6 сар 27th, 2009 2 Comments »
Дээх ни асууж байсан асуултанд Тулгаа сайхан хариулж. Эцэг эхчүүд рационал үзэлтэй байгаад боловсролыг хөрөнгө оруулалт гэж боддог бол боловролд оруулсан хөрөнгө оруулалтын(сургалтын төлбөрийн) үнийн дүнг банкинд хадгалж хүү авснаас боловсрогдсон хүүхэд ни илүү их мөнгийг ирээдүйд олж чадна гэж үзвэл хүүхдээ сургуулид сургана, өндөр төлбөрийг төлнө. Өөрөөр хэлбэл, хүүхдэдээ жил бүр 1 сая төгрөгийн сургалтын төлбөр төлөөд их сургуулид сургавал 4 сая төгрөгөөр дээд мэргэжилтэй болно. Дээд мэргэжилтэй нэгэн дунд сургуули төгссөн хүнээс сар бүр дунджаар 100 мянган төгрөг илүү авдаг бол жилд 1.2 саяыг илүү олж ердөө л 4 жилд сургалтын төлбөрт оруулсан “хөрөнгө оруулалтаа” буцааж авна гэсэн үг. Continue reading »
6 сар 24th, 2009 7 Comments »
Монголд маани ерөнхийлөгчийн сонгуули болж Элбэгдорж яллаа. Мэдээж хүн бүр дор бүрдээ дүгнэлт хийсэн биз, нэр дэвшигчдийн талаар ч гэсэн өөрсдийн ойлголттой биз. Одоо бичих зүйл зарим нэг хүмүүст тийм тааламжтай сонсогдохгүй биз, мөн энэ ни зөвхөн миний бодол, аливаа зүйлийн учир шалтгааныг тайлаад батлаж байгаа зүйл биш гэдгээ эхлээд хэлье. Гэхдээ л хүн бүр аливаа зүйлийн учир шалгааныг олох гэж оролддог, миний хувид ерөнхийөгчийн сонгуулиас нэг зүйлийг ойлгоход бэрх байв: Хэрэв Ардчилсан Нам эрч хүчтэй, арай өөр имижтэй шинэ нүүр төрхтэй хүн сонгуулид өрсөлдүүлсэн бол дорхноо ялах байсан, мөн монгол улсдаа юм хийж бүтээж, улсаа залж явах хүн тависан бол монголд маани ч хэрэгтэй байсан. Мэдээж Элбэгээг тийм биш гэж байгаа биш ч, урид ни хоёр удаа оролдоод чадаагүй хүн…Гэхдээ л алиныг ни ч сонгоход хэцүү хоёр нэр дэвчигчтэй байна гэдэг дэндүү утгагүй асуудал мэт санагдаж байсан юм. Яагаад ийм хоёр муу нэр дэвшигчтэй хоцорсон юм бол? Continue reading »
6 сар 9th, 2009 2 Comments »
Саяхан нэг монгол эгчтэй уулзав, бостонд ирж хүүхдийнхээ төгсөлтөнд орж байгааа багш хүн, тэрээр хэлэх ни:
монголчууд ойрдоо хүүхдүүдээ сайн сургуулид өгөх гэдэг болсон, малчид хүртэл хотод хүүхдээ сайн сургуулид оруулдаг болсон, энэ ни боловсролын үнэ цэнийг ойлгож байгаа хэрэг гэв. Нөгөө талаас ни “харвал” урид ни боловсролын үнэ цэнийг ойлгодоггүй байсан гэсэн үг. Монголчууд тэгээд л нэг мунхаг шүү гэсэн, хэхэ. Үнэний ортой байх, гэхдээ энэ санааг би багш дээрээ бариад очсон бол хэзээ ч судалгаа болохгүй гэж хэлэх байсан, ихэнх тохиолдолд тэгэж хэлдэгээрээ л лол Харин дээрх үзэгдлийг арай эдийн засаг талаас ни тайлбарлаж “мунхаг” монголчуудыгаа өмөөрч болох юм. Харин яаж?
6 сар 8th, 2009 No Comments »
Саяхан манай өдрийн семинар дээр Акерлоф ирнэ гэв. Пөөх тэр хөгшин одоо болтол судалгаа хийгээд энд тэнд илтгэл хийгээд яваад байдаг юм байхдаа гэж бодов. Гэхдээ өдрийн семинарт голцуу оюутнууд илтгэл тавидаг тул жаахан гайхаад л өнгөрөв. Мэдээж нэг их сонирхолтой сэдэв биш байсан ч Акерлофийг юу ярихыг ни амидаар ни сонсмоор санагдаад давхиад очив. Continue reading »
6 сар 7th, 2009 3 Comments »
За байж, хэзээ ч юм бэ, машин авсан юм байна, үнэмлэхээ аваад машин авах гэж бодсоор байгаад бараг цагаан сар болгосон байх. Хямд хуучин машин интэрнетээр хайгаад сүүлдээ бүр дургүй хүрэв, учир ни хир сайн машин гэдгийг мэдэх боломж бараг байхгүй. Тэгээд л гайгүй харагдсан нэг машин дээр очоод юу ч болсон хамаагүй гээд авч орхив. Харамсалтай аваад долоо хононгуутаа мөргүүлж орхисон, хаха. Гэрээсээ гараад минут болов уу гүй юу хажуунаас нэг бүсгүй орж ирээд мөргөчихдөг юм байна. Continue reading »
6 сар 6th, 2009 4 Comments »
Асуулгаа хаав. Ер ни тал орчим хувийн хүмүүс ни огт гэмт хэрэггүй нийгэмд амидрахыг хүсдэг бололтой, харин тал хуви маани тодорхой нэг гэмт хэрэгтэй нийгэм амидрахыг хүсдэг. Яагаад хүн гэмт хэрэгтэй нийгмийг гэмт хэрэггүй нийгмээс илүүд үздэг юм бол? Эдийн засаг тайлбар тавия. Continue reading »
Сэтгэгдлүүд