Амидрал vргэлжилсээр…
Ойрдоо монголд болсон явдлаас болж жаахан нервитэв, нэтээс бичлэгvvд хайж яваад Ийглийн сайт дээр очлоо, тэнд нилээд сайн мэдээлэл байналээ, гадаадад байгаа хvмvvс тэндээс vзвэл илvv мэдээлэл олж авах байх, гэхдээ их ч нерви хєдлєнєдєє. Ер ни монголын улс тєр яривал нервитэхгvй гэж байхгvй, тиймээс энэ сэдвээс холдохоор шийдэв.
Энэ жил дvvгийн хурим болох болохоор аавдаа нэг аятайхан костюм пиджак авъя гэж бодоод Тусгаар тогтнолын баяраар дэлгvvр гарав. Ємнєх шєнє ни нилээн судалж элдэв хямдралын бичиг хайж байгаад гарсных нилээн хямдхан пиджак олоод авлаа. Шууд хэлэхэд монголд зараад байдаг хулхи “бранд”-уудаас хамаагvй хямдаар авав, оёдол муутай хирнээ италид, америкт vйлдвэрлэв гээд биччихсэн юмнууд их байдаг бол энд хятадад vйлдвэрлэв гэсэн хирнээ тун сайн оёдолтой пиджак их байдаг. Пиджак авахад бас брандууд их нєлєєтэй, нас намба суугаад, намбаа дагаад гvзээтэй болоод байгаа аавдаа Кэннэт Кол гэх мэт єєрийн дуртай брандаа аваад очвол таарахгvй зовоох биз. Зун ємсєх юманд бараан зузаан материалтай эд аваад очвол хєлс ни гоожоод хачин юм болох биз. Сонирхолтой ни америкт зуны салхи нэвтрvvлдэг пиджак гэж бараг байдаггvй юм байна, цаг агаарын онцлог биз. Гэхдээ л ойрдоо Токиогоос ялгагдахааргvй халуун байнаа хєє. Ямартай ч надад тун таалагдсан “нутгийн бранд”-ын пиджак авлаа, харин абуд хир таалагдах юм байгаан…Уул ни бидэн хоёрын сонирхол ч гайгvй тєстэй л байдаг сан. Харин дотуур ємсєх цамцыг ни хоёр єєрийг авсан, нэг ни намбалаг эд, нєгєє ни залуу бєгєєд жаахан моодны цамц, хэхэ, єєрєє сонгоод ємсєх биз. Мєнгєє тєлєєд зогсож байтал яг хажууд ни зангианы хямдрал болчихсон байгаад КК-н саатай саарал торгон зангиа нvдэнд тусаад шунал хєдлєєд бас авчихсан, хямдхан байсныг ч хэлэх vv, хаха. Хурим эд нарт яг таарах гангалааны эд байна лээ. За нэг иймэрхvv панз наймаа амжилттай vсэргэж сэтгэл хангалуун гэртээ харив даа.
Орой ни баярыг тохиолдуулан салса хамтлаг голын эрэг дээр концерт тавина гэхээд хэдэн найзуудтайгаа тэнд очиж голын эрэг дээр хооллоод нэг шил вино хувааж угаад жаахан бvжиж байгаад харив. Ресторанд ороод бvгдээрээ вино мэддэггvйгээ мэдлээ, хэхэ, тэгээд мэдээж хамгийн хямдаасаа хоёр дахийг ни авав. Их учиртай гэж байгаан лол Гэснээс монголд нэг сайхан голын эрэг дээрх ресторан баар байхгvй юм. Ширгэсэн Сэлбэ гол дээр суух хvсэл алга, Туул бол дэндvv зэлvvд, єєр хаана байж болох вэ…
за хагас сайнд бvтэн єдєр нэт ухлаа. Учир ни бэргэн дvvгийн бєгжийг авах гэж. Золтой л алт алмазны судлаач болсонгvй. Монгол бєгжнvvд дэндvv дезайн муутай, зvгээр л алт тойруулсан ч юм уу нэг тиймэрхvv байдаг болохоор дvv надад захисан юм. Дээр аав ээжийн мєнгєн хуриманд монголоос бєгж авах гэж vйлээ vзсэнээ санадаг юм. Монголын наймаачид энэтхэг эд нар явж хямд бєгєєд хийц сайтай алмазан бєгж оруулж ирвэл зун бол сайн зарагдах байхдаа. Мэдээж мани мэт ни vнэтэй эд авч чадахгvй ч єгєгдсєн тєсєвт ни тааруулаад али болох сайн эд авах гэж чармайлаа. Маргааш шуудангаар ирнэ гэсэн, ямар л юм авч халаасан болдоо. Америкийн нэг аятайхан юм ни таалагдаагvй бол бараагаа буцаачихна. Тэгж л найдаад нетээр авчихсан.
Нэг иймэрхvv амидрал vргэлжилсээр, цаг хугацаа дэндvv хурдан байнаа хєє, хийх ажил бурзайж байдаг, зун байдаг…
7 сар 7th, 2008 at 9:28
Uls tur yariad demii demii. Bi ch uls tur genguut chihee tagladag bolson hehehe.
Mongold neeree goyo hiitstei bugj hovor shuu. Mani metiin humuus arhag rakutenchid rakuten haviasaa goyo yum harj shulsee goojuuldagiimdoo.
Shirgesen Selbe gol boroo ahiuhan orsoniih chuu ai ursaj l baigaa, udur bolgon hezee dahij shirgeh bol gej harj suuhiimdooo…..
7 сар 7th, 2008 at 21:17
uls toriig tgd bid nar yrikun bol oor hen yrihiin beee… mongold odoo gadaadad togsson zaluus ni butsaj ireed shine generation uusgeh tsag bolchje:(
PS. just for curiosity, mgloo togsood mgl butsaj suurishij amidrana gej boddoguu?
7 сар 8th, 2008 at 7:57
neeree uls turuus holuur holuur … ene Batzandan chini DC-d baisan shdee … estoi sezotoi gar yarij baigaag ni hurtel unen zali naasan … yadag ch baisna ene stegel medreliin uvchtei zaluud ard tumen maani bitgii huurtaasai geed l dotoroo zalbirch suuna…
Duugiin hurim goyo yumaa… yadag ch baisan duud chini sain saihan,eruul enh,az jargaltai urt udaan amidraasai gej husie …
Neeree ter salsa-g chini syrah yumsan harahaar l goyo sanagdaad bur bujiglemeer horhoi huduluud baidag yum …
7 сар 8th, 2008 at 8:21
neeree naana chini mgl-chuud er ni her baidag ve? naadam boldog uu?
7 сар 8th, 2008 at 21:19
oyunaa>uyer bolood baigaa surag duudnaa huu, selbiin gol yu bolj baina?
tugsuud yahiig ter uyeiin tenger l medeh baihdaa, zaaval mongol yavna yavahgui gesen zuil baihgui, tuhain ued setgel haashaa tiishee l niseed yavna daa huu, chuluut setgedeg amore maani harin ene setgeliig sain oilgoh baih
amore> hehe, ene sard “alah” yostoi nerviin esee alaad duusgachihsan bolohoor odoo tur baiznaya gej bodov
love> manai end mongolchuud hovor shd, naadam hiih humuus baihgui ee. Boloh gej baigaag ni ch martaj orhij lol Salsa neeree suraagui, club dance bolohoor haana ch gesen bujeed baij bolno
7 сар 10th, 2008 at 0:43
бөгж яасан таалагдсан уу ?
7 сар 10th, 2008 at 14:10
neeree bugj chini irsen uu? taalagdsan uu? chadval zurgiig ni haraya … daraa duudee avch uguh hereg garval easy yum baina …
7 сар 10th, 2008 at 14:11
kekekke .. chadval zyrgiig ni taviarai .. haraya geh gej baisan yum … kekekke
7 сар 16th, 2008 at 19:58
wynona> taalagdsan, goyo bugj baina lee
love> haramsaltai ni hurim boltol zurgiig ni gargaj chadahgui ni. hurimiiin daraa l taviya