Pari de Kurabu So, Sunday again?

Кайсэки ба алтан бємбєг

Єнєєдєр сургуулийнхаа хэдэн японуудтай барбэкю хийж идэв дээ. Яагаад ч юм япон хvний хийдэг барбэкю хамаагvй тос багатай амт сайн байх юм. Киносэй кана???

Японд англи хэл зааж байсан гээд нэг залуу хамт байв. Ярих гэж алж єгнєє, ахлах сургуулийн хvvхдvvд хамаагvй яриа зааж єгєєд хачин болгочихсон юм. Нэрний талаар яриж байтал тамако гэдэг нэртэй охиныг тама-чан гэж дуудахад их дургvй байдаг гэнэ. Учрыг ойлгоогvй залуу “Яагаад дургvй гэж?” гэхээр ни нэг япон “Тама гэж бємбєг гэсэн утгатай vг” гэтэл єєдєєс шууд “Аан, кинтама-гийн тама юм байна” гэв. Тэр vгийг чини хэрэглэхгvй гээд л бємбєг мємбєг гэж холуур тойруулж хэлээд байхад…

Сониуч залуу бас Кайсэки Рёори гэж юу болохыг асуув. Сонирхолтой ни ихэнх японууд мэддэггvй юм байна. Би халит тайлбарлаж од болов. Урид ни цайны ёслол энээ тэрээ гэж гvйж байсан болохоор энэ талын юм арай илvv сонсож явж.

Ихэнх япончууд Кайсэки Рёориг vнэтэй хоол, зочин дайлахдаа баридаг зоог гэж ойлгодог. Тэгээд манай дээд курсын япон яагаад тийм нэртэй болсоныг ни тайлбарлаж чадсангvй. Кай гэдэг ни энгэрийн халаас, Сэки гэдэг ни чулуу, Рёори гэдэг ни зоог юм. Гарал vvслийн талаар олон таамаг байдаг ч хамгийн их хэрэглэгддэг ни лам хvн єлсєхдєє єлсгєлєнгєє дарах гэж халуун чулууг энгэртээ хийдэг байснаар анх vvссэн гэдэг. Энэ ч утгаараа зочноо дайлахдаа дайлах зvйлгvй бол халуун чулуу єгч эхэлснээр Кайсэки гэдэг vг ни зочноо хvндлэн дайлах гэдэг утгатай болж. Улмаар зочноо хvндлэх дайлах гэдэг ухагдахуун ни цайны ёслолд орж ирсэн байна. Цайны ёслолын цай маш хvчтэй байдаг ба ердийн vед тэр цайг уухын ємнє чихэрлэг зvйл иддэг. Єлсгєлєн ходоодыг цочроохгvй гэж. Харин томоохон ёслолуудад бол цайны ємнє бага зэргийн хоол єгдєг. Бас л ходоодыг бага цочроох vvднээс бага зэргийн хоол єгнє гэсэн vг. Удалгvй цайны ёслол жинхэнэ ёслол гэдэг утгаараа хєгжиж бага боловч vнэтэй чамин хоол єгєх болсон байна. Yvнийг япон хоолны ресторанууд дуурайн бага багаар гарч ирдэг vнэтэй япон хоол ни Кайсэки Рёори нэртэй болж. Цайны ёслолд бvх зvйл ни тухайн vеийн цаг агаар, улирлын онцлогт тохирсон байх ёстой тул хоол ни ч тэр улирлын онцлогийг хадгалсан зvйл байдаг. Энэ ни Кайсэки Рёоритой ресторануудад євлєгдєн дамжиж улирлын онцлогийг хадгалсан хоолнууд байгалийн єнгє тєрхийг хадгалсан таваг, бvр навч мод цэцгийг тэр чигээр ни таваг болгон хэрэглэх ч vе байдаг. Иймээс л орчин vеийн япончууд Кайсэки гэдгийг vнэтэй хоол гэсэн ойлголттой болсон мэт.

Харин япон хvмvvс хаа газар хоол голдгийн учир энд л байгаа юм. Тэд улирал бvрт зохицуулан хоолоо солидог ба амтлагчаар амт оруулах гэхээсээ илvv уг бvтээгдэхvvний амтыг ни гаргасан хоол хийх дуртай байдаг. Улирлаа хэлээрээ мэдэрнээ гэсэн vг. Багаасаа ийм орчинд єсвєл амтанд маш мэдрэмтгий болдог мэт. Соёл хvнийгээ улиралд мэдрэмгий болгож хоолоо ч тэр бага багаар идэх дуртай болсон биз. Бид бол нэг сайхан том тавганд хамаг юмаа хутгаад иддэг бол япончууд гэртээ ч идсэн жижигхэн тавагнуудад бага багаар, маш олон тєрлийн юм иддэг. Америкижсан эндхийн япончууд ч тэр, барбэкю хийхдээ хvртэл олон тєрлийн бага бага юмаар хийж мэдэх мэдэхгvй соусаар амтлахаасаа илvv амтлагчийг бага байлгаж уг мах болон загас ногооны амтыг илvvтэйгаар гаргахыг бодно…

2 Responses to “Кайсэки ба алтан бємбєг”

  1. life Says:

    hi. buh zuil dajgui baigaa biz de.
    sonirholtoi zuil bichsen bn. navch tsetsegiig tavagnii orond heregledeg yum u? yaj haragddag bolooo… harmaar sanagdchlaa. hehe.

    bas uliral uliraliinh ni hooliig amtalj uzmeer sanagdtal bichsen bn shoo chi.

  2. mgloo Says:

    sain uu life! bi sajilj l yavna. solongoschuud bas tiim urlagt sain baij medne shuu. zavaaraa enerelttei hool ed nart garch baigaarai, setgel sergeed goyo shd

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зочид