ба шалгалт

Завгvй єдрvvдийн тєгсгєлд гэрийнхэнтэйгээ яриж хууч хєєрєв. Монголд юмны vнэ єсєєд байгаа гэнэ, гэхдээ бvр ч тийм их биш гэнээ. Сонгуули болно гээд ни засгийн газраас vнийг бариж байгаа гэнэ. Хэрэв тэр vнэн бол юмны vнэ сонгуулийн дараа огцом єсєх ни ойлгомжтой. Худал байлаа ч хvмvvс тэрэнд итгэсэн цагт нэг хэсэгтээ л юмны vнэ єснє, дээрээс ни дэлхий даяар газрын тосны vнэ єсєєд байхад монгол дагаад єсч л таараа. Єнгєрсєн сард Хятадын инфляц найман хувитай байсан гэсэн. Тиймээс гэрийнхэндээ хэсэг хугацаанд идэх гурил будаагаад базаагаад авчих гэлээ. Дуулгавартай аав маани тун хурдан биелvvлсэн гэнэ.

Америкт ч бас юмны vнэ єссєєр л. Недерландууд одоо нэг галлонд бараг 9 доллар тєлж байгаа гэнэ, энд ч уридныхаас єсєєд байгаа ч дэлхийн зинданд бол гайгvй л юм, харин саудын арабууд ердєє тал доллар л тєлдєг гэнэ дээ хєє. Энэ байдал маани мани мэтийн шалгалтан дээр хvртэл гарч ирнэ. Сая миний ТАддэг хичээл дуусаад шалгалтыг заслаа. Филлипсийн онолоор газрын тосны vнийн єєрчлєлт эдийн засагт хэрхэн vйлчлэх талаар модэл ашиглан тайлбарлах байсан ойлгоогvй оюутан маани зvгээр л сайхан зураад тайлбарлачихаж. Би ч яаж зvгээр байхав, тал оноог ни єгч л орхисон хэхэ

2 Responses to “Тосны vнэ, гурил будаа, сонгуули ба шалгалт”

  1. misty Says:

    classic hol yavahaar huuhed bn :D

  2. mgloo Says:

    haha harin teh

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид