Галын наадам

7 сар 28th, 2008 2 Comments »

Жижигхэн хотын маани зуны сvvлийн єдєр галын наадмаар намайг vдэв. Бодохнээ жижигхэн ч гэсэн хот маани зун болбол л долоо хоног бvр ямар нэг юм зохиож биднийгээ баярлуулж байх юм. Ємнєх долоо хоногт дуу хєгжмийн баяр болоод хотын иргэд єєрсдєє хєгжмєє даран парад хийсэн, тэрэнд ни бид хэд сагсуурч ороод амид хєгжимд vхэтлээ бvжсэн. Жижигхэн болохоор Баасанд орсон рестораны vйлчлэгчидтэй таардаг юм байна, нэрийг ни ч асуугаагvй байж, Єє чи бидэнд vйлчилж байсан ш дээ гээд л бvжиглээд хувцас шал нойтон болсон байв. Шєнє ни харин концертууд болоод доор ни дагаж баахан сагсуурав даа. Улаанбаатар маани иймэрхvv юмнууд зохиодог бол тун сайхан сан гэсэн бодолтой гэрийн зvг нисэв.

Чат

7 сар 24th, 2008 6 Comments »

Орой мэйлээ шалгаж байтал дvvгээс мэйл ирэв. Тэгтэл нэтэд байгаа бололтой. Мессэнжэрт ороод хартал байна. Сайн уу гэтэл сайн гэнэ. Юу байна гэтэл юмгvй гэнэ. Тэгснээ одоо гарахгvй бол болохгvй ни гэнэ. Тэгснээ “Маргааш чи байхуу, байвал тухтай чатлая” гэнэ. Нvд орой дээрээ гарав, амидралдаа анх удаа дvvдээ чи гэлгvvлдэг юм байна. Их эвгvй сэтгэл тєрлєє, тэгээд бодлоо, эхнэр аваад том болж байна да ухааны юм.

Маргааш ни чатлав. Continue reading »

Зуны єдєр

7 сар 17th, 2008 6 Comments »

Ойрд манай энд халаад хэрэг алга. Єдєр бол гадуур гаралтгvй л байна, нар дээрээс тєєнєєд, АС эд наргvй бол явахгvй ни. Єнгєрсєн долоо хоногт далай эрэг орж волейбол тоглох гэсэн нар халаад элс доороос тєєнєєд олигтой тоглуулсангvй. ахрин гадаа мєхєєлдєч идэж суух ч тансаг байлаа. Орой ни жаахан модны сvvдэрт худал чалчиж хэдэн хvн шийтгээд л хариж ирэх шив дээ.

Зиаг

7 сар 16th, 2008 2 Comments »

Амидрал vргэлжилсээр, Нъю Ёоркоос ирсэний маргааш єглєєнєєс л ажилд дарагдсан ч гарч чадахгvй байсаар атал єнєєдєр хvрэв. Єнєєдєр нэг багштай, єчигдєр нэг багштай уулзаж ерєнхийдєє судалгааны гол заавраа аваад одоо яриж хэлсэн зvйлд ни тааруулж юмаа янзлаад болох ни. Харамсалтай ни  хагас сайнаас ємнє янзалж чадах ни уу…Тав дахийн орой далайн эрэг дээр волэйбол тоглоно гээд амлачихсан, хагас сайнд хэдэн найзуудтайгаа галын наадам vзнэ гээд байгаа, бvтэн сайны єглєє эх нутгийн зvг гэлдэрч хонон єнжин байж очно доо хєє. Очсон єдрєєсєє л хvнтэй уулзаж таарах шинжтэй. Энэ зун ч ширvvхэн болж єнгєрєх ни дээ, амрах цаг олдох ни уу….

Бослогын єдєр

7 сар 13th, 2008 No Comments »

Yvрийн таван цаг, урт єдрийн дараа бичих дон ни хєдєлсєн мэт, уридны бичлэгээ гvйцээхээр шийдэв. Том хотын сvvлийн єдєр. Єглєє эртлэн босож усанд ороод хоол идэх зуураа найзтайгаа чалчив. Найз цамцаа индvvдээд л, их сонин харагдаж билээ. Би яаран гарч шєнє ирсэн монгол найзынхаа хостел руу хурдлан алхав. Дєхєж очоод такси барин найзаа суулгаад сургуулийнх ни зvг. Очоод халит тєєрлєє, тэгээд найзыгаа дотуур байранд ни оруулж єглєє. Байр ни vнэхээр таалагдсан, манай сургуулийн байрнууд ихэнх ни намхан, тэгээд кампус дотор болохоор цонхоор харах юм огт байдаггvй. Харин тэднийх Continue reading »

тайлбарлалтгvй :)

7 сар 13th, 2008 5 Comments »

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/6ZsC40gNygk" width="425" height="350" wmode="transparent" /]

Угталт

7 сар 9th, 2008 3 Comments »

Нэг дэхийн єглєє болж намайг босоход найз хэдийн ажилдаа явсан байв. Орой ирэх найздаа ємнє ни бууж байсан хостелээ захиалах гэсэн чини vнэ ни нэмэгдэж. Урид ни бууж байсан энээ тэрээ гэж таван доллар татууллаа. За тэгээд угтахад бэлэн болсон тул орой хvртэл цаг нєхцєєхєєр болов. Єглєє ажилдаа явсан баагий маани МоМАд Далигийн vзэсгэлэн гарч эхэлсэн талаар дурдсан тул очих vзэхээр шийдэв. Хэдхэн алхаад л орох газар юм, хотын тєвд амидрах тун сайхан ч би рентийг ни сонсоод ухаан алдах дєхсєн. Миний амидардаг жижигхэн студио шиг л хирнээ… Continue reading »

Gay City

7 сар 8th, 2008 5 Comments »

Сарын сvvлээр Нъю Ёорк орох хэрэг гарав. Энд ажиллаж байсан найз удахгvй єєр газар ажиллахаар буцаж бас нэг найз сурахаар ирж байгаам. Анхны тєлєвлєгєєгєєр ирэх найз бvтэн сайнд байсан тул бvтэн сайны єглєє очихоор болсон боловч буцах найз буцахаасаа ємнє Нъю Ёоркийн Прайд vзье гэхээр ни урид vзэж байгаагvй болохоор хамт vзэхээр болоод хагас сайнд их хотыг зорилоо. Орой буугаад найзтайгаа хооллохоор болж урид нэг японы зааж єгсєн газар очлоо. Дэлхийн хамгийн сайн Дэли гэсэн нэртэй сvртэй газар, найзын гэрээс ердєє хэдхэн алхам юм. Хvн ихтэй газар байсан тул хоол ни vнэхээр сайхан гэж бодон тэсэн ядан захиалав, Continue reading »

Амидрал vргэлжилсээр…

7 сар 6th, 2008 9 Comments »

Ойрдоо монголд болсон явдлаас болж жаахан нервитэв, нэтээс бичлэгvvд хайж яваад Ийглийн сайт дээр очлоо, тэнд нилээд сайн мэдээлэл байналээ, гадаадад байгаа хvмvvс тэндээс vзвэл илvv мэдээлэл олж авах байх, гэхдээ их ч нерви хєдлєнєдєє. Ер ни монголын улс тєр яривал нервитэхгvй гэж байхгvй, тиймээс энэ сэдвээс холдохоор шийдэв.

Энэ жил дvvгийн хурим болох болохоор аавдаа нэг аятайхан костюм пиджак авъя гэж бодоод Тусгаар тогтнолын баяраар дэлгvvр гарав. Continue reading »

ардчилал ба ами нас

7 сар 4th, 2008 5 Comments »

http://youtube.com/watch?v=cYzugT63xw4&fmt=16
[kml_flashembed movie="http://youtube.com/watch?v=cYzugT63xw4&fmt=16" width="400" height="350" wmode="transparent" /]
би бодов,

Continue reading »

Зочид