Тvвшингєєс Хєгжлийн эдийн засгийн талаар, монголтой холбойтой зvйлсийг бичиж байя гэсэн сайхан санал ирлээ. Чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулъя гэж бодоод єнєєдрєєс эхлэн жаал жуулхан зvйлсээс бичихээр шийдлээ.Нэмж засах зvйл, санаа оноо байвал саналаа vлдээнэ vv.
Хамгийн эхэнд санаанд орсон зvйл гэвэл Credit Constraint (Зээлин хязгаарлалт?). Монголоор юу гэж хэлэхээ мэдэхгvй байсан тул шууд л Халаасны чансаа гэж нэрлэв. Уг утга нь бол ирээдvйд хэрэглэх мєнгєє одоо хэрэглэх хvсэлтэй байгаа ч одоо надад тэр мєнгийг зээлдvvлэх хvн байхгvйгээс одоо арга буюу бага мєнгє хэрэглэж байгаа байдал гэж ойлгож болно.
Жишээ гаргаж хэлбэл, таван сарынхаа цалингаар машин авч чадах хvн зээл авч чадахгvй бол таван сар цалингаа цуглуулах хэрэг гарна. Харин зээл авч чадвал одоо машин аваад уначихна. Зээл авч чадах хvн, чадахгvй хvн хоёрыг харьцуулбал зээл авч чадах хvн нь илvv ханамжтай буюу аз жаргалтай байх болно. Энэ жишээ зээлийн хязгаарлалттай vед хvний ханамж буурдаг гэдэг эдийн засгийн онолыг бататгаж байгаа юм. Зав гарвал хялбархан хувилбарыг оруулнаа.
Зээлийн хязгаарлалт нь хєгжлийн эдийн засагт тун их хамаатай зvйлсийн нэг. Микро тvвшинд авч vзвэл ихэнх хєгжиж байгаа улсуудад ядуу хvмvvс гар дээрээ буюу халаасандаа бэлэн мєнгєгvй, мєн зээл авах гэхлээр барьцаанд тавих юмгvй байдаг. Жижигхэн бизнес хийгээд гэрээ тэжээх бодолтой хvн олон ч мєнгєгvйгээсээ болоод тvvнийгээ эхлvvлж чадахгvй байсаар байгаад улам ядуу болж орхино. Манай хамаатнууд дотор ч гэсэн санаа болон боломж нь байвч банкнийхнийг хахуулдах чадалгvй, хахуулдаад зээл авлаа ч єндєр хvvнд нь бvдэрсэн хvн олон.
Монголд одоо болтол байшин барьж мєнгєє ихэсгэдэг хvмvvс байдаг. Ихэнх тохиолдолд барьсан байшин зарагддаг, тэгэхлээр байшин барих чадалтай баячууд нь байшингаа бариад баяжна, барих чадалгvй нь барьсныг нь аваад шулуулна. Ганц байшин ч гэлтгvй бизнесийн бvх салбарт мєнгєтэй, зээл авах чадалтай нэг нь бизнес хийж улам бvр баяжсаар байгаа ч зээл авах чадалгvй нэг нь хоосон хонох дээрээ тулаад байна.
Энэхvv байдлаас гарах арза зам бас бий. Бичил зээл гэж дуулсан байх. Энэ нь тодорхой бvлэг хvмvvст бага хэмжээний зээл олгон мєнгєє буцааж тєлєхлээр нь дараачийн зээлийг олгох замаар ядуу хvмvvсийг дэмждэг. Бичил зээлийг анх амьдралд хэрэгжvvлсэн Эдийн засагч Юнос єнгєрсєн жил Энх Тайвны Нобелийн шагнал авсан. Ихэнх тохиолдолд олон улсын байгууллагын шугамаар бичил зээлийн тєсєл хэрэгждэг ч биеэ даасан банк байж чадна гэж Юнос айлдсаар л байгаа. Хоншоортой нэг нь монголд нээх юм бол зээлийн буцаж ирэх хувь бараг 100% , арилжааны аль ч банкнаас сайн гэсэн vг!!!
Макро тvвшинд авч vзвэл, зээлийн хязгаарлалт нь тухайн улсын санхvvгийн зах зээлийн хєглийн тvвшинг илэрхийлдэг ба санхvvгийн зах зээл буурай хєгжилтэй газар инновац(Innovation) бага байдаг. Хєгжлийн тvлхэц болдог инновац бага тул тухайн улсын нийт эдийн засгийн хєгжил буурдаг гэсэн онол байдаг. Хурдан хєгжиж чадсан азийн барууд энэ онолын жишээ гэгддэг.
Ямартай ч зээлийн хязгаарлалт нь хєгжиж буй улсын эдийн засагт маш ихээр нєлєєлдєг нь тодорхой ба баян нь улам баяжиж ядуу нь улам ядуурдаг байдлын нэг шалтгаан юм.
Сэтгэгдлүүд